x

Дарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана

Усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, 500 орчим метр авто замд эвдрэл үүсгэн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан юм.  Үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг шинэчлэх хөрөнгө санхүүжилтийг нийслэлийн нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдсэнээр Дарь-Эхийн авто замыг засварлах ажил эхэллээ.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алагаа “Дарь-Эхийн дунд буудлын орчимд үүсэн авто замын эвдрэлийг засахаар хоёр бригад гарган шуурхай ажиллуулж байна. Нийтдээ 3.5-4 мянган МКВ талбайд нөхөн сэргээлт, засвар хийнэ. Эхний ээлжинд авто машин саадгүй зорчих нөхцөлийг хангана. Дахин бороо орохгүй, ажил саатахгүй байвал ирэх долоо хоног гэхэд засвар, нөхөн сэргээлтийн ажлыг дуусгана” гэв.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл “Энэ жил бороо их орсны улмаас Дарь-Эхийн дунд буудлын орчимд булаг, шанд нэлээд идэвхижсэн. Энэ хэсэгт гурван булаг гарч ирсэн. Булгийн ус замруу урсаж байгаагаас хамаараад авто замын эвдрэл их үүсээд байна. Энэ зам нь 2010-2012 онд шинэчлэгдсэн. Тухайн үед замын баруун талаар суурьшлын бүс байгаагүй. 

Замын ус баруун талруугаа урсаж гардаг байсан. Өнөөдрийн байдлаар замын баруун талаар шигүү байшин барилга барьсан байгаа учир замын ус гадагшаа урсах боломжгүй болчихоод байна. Нийслэлээс яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Засварын ажлыг УБЗЗАГ-ынхан хийж байна. Булгаас урсаж байгаа усыг зам доогуур хөндлөн гаргана. Дүүргээс нь хөрөнгийг нь шийдвэрлүүлж, Геодези, усны барилга байгууламжийн газрынхан хөндлөн шуудууны ажлыг хийж гүйцэтгэнэ” хэмээв.

Өчигдрийн байдлаар тус хорооны дүүргээс нүхэн эвдрэл гарсан хэсгүүдэд дайргаар дүүргэлт хийгдсэн байна. Цаашдаа борооны ус зайлуулах шугам сүлжээгүй, олон жилийн өмнө хийгдсэн авто замуудад шугам сүлжээ хийх төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Дарь эхийн авто замыг 2012 онд шинэчлэхдээ ус зайлуулах төхөөрөмж болон үерийн уснаас хамгаалсан далан сувгийг шийдээгүйн улмаас ийнхүү эвдрэл үүссэн гэдгийг мэргэжлийн инженерүүд хэлж байна. Тиймээс ирэх онд Улаанбаатар хотын авто замуудад ус зайлуулах төхөөрөмж хийхээр төлөвлөж байна. Энэ онд үерт их автдаг 10 гаруй авто замд хийсэн нь үр дүнгээ өгсөн. Тухайлбал Чингис зочид буудлын орчимд ус зайлуулах төхөөрөмж суурилуулсан байна. Ирэх онд Дарь-эхийн замд хийхээр төлөвлөж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үерийн улмаас эвдэрсэн авто замууд болон шинээр баригдаж байгаа шинэчлэл хийгдэж буй бүхий л замууд ашиглалтанд орно гэж Авто замын хөгжлийн газрын удирдлагууд хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top