x

Осолдсон галт тэрэгний зорчигчдыг нэг бүрчлэн бүртгэж биеийн байдлыг нь хянаж байна

Улаанбаатраас Сайншандын чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан үйл явдал болж өнгөрсөн билээ.

Дорноговь аймгийн түргэн тусламжид өчигдөр буюу 12-ны өглөөний 05 цаг 07 минутад гал тэрэгний осол болж зарим хүн гэмтэж, бэртсэн байдалтай байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Айраг, Даланжаргалант сум болон Төмөр Замын эмч ажиллагсад хамтран осол болсон газар дээр очиж яаралтай арга хэмжээ авч ажиллажээ.

Галт тэргэнд нийт 328 зорчигч байснаас хүнд бэртсэн хоёр зорчигч, эмнэлгийн үзлэг, оношилгоонд хамрагдах шаардлагатай 120 гаруй хүнийг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн Эмнэлэг рүү хүргэжээ.

Бусад зорчигчдын хувьд хөнгөн хэлбэрийн, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй тархины доргилт, зөөлөн эдийн гэмтэл авсан байна. Галт тэргэнд нийт гурван бие давхар эмэгтэй зорчиж байсны нэг нь Айраг суманд үлдэж, хоёр нь Дорноговь аймагт очиж, харьяалагдах эмч нарт нь үзүүлжээ.

Хүнд бэртсэн хоёр хүний нэг нь 57 настай эмэгтэй, тархины гэмтэл авсан тул Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна. Нөгөө хүнд бэртсэн зорчигч 48 настай эмэгтэй, баруун талын хавирганууд нь хугарч, уушги гэмтсэн байсан. Тус эмэгтэйд Гэмтэл Согог Үндэсний Төвөөс долоон хүний бүрэлдэхүүнтэй эмч нар Говьсүмбэр аймагт очиж мэс засал хийжээ. Тэрбээр одоогоор аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Эрчимт Эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа, биеийн байдал тогтворжиж эхлэхээр Улаанбаатар хот руу шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “Галт тэргэнд зорчиж явсан бүх хүмүүсийг овог нэр, гэрийн хаягтай нь бүртгэж авсан. Эдгээр хүмүүсийг гэрийн хаягт харьяалагдах эрүүл мэндийн байгууллагууд хянах болно. Хэрэв тэдэнд ямар нэгэн өвчин, зовуурь илрэх юм бол бид хэзээд үзлэг хийж, тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэлээ.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top