x

Ийм сургуульд хүүхдээ битгий явуулаарай

Энэ бол ХУД-т байрлах сургуулийн гаднах талбай. Сургуулийн хашааг дотогш нь түрж оруулаад хашаа байсан талбай дээр (хуучин биеийн тамирын талбай байсан засмалын үзүүр трансформаторын шонгийн цаана харагдаж байна) өндөр хүчдэлийн шон босгож, трансформаторуудыг байрлуулсан байна. Хэрвээ хүүхдүүд, эсвэл хэн нэгэн энд явж байгаад тогонд цохиуллаа гэхэд сургууль лав хариуцлага хүлээхгүй. “Энэ манай сургуулийн талбай биш, нийтийн эзэмшлийн талбай. Хороо, дүүрэг нь хариуцлагаа хүлээнэ биз” гээд л сууж байна. Өндөр хүчдлийн шон, трансформаторуудыг суурилуулсан УБЦТС компанийнхан ч гэсэн юу л гэх бол. Хэрэг явдал бишидвэл “Бид буруутай” гэж хэлэх байгууллага, албан тушаалтан лав гарахгүй. Өмнөх туршлагуудаас харахад...

Энэ сургуулийн гадаах багахан талбайд (хааш хаашаа 10 метр хүрэхгүй) 6000 ква-ын өндөр хүчдлийн шугам, 160 ква-ын трансформатор (хүчдэл бууруулагч), айл өрхүүдийн хэрэглэдэг цахилгааны тоолуур, гэрэлтүүлгийн удирдлагын самбар, сургуулийн хашаан дотор 250 ква-ын дахиад нэг трансформатор байна. Бүгд ил задгай, гадуураа ямар ч хашаа хамгаалалтгүй.

Уг нь бол 20 метрийн урттай өндөрхөн хашаа босгочиход л энэ хавийн хүүхдүүдийг осол зэхлээс хамгаалчих юм. Арван алхмын зайтай хажууханд нь хорооны Засаг дарга сууж байгаа. Урд нь 1000 гаруй хүүхдийн суудалтай 12 жилийн сургууль байна. Тэгээд мэдээж энэ байгууламжийг эзэмшигч болох УБЦТС компани. Ийм гурвын гурван эзэн байсаар байтал энэ хэдхэн алхмын газар хайс төмөр, хамгаалалт хийчих эзэн алга. Ингээд ярихаар дахиад л нөгөөх “Мэргэжлийн хяналт ажлаа хийхгүй байна” гэдэг лүүгээ орох биз. Өмнөх удаа ч бас л тэгж байсан. Тэд нь мэдээж албан конторт суухыгаа ажил гэж боддог нөхөд байгаа.

Ингэхэд цахилгааны аюулгүй байдлыг хэн хариуцах ёстой юм бэ? Хамгийн энгийн логикоор бодоод үзэхэд цахилгааны мөнгө хурааж байгаа газар нь цахилгааны аюулгүй байдлыг хангах ёстой баймаар. Сургууль, хороо ч гэсэн өөрөөсөө мөнгө гаргаад хашаа хайс хатгадаггүй юм гэхэд мөнгөө төлдөг, үйлчилгээ авдаг компанидаа хандаад “аюулгүй байдлаа ханга” гэж шаардаж болно шүү дээ. Шугамын алдагдлаа шалгах гэж сардаа нэг удаа эргэж тойрдог тэднийг бодвол үргэлж хажууд нь байгаа хүмүүс шүү дээ.  

Тун саяхан даа, өнгөрөгч зургадугаар сард байрныхаа гадаа тоглож байсан 10 настай хүү эмийн сангийн үүдэнд ил унжсан цахилгааны утсанд шүргэснээс болж тогонд цохиулж амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарч байлаа. Тэгэхэд нийтээрээ шуугиж, шаардаж байж хотын гудамж дахь гэрлийн шонгуудын ил унжсан цахилгааны утсуудыг далд хийлгэж байв. Бараг л бүх нийтийн аян шахуу юм болсон. Ядаж л хотын төвийн гудамжуудаа халтуурдаад өнгөрсөн. Харин хотын захад ч гэсэн хүн амьдарч, хүүхдүүд тоглож байгаа гэдгийг анзаарсан хүн бий болов уу?

Харамсалтай нь манайд сэдэв болгон хуучирдаг. Ямар ч эмгэнэлтэй үйл явдал, гашуун сургамж хамгийн багадаа долоо, ихдээ 14 хоногийн дараа мартагдаж, дараачийн шинэ сэдэв рүү хуйлардаг. Эхлээд наадам болсон. Дараа нь аадар бороо, үер усны аюул гээд ар араасаа шинэ шинэ сэдэв босч ирсээр өмнөх нь арчигддаг. Биднийг ингэж мартаж санасаар явтал хичээлийн шинэ жил эхэллээ. Эцэг эхчүүддээ захиж хэлэхэд ийм сургуульд, ийм сэтгэлтэй хүмүүс рүү хүүхдээ битгий явуулаарай!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ саяхан Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 13 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 4 цаг 52 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top