x

Наадмаа наашлуулчихаар гай гамшиг цаашилчих уу?

Олон нийтийн сүлжээнд тавигдсан уг зураг аль аймаг, сум, багийн нутаг дахь ямар овоо, хайрханы тахилга болох нь тодорхойгүй ч одоогийн манай “нам засгийн” төрх байдалтай нэн тохирч байх тул хэрэг болгож оруулав. 

Өнгөрөгч долоо хоногт (лхагва гаригт) Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан бланк дээр бичигдэж, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хүргэгдсэн албан даалгавар соошл хэрэглэгчдийн хүртээл болов. Ц.Цогзолмаа сайдын өмнөөс дэд сайд нь гарын үсэг зурсан уг албан бичгийн утга нь “Үерийн улмаас гамшгийн нөхцөл байдал үүсч, иргэдэд их хэмжээний хохирол учирсан, улсын чанартай зам харгуй эвдэрч сүйдсэн, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа зэргээс шалтгаалан Улсын Улсын онцгой байдлын комисс болон Монгол Улсын Ерөнхий сайдаас улсын хэмжээний наадам зохион байгуулах хугацааг наашлуулж байгаа” тухай албаны хүмүүст чиглэл өгсөн аж.

Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоолоор 2018 оны наймдугаар сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байсан үндэсний спортын болон ардын урлагийн наадмыг наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд багтаан зохион байгуулахаар болсон байна. 21 аймгаараа цуглаад Хүй долоо худагт гурван өдөр наадах юм гэнэ. За, тэр үг үсэг, утга найруулгын алдаа энэ тэр цаашаа. Тэр битгий хэл юм үзэж явна.

Яг энэ албан бичиг албаны хүмүүст хүрч байхтай зэрэгцээд огтоос албаны бус нэг эрхэм хувийнхаа пэйжээр дамжуулж өнгөрөгч долдугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас үерийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон Өлгий сумын (Баян-Өлгий аймаг) 530 гаруй өрхийн 2500 гаруй иргэдэд тусламжийн гараа сургахыг уриалж, хувиасаа гурван сая төгрөг хандивласан байна. Тодорхой хэлбэл өнгөрөгч долдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас Өлгий сумын 275 өрх орон гэргүй болсон тухай Монцамэ агентлагийн албан ёсны мэдээнд дурьджээ. Энэ ч гэсэн анх удаагаа биш.

Хоёр жилийн өмнө буюу 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр мөн л Өлгий сумын нутагт 30-хан минут үргэлжилсэн аадар борооны улмаас 4 настай хүү амиа алдаж, 160 гаруй айл үерт автаж, 100 гаруй байшин нурж, гамшгийн байдал үүссэн тухай мэдээлж байв. Тус аймаг газар зүйн онцлогийн хувьд угаас үерийн аюулд өртөж болзошгүй хотгор газар байрладгийн дээр Өлгий суманд хот төлөвлөлтийн бодлого алдагдсаны улмаас үерээс хамгаалах далан, суваг огт байгуулаагүй байсан тухай тэр үед анх ярьж байлаа. Далан, суваг байгуулах ажлыг яаралтай эхлүүлэх, төсөв мөнгийг нь батлах тухайн Засгийн газрын тогтоол шийдвэр ч гарсан байдаг.

Гэтэл сая дахин үер буусны дараа “Шийдвэр нь гарсан ч төсөв мөнгийг нь батлаагүй юм билээ” хэмээн ярилаа, манай Засгийн газар. Шийдвэр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гарсан, сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Засгийн газар нь (Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхим долдугаар сарын 30-нд бүрдсэн) мөнгийг нь өгөхөө мартсан юм даг уу. Өлгийгийнхэн үер усны гамшигт хоёр дахиа нэрвэгдсэний дараа сая нэг “Далан, суваг байгуулахад 600 саяыг төсөвлөлөө, ирэх жилийн төсөвт таван тэрбумыг суулгана” гэжээ. Үерийн дараа У.Хүрэлсүх сайд 100 айлд үнэгүй гэр өглөө гэл үү, яалаа. Одоо харин “Гамшигтай байгаа тул наадмаа наашлуулья”... Энэ одоо арай л “элэг” үү? Наадам нь наашлахаар гамшиг нь цаашилчих уу?

Наадмын дараа орсон аадар борооны улмаас 13 аймагт 29 газарт улсын чанартай 100 гаруй км авто зам эвдэрч гэмтсэн. Сүхбаатар аймагт авто замын далан усанд урсаж, хатуу хучилттай зам цөмөрсөн. Шинээр тавихад нэг км нь нэг тэрбум төгрөг. Төв аймгийн Борнуур суманд орон нутгийн чанартай 530 км зам усанд автаж, эвдэрсэн. Энэ чигээрээ өвөлтэй золгоно, худлаа гэвэл хараарай!

Улсын наадам долдугаар сарын 13-нд өндөрлөж,  тэгш ойтой аймаг, сумд нь долдугаар сарын 29 хүртэл наадсан. Дараа нь бүсийн даншиг наадмууд үргэлжилж, одоо дахиад бүх ард түмний наадам хийнэ. Ядаж байхад сум, баг болгон нэг нэг овоотой. Тэрийгээ тахина, морио уралдуулж, бөхөө барилдуулна. Тэгж явсаар өвөлтэй золгоно. Ийм улс гамшгаас хэрхэн зайлах билээ. Ингэж амьдрах нь угаасаа гамшиг ч юм бил үү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Боогий (103.10.23.152)
    Ингэж наадсаар байгаад ирэх өвөл хөлдөж үхэх юм байна л даа.Төр засгийнхан ч яахав эхнэр хүүхдээ гадаад дахь гэр орон луугаа явуулчихаад өөрсдөө засгийн хөрөнгөөр дулаахан өвөлжчихнө. Харин дагаж далдайсан олон түмэн минь яана даа?
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top