x

“Монгол, ОХУ-ын харилцааны түүх ба орчин үеийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал Владивостокт болно

Есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулганы  үеэр "ОХУ, Монголын харилцааны түүх ба орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.

Цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засагт ихээхэн дарамт, зах зээлийн хумигдал, хямрал дагуулсан өнөө цагт улс төр, эдийн засгийн тогтвортой байдлаа хангах гарцуудыг дор бүрнээ хайсаар байна.

Монгол Улс, ОХУ-тай уламжлалт, олон талт, тогтвортой харилцаагаа өргөжүүлж, учирч байгаа нөхцөлийг даван гарах шаардлага, харилцан ашигтай гарцуудыг хайж байна. ОХУ стратегийн түншлэл, харилцан ашигтай харилцаагаа өргөжүүлэх ямар боломжуудыг бидэнд санал болгож байгааг харцгаая.

Энэ онд Орос холбооны улс (ЗОУ), Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд 2021 оны 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулганы  үеэр “100 жилийн ойг угтах нь: ОХУ, Монголын харилцааны түүх ба орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Хурлаар хоёр орны стратегийн түншлэл, худалдаа эдийн засаг төдийгүй хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, хэтийн төлөв болон холбогдох тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх болно. Хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа эдийн засгийн харилцааны хэтийн төлөв, харилцан ашигтай байх чиглэлд онцгойлон анхаарч ярилцахаар төлөвлөсөн байна.

Хамтарсан томоохон үйлдвэрүүд Монголын талд 100 хувь шилжсэний дараагаас хоёр улсын эдийн засгийн харилцааны өнгийг 1949 онд байгуулагдсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатарын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг тодорхойлох болсон гэхэд хилсдэхгүй. Цаашид ч салбарын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэж, харилцан ашигтай хөгжих боломж бүрдүүлэхийг зорин ажиллах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн 415 километр урт, шинэ төмөр замын техникийн консалтинг үйлчилгээг “РЖД Интернешнл” компани хариуцахаар болжээ. Энэ шинэ төмөр зам нь Монгол, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн томоохон зангилаа болно. Тиймээс ч ачаа тээвэр, логистикийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН чухал үүрэг оролцох нь тодорхой.

Талууд ч “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хэрэгжилтэнд ихээхэн ач холбогдол өгч байгааг энд онцгойлон сануулъя. Тухайлбал, ОХУ 2030 он хүртэл төмөр замынхаа хөгжлийн стратегийг баталж, Транссибирийн төмөр замыг шинэчлэх, өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улс дамнасан транзит тээврийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. ОХУ, Монгол Улсын Засгийн газар хооронд 2018 оны 6 дугаар сарын 8-нд “Монгол Улс 25 жилийн хугацаанд гуравдагч улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд тарифын хөнгөлөлт эдлэх гэрээ”-г үзэглэсэн. Гэрээ ёсоор манай улс нүүрс тээвэрт 66,4 хувь, чингэлэг болон ачаа тээвэрт 52 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх юм. Энэ нь хямд зардлаар бусад орны зах зээлд гарах нөхцөл бүрдүүлж өгчээ. Үр шимийг хүртэх олдсон боломжоо алдахгүй байх л хэрэгтэй.

Одоо дахин нэг шинэ боломжийн тухай өгүүлье: Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан ОХУ-аас БНХАУ-руу тавих байгалийн хийн хоолой. “Сибирийн хүч 2” хийн хоолойн үргэлжлэл “Союз Восток /Дорнын холбоо/” чиглэл манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломж нээгдэж байна. “Газпром” нэгдлийн удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй ажлын хэсгийнхэн энэ оны 3 дугаар сард ирээдүйд тавигдах хийн хоолойн маршрут дагуу тандалт нислэг хийсэн. Улмаар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх нь хамгийн оновчтой гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Улмаар Монгол Улсын Засгийн Газар, “Газпром” нэгдэл хамтарсан ажлын хэсэг байгуулан 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан гарын үсэг зурж, “Союз Восток /Дорнын хүч/” хий дамжуулах хоолойг барих техник эдийн засгийн төлөвлөгөөг баталсан. Одоо техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулах шатандаа явж байна.  

“Сибирийн хүч” хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төсөл хэрэгжсэнээр олон мянган ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ. Хийн салбар дахь нэг ажлын байр бусад салбарт 4-6 ажлын байр бий болгодог онцлогтой. Мөн Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг болох төдийгүй, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд шууд эерэг нөлөө үзүүлнэ. Хийн хоолой тавигдсанаар Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншанд хотын агаарын бохирдлыг 90-ээс дээш хувиар бууруулах боломж ч бүрдэх юм.

Монгол, Оросын геологийн хайгуулын салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхээр зорьж байна. “Зарубежгеология” ХНН, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд геологи геофизик, инженер геологийн судалгааг хамтран явуулах гэрээнд, “Росгеология” ХНН, Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар хооронд Монголын ашигт малтмалыг өөрийн үйлдвэрүүдэд боловсруулах талаар санал солилцож, гэрээ байгуулсан. Одоогоор Оросын хэд хэдэн  компани оролцох хүсэлтээ илэрхийлээд байна.

Хамтдаа бүтээсэн хоёр орны дипломат харилцааны түүх 100 жилтэйгээ золголоо. Харилцан ашигтай зарчимд суурилсан бидний харилцаа эдийн засгийн томоохон хөшүүрэг, хөгжил дэвшил авчрах боломжуудаар ийнхүү баяжиж байна.

Боломжоо ашиглах л хэрэгтэй... Харин түншийн хувьд... ОХУ худалдаа, эдийн засгийн найдвартай түнш гэдгээ харуулж, баталж чадсан түүхтэй улс!

Түүхч, судлаач, түүхийн ухааны докторант А.Төмөр-Очир

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 3 цаг 54 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 4 цаг 5 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 11 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 6 цаг 41 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 6 цаг 47 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 6 цаг 53 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 7 цаг 2 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 7 цаг 9 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цаг 48 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 9 цаг 9 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 9 цаг 38 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 43 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 9 цаг 51 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 9 цаг 54 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 10 цаг 0 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 10 цаг 4 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 10 цаг 16 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 10 цаг 20 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 10 цаг 34 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 11 цаг 27 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top