x

Гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлан гаргалаа.   

“Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцогч Сайд, төлөөлөгчид Бид өнөөдөр:

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх,тогтвортой хөгжлийг хамгаалах боломжийг бүрдүүлэхийг дахин цохон тэмдэглэж,

2020 он гэхэд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөө гаргах зорилтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үндсэн үүргээ ухамсарлан,

Гамшгийн эрсдэлийг тооцсон төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгож тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч,

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт болон топгвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийг хянах мониторингийн нэгдсэн сүлжээг ашиглан эрсдэлийн мэдээллийн санг бий болгох, мэдээллийг бүх нийтэд хүртээмжтэй түгээх,

Далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнууд, буурай хөгжилтэй орнуудын гамшгийн эрсдэлийн онцлогт нийцсэн санхүү, технологийн чадавхыг бэхжүүлэх тогтвортой дэмжлэгийг хөгжингүй орнууд, холбогдох түншүүдээс үзүүлэх хэрэгтэйг онцолж,

Сендайн үйл ажиллагааны хүрээг 2017-2018 онд хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнд бүс нутгийн улс, орнуудад бүх түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулахад эхний ахиц дэвшил гарсаныг үнэлж,

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030 баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн төлөвлөгөөний 2017-2018 оны хэрэгжилтээс тулгамдаж буй асуудал гаргахыг хүлээн зөвшөөрч,

2020 он гэхэд бүх улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөөг батлах, Сендайн үйл ажиллагааны зорилтын дагуу гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний төлөвлөгөө болон зорилтыг шинэчлэх,

“Ирээдүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зорилгоор бүс нутагт гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг бий болгох.

хөгжлийн хөтөлбөрийг дэд бүтэц болон бусад салбарт боловсруулан гаргах,

Хот, суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн, эрсдэлийг тооцсон хот төлөвлөлт.хөрөнгө оруулалтаар дамжуулж хотуудынгамшигт тэсвэртэй хөгжих чадавхыг бий болгох,

Салбар дундын болон холбогдох талууд хоорондын үндэсний болон орон нутгийн платформыг байгуулах,

Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, бизнес эрхлэгчдэд зээлийн урамшуулал олгох, хувийн хэвшлийн оролцоо, идэвх зүтгэлийг урамшуулах, алдаршуулах,

Орон нутгийн болон уламжлалт мэдлэг, туршлага, шинжлэх ухаан, технологийн цогц байдлыг ханган газар зүйн байрлал, газар нутгийн болон үндэсний онцлогтой гамшгийг даван туулах чадвар (resilience)-ыг бий болгох,

Гамшгийн эрсдэлийг бууруулахад үндэсний болон орон нутгийн платформд худалдааны танхим, бизнесийн байгууллагуудын оролцоог дэмжих. бизнесийн байгууллага ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа болон нийлүүлэлтийн сүлжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг нэгтгэн, бизнесийг тасралтгүй үргэлжлүүлэн явуулах боломжийг бүрдүүлэх,

Бүс нутгийн болон үндэсний түвшинд Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг болон Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хянах нэгдсэн системийг бэхжүүлэх. Бүх улс орнууд ард иргэдийн нас, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй зэргээр ангилан гамшгийн хохирлын мэдээллийн сан болон эрсдэлийн мэдээллийн санг байгуулахыг уриалж,

Орон нутгийн засаг захиргааны байгууллага, нийгэмлэгүүд, иргэний нийгэм, сайн дурын байгууллагууд, олон нийтэд тулгуурласан байгууллагуудын манлайлал, чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах. Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын гамшгийн эрсдэлийн санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх,

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийг эрт зарлан мэдээлэх, урьдчилан сэргийлэх. бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийн хяналтыг бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаан дээр үндэслэсэн явуулах хүний нөөц, институтын чадавхийг бий болгох,

Энэхүү Улаанбаатарын тунхагт тусгасан үйл ажиллагаа, уг хурлаас гарсан сайн дурын мэдэгдлийг үндэсний бодлого, стратеги болон телевлөгөөндөө тусган хэрэгжүүлж, 2020 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд хэрэгжилтийг танилцуулахыг шийдвэрлэлээ.

Тус тунхагийн нэг хэсэг болох “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө” 2019-2020-г хэрэгжүүлэхэд Засгийн газрууд болон түнш байгууллагуудыг уриаллаа 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 3 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 38 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 44 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 53 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 57 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 1 цаг 2 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 1 цаг 15 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 5 цаг 54 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top