x

Марек Каменский: Цахилгаан машинаар дэлхийг тойрч болно

Энэ хүнийг Марек Каменский гэдэг. ОХУ-ын Калининград хотоос гарч Латви, Литв улсыг дайран 10 мянган км замыг туулж Монголд ирээд байгаа Польшийн иргэн. Цаашаа БНХАУ-ыг зорьсон 600 км аяллыг төлөвлөчихөөд замдаа гарах гэж байхтай таарав. Хятад, Өмнөд Солонгосоор дайрч Япон орох нь түүний аяллын зорилт.

Харин аяллын зорилго гэвэл зөвхөн хот дотор л унадаг гэсэн ойлголттой цахилгаан машинаар дэлхийг тойрч, байгаль орчиндоо ээлтэйгээр аялж болдог гэдгийг хүмүүст таниулах явдал гэнэ. Түүний энэ аяллыг “Nissan” компани ивээн тэтгэж, “Nissan Leaf” маркийн цахилгаан автомашиныг хоёр жилийн хугацаатай өгчээ. Автомашины зах зээлийн үнэ 33000 евро.

“Таны аялалд зориулж Nissan компани машинд тань ямар нэг тусгай тоноглол хийж өгсөн үү?” гэх асуултад Каменский “Цахилгаан автомашин гэдэг яг л смарт утас шиг. Түүнд ямар ч нэмэлт хийх, эсвэл хялбарчлах боломж байхгүй. Nissan компаниас миний аялалд зориулж өгсөн зүйл гэвэл 200 км тутамд дугуйгаа хийлэх шаардлагагүй болсон. Хийгээ  илүү удаан барьдаг тусгай дугуйтай гарсан” гэв.

Тэр:

-Цахилгаан машинаар аялах нь эдийн засагт хэмнэлттэйгээс гадна байгаль орчинд ээлтэй, агаар бохирдуулахгүй, хог хаягдалгүй. Дэлхийн агаар мандлын бохирдлын 70 хувийг автомашинаас ялгаруулж буй хорт утаа эзэлдэг. ОХУ-д, европын орнуудад цахилгаан хямд учраас цахилгаан машинаар аялах нь ямар ч эрсдэлгүй. Монголын хил дээр ирэх хүртэл 10 мянга гаруй км зам туулахдаа 500-600 орчим евро л зарцуулсан. Энэ бол миний машинаа цэнэглэхийн тулд зочид буудалд байрласан зардал. Боломжтой үедээ би машиндаа хоноглодог байсан. Нэг удаа бүтэн цэнэг авахын тулд 15 цаг цэнэглэдэг. Нэг цаг цэнэглэсний дараа 360 км явдаг хэмээн өөрийн аяллын цорын ганц хамтрагч болох “Nissan Leaf” машины тухай танилцуулав.

Түүнийг Монголын хил дээр ирэхэд машинд нь 20 км явах л цэнэг үлдсэн байсан гэнэ. Аз болоход түүнтэй таарсан эхний шатахуун түгээгүүр цахилгаанаар цэнэглэдэг байсан тул нэг цаг орчим цэнэглээд тэндээсээ шууд Улаанбаатарт иржээ.

Каменский уг нь философич мэргэжилтэй. Анхныхаа аяллыг 14 настайдаа эхэлж, түүнээс хойш бараг 1000 орчим экспедиц зохион байгуулсан туйл судлаач хүн. Хойд, Өмнөд хоёр туйл руу олон удаагийн явган аялал зохион байгуулсан, Польшийн Ирээдүй судлалын хүрэлэнтэй хамтарч ажилладаг гэнэ.

“Ул мөр үлдэхгүйгээр” гэж нэрлэсэн энэ удаагийн аялал нь дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс болон байгаль эх маань бие биеэсээ хамааралтай, улс орнуудыг заагладаг хил хязгаар хүмүүсийн сэтгэхүйг зааглах ёсгүй гэдгийг  ойлгуулахын тулд юм. Ингэвэл хүмүүс байгаль дэлхийнхээ тухай илүү их мэдлэгтэй болж, эх дэлхийгээ хайрлахын тулд байгальд ээлтэй технологийг илүү ашиглах болно гэв.

Түүнээс “Монголын замаар аялахад танд ямар нэг хэцүү зүйл тохиолдов уу?” гэж асуухад “Нүх л их хэцүү байлаа” гэснээр бидний яриа өндөрлөлөө.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top