x

Хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах зөвлөмж гаргана

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Засгийн газраас онцлох  хоёр хуралдааныг удирдан зохион байгуулж байна. Онцлох хуралдааны нэг болох “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдаан  Шангрила зочид буудалд үргэлжилж байна. 

Тус хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ,  “Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй, нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаа Монгол Улс нь төв Азийн бүс нутгийн газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд оршдог бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо давтамж эрс ихсэж байгаа нь бид бүхний сэтгэлийг ихээр түгшээж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, бусад улс орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтаас суралцах үүднээс энэхүү онцлох хуралдааныг “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдвийн дор зохион байгуулж байна. Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орны хувьд гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг зорилгоо болгон ажиллаж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт гамшигт тэсвэртэй аюулгүй, хотыг бий болгохын тулд заавал хэрэгжүүлэх 10 үндсэн чиглэлийг тодорхойлсон нь  дэлхийн олон улс орны нийслэл, хүн ам ихтэй хот, суурин газруудын хувьд өөрсдийн хотын гамшгийн эрсдэл, эмзэг байдлаа үнэлж, түүнийг бууруулах арга хэмжээг урт, богино, дунд хугацаанд төлөвлөж хэрэгжүүлэх, ингэснээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээнд дэвшүүлсэн 7 зорилтын 5 дахь (2020 он гэхэд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдлэийг бууруулах стртаегитай улс орны тоог бодитой нэмэгдүүлэх) зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Газар хөдлөлтийн эсрэг барилга байгууламжийн тэсвэрлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын ололт, амжилт”,  Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Сэржмядаг “Улаанбаатар хотын дэд бүтцийн гамшгийн тэсвэрлэх чадвар” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.  

“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинээр үүсэх эрсдэлийг бууруулах, эрсдэлд тэсвэртэй дэд бүтцийг байгуулах, хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийг хангах арга замыг тодорхойлохоос гадна улс орнуудын гамшигт тэсвэртэй, хот суурин газрыг бий болгосон тэргүүн туршлага, ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцох юм.

Мөн дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд дэд бүтцийг хөгжүүлэх, хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахад чиглэсэн бодлого, техникийн шийдэл, нөлөөллийн цогц арга хэмжээ авах тухай зөвлөмжийг гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top