x

Гамшгийн эрсдэлийг бууруулах сэдэвтэй олон улсын үзэсгэлэнг төв талбайд нээлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын хүрээнд олон нийтэд зориулан Сүхбаатарын талбайд дэлгэж буй Олон улсын үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын олсон амжилт, Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудын түүх, соёл, уламжлал, хөгжил зэрэг олон асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцоход оршиж байгаа  юм” гээд, “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлагууд миний анхаарлыг их татлаа” хэмээн онцлов.

Үзэсгэлэнг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа өөрсдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын нийслэлийн төв цэг болох их жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнг Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцогч 50 гаруй улсын 3000 шахам төлөөлөгч үзэж сонирхохоос гадна Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн иргэд, гадаад дотоодын жуулчид ирж танилцан та бүхний амжилт бүтээл, шинэлэг санаа, шилдэг шийдэл, сайн туршлагыг өөрсдийн амьдрал ахуй, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын олон байгууллага, иргэдийн хооронд шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, техник технологи, бизнесийн болоод ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, цаашид өргөжин хөгжих болно гэдэгт миний бие итгэж байна. Та бүхэн нүүдэлчний болон орчин үеийн суурин амьдралын хэв маягийг хослуулан амьдардаг монгол түмний ахуй амьдрал, ёс заншил, түүх, уламжлал, байгалийн хосгүй сайхныг харуулсан аялал жуулчлал, Монгол үндэстний цэнгэл болсон баяр наадмын мэдээлэлтэй танилцаж, Монголын сайхан орноор аялаарай” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top