x

Цэцэрлэгийн орчинд экологийн боловсрол олгох загвар тохижилтыг хийлээ

Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын орчноор дамжуулан хүүхдэд юмс үзэгдлийн талаарх ойлголт, байгаль орчныг хамгаалах хандлагыг зөв төлөвшүүлэх нь чухал нөлөөтэй байдаг. Учир нь хүүхэд 3-5 насандаа амьдралын туршид авах мэдээллийнхээ 70 хүртэлх хувийг авдаг гэсэн судалгаа бий. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хүрээлэн буй орчны танин мэдэхүйн сургалт багтдаг боловч тухайн хичээлийн хэрэглэгдэхүүн, орчин нөхцөл цэцэрлэг бүрд харилцан адилгүй байдаг.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилга, Дэлхийн байгаль хамгаалах сан, Нийслэлийн Байгаль орчны газрын дэмжлэгээр цэцэрлэгийн орчинд экологийн боловсрол олгох загвар тохижилтыг нийслэлийн 242 дугаар цэцэрлэгт хийж, хүлээлгэн өглөө.

Цэцэрлэгийн зай талбай, сургалтын стандартад нийцүүлэн тохижуулсан орчинд хүүхдүүд шувуу, загас, гэрийн тэжээмэл амьдыг хооллох, судлах, тасалгааны ногоон ургамал, цэцэг тарих, гадна талбайд өөрийн гараар туршиж үзэх боломжийг бүрдүүлсэн ба нэг бүлгийн бүх хүүхдэд хүрэлцэхүйц багаж хэрэгсэл, материалуудыг бэлтгэсэн. Цаашид уг тохижилтын ажлыг бусад цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын төвүүдэд загвар болгон ашиглах юм.

“Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага”  MNS 6558:2015 стандарт 2016 оноос мөрдөгдөж эхэлсэн бөгөөд цэцэрлэгийн орчинд тавих норматив шаардлагыг заавал дагаж мөрдөх эрхзүйн хэм хэмжээтэйгээр тусгасан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг хэмнэх, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чухал түлхэц болж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top