x

Орон сууцны санхүүжилтийн олон улсын чуулган Монгол улсад анх удаа зохион байгуулагдав

Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалт (AFIS) Улаанбаатар хотноо 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү чуулга уулзалтад Монгол, Япон, БНСУ, Малайз, Тайланд, Филлипин, Индонез, Казахстан улсуудын орон сууцны бодлого боловсруулагчид, орон сууцны зах зээлийн гол тоглогчид, орон сууцны санхүүжилтийн компанийн төлөөллүүд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд оролцов.  Чуулга уулзалтад оролцогч орнууд орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг бий болгох сайн туршлагуудаа хуваалцаж, орон сууцжуулах бодлого, санхүүжилтийн шийдэл, хоёрдогч зах зээлийн үүрэг оролцоо болон Азийн хөрөнгийн зах зээл дэх боломжуудыг хөндөн хэлэлцлээ.

Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан чуулга уулзалтыг нээж үг хэллээ.

“Төрөөс баримтлах орон сууцны санхүүжилтийн бодлого нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцны хоёрдогч зах зээл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулж санхүүжилтийн эх үүсвэрийг дайчлах бүтцийн дагуу хэрэгжих нь хамгийн оновчтой арга зам юм. Олон улсын туршлага ч мөн адил байна.

Монгол Улсын Засгийн газар орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих оновчтой хэлбэрээр баяжуулан сайжруулах зорилго тавиад байгаа. Азийн моргейжийн зах зээлийн холбооны чуулга уулзалт энэ цаг хугацаанд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанд баяртай байна” гэсэн юм.

Ипотекийн нийт зээлийн хэмжээ нь 6 их наяд ам.доллараар хэмжигдэж буй Азийн орнуудын бодлого тодорхойлогчид иргэдийнхээ үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг дэмжсэн,  орон сууцжуулах бодлого тууштай хэрэгжүүлж буй. “Орон сууцны бодлогын сонголтууд” сэдвээр Дэлхийн банкийг төлөөлж илтгэл тавьсан Андрей Милютин

“Орон сууцны хүртээмжтэй байдлыг тооцох голлох элементэд айл өрхийн орлого, орон сууцны үнэ болон өрхийн одоогийн бодит орлогоос гадна ирээдүйн орлогын тогтвортой байдлыг авч үзэх хэрэгтэй. Дэлхийн банкны зүгээс орон сууцны хүртээмжтэй байдлыг арифметикийн бус харин медиан дунджаар нь тооцохыг зорьж байна. Эдгээр хүчин зүйлс нь улс орнуудын төр засаг бодлого тодорхойлоход зайлшгүй голлох зүйлс болдог” гэж мэдэгдэв.  

Моргейжийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх нь өрхийн орлогод тулгуурласан, орон сууцны хүртээмжтэй санхүүжилтийн гол шийдэл болж буйг үндсэн илтгэгчид онцолж, үүний маш сайн загвар Монгол улсад бий болсныг цохон тэмдэглэв.  “Монгол Улсад МИК ОССК ХХК-ийн санаачлан хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 65 мянга гаруй өрх орон сууцны зээлд хамрагдаж, хуримтлал бүхий дундаж давхаргын эгнээг тэлсэн байна. Орон сууцны санхүүжилтийн энэ стратеги хөгжиж буй аль ч оронд ялангуяа Азид хэрэгжүүлж болох сайн туршлага” гэж чуулга уулзалт дүгнэлээ. 

Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга:

"Орон сууцны санхүүжилт сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа ч цаашид энэхүү өсөлтийг урт хугацаанд хүртээмжтэйгээр тогтвортой үргэлжлүүлэх, санхүүжилтийг төгөлдөршүүлэхэд Монгол Улсын санхүүгийн тогтолцоог цаашид гүнзгийрүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,  урт хугацааны эх үүсвэрийг бий болгох, олон нийтэд үнэт цаасжуулалтын ач холбогдол, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны шинж, чанарыг таниулан сурталчлах  шаардлага хэвээр байна.

Азийн бүс нутагт, ялангуяа энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Улсад орон сууцны бодлогод анхаарах асуудлууд, санхүүжилтийн оновчтой загвар шийдлийн хөгжүүлэхэд энэхүү чуулга уулзалт бодитой хувь нэмэр орууллаа” гэж онцлов.

Чуулга уулзалтын үеэр МИК ОССК ХХК болон БНСУ-ын ОССК “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд тус корпорациуд орон сууцны санхүүжүүлэлтийн дэвшилтэт стратегийг хэрэгжүүлж буй туршлагаа солилцох, газар дээр нь судалгаа хийж хамтран ажиллах боломжтой болж байна. 

Чуулга уулзалтыг Монголын Ипотекийн Корпораци (МИК), Барилга Хот Байгуулалтын Яам (БХБЯ), Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран  зохион байгуулсан бөгөөд Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоог 2019 он хүртэл Монгол Улс даргалах юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top