x

Монголд анх удаа Монгол орны аяллын газрын зургийг бүтээжээ

Зуны урин дулаан цагт гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялалд гарахад хэрэг болох мэдээллийг багтаасан Монгол орны аяллын газрын зураг иргэдийн гар дээр очиход бэлэн боллоо. Энэ талаар Голомт банкны Маркетингийн захирал С.Идэртэй ярилцлаа. 

-Голомт банк хоёр дахь жилдээ Монгол орны аяллын газрын зураг бүтээжээ. Банк аялал хоёр яагаад холбогдох болов оо? 

-Нэг үеэ бодвол дотоодын аялал жуулчлал их хөгжиж байна. Зуны сайхан цагт эх орныхоо түүх, байгалийн сайханд аялахаар хүн бүр төлөвлөж, гэр бүл, найз нөхөд, ах дүү хамаатан саднаараа явдаг болжээ. 

Өдөр тутмын нэг хэвийн ажил, ар гэрийн аливаа асуудал, хотын дуу шуугиан, дарамт, ачааллаас аялал л биднийг чөлөөлж, эрч хүч, танин мэдэхүйн мэдлэгээр цэнэглэгдэх боломжийг олгодог шүү дээ.

Аяллын хамгийн сайхан нь гэр бүл найз нөхдийн халуун дулаан уур амьсгал, адал явдалтай учрах, шинэ сорилттой тулгарах, өөрийгөө ялан дийлэх, олон сайхан дурсамжийг бүтээхэд оршдог. 

Гэтэл харамсалтай нь бидэнд мэдээлэл дутуу байдгаас хаашаа аялах вэ гэдэгтээ их эргэлздэг. Хэдхэн жилийн өмнө Хөвсгөл рүү засмал зам тавигдах үед бүгд хошуурч явснаас, тэнд багтаж шингэхээ байж, байгаль орчноо ихээр бохирдуулсан тал ч бий. Гэтэл Монгол Улс маань ямар өргөн уудам газар нутагтай билээ. Дэлхийг бишрүүлж явсан 800 зууны түүхтэй улс оронд дурсгалт газрууд хичнээн их билээ. Тиймээс бид аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн хүмүүстэй хамтарч Монголд анх удаа Монгол орны аяллын газрын зургийг бүтээсэн юм. 

-Аяллын газрын зургаас яг ямар мэдээлэл авах вэ? 

-Монгол орны аяллын газрын зурагт 21 аймаг дахь түүхэн дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий заавал үзэх ёстой газруудын талаарх мэдээлэл бий.  Мөн хаашаа ямар замаар аялах маршрутыг тэмдэглэсэн учраас замдаа ямар газруудыг дайраад юу үзэж харахаа төлөвлөчихнө гэсэн үг. Аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн аялагчдын зөвлөгөө, аялалд явахдаа мартаж үл болох зүйлс, яаралтай үед холбоо барих утасны дугаар зэрэг аялагчдад хэрэгтэй бүхий л мэдээлэл багтсан байгаа. 

Хамгийн гол нь ЗЭС картаараа аяллын бэлтгэлээ 10 хувийн хөнгөлөлттэй үнээр базаачих газрын жагсаалтууд бий. Өөрөөр хэлбэл аяллын хувцас, хэрэглэл зэрэг аялалд шаардлагатай зүйлсээ Зэс картаараа хөнгөлүүлээд авчихвал аялалдаа зориулах мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.  

-Монгол орны аяллын газрын зургийг хаанаас авах вэ?  

-Бид Зэс картын хэрэглэгч 70,000 гаруй харилцагчид болон шинээр Зэс карт авч буй хүмүүст ямар нэгэн үнэ төлбөргүйгээр онлайн болон цаасан аяллын газрын зураг ашиглах боломжийг олгох юм. Хэдийгээр бүх зүйл цахимжиж байгаа ч цаасан дээр хэвлэсэн газрын зураг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. 

Ялангуяа Монгол орны аяллын газрын зурган дахь мэдээлэл нь хэзээ ч хуучрахгүй учраас олон жил ашиглаж  болно. Тэгээд ч газрын зураг тайлж уншина гэдэг нь өөрөө танин мэдэхүйн ач холбогдолтой шүү дээ. Мөн мартагдашгүй сайхан аялалд явмаар байгаа ч яг одоо бэлэн мөнгө гаргачих боломжгүй хүмүүсийн асуудлыг Зэс карт хангалттай шийдвэрлэчихнэ. Тийм болохоор Зэс болон Ган карт шинээр авсан хүмүүстээ Монгол орны аяллын газрын зургийг бэлэглэхээр зэхэж байна. Ган картын хувьд азийн орнуудад олон төрлийн урамшуулал, өндөр хувьтай хөнгөлөлтөд хамрагдах боломжтой карт юм.   

-Зэс картын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? 

-Энэ картыг 2016 онд зах зээлд нэвтрүүлснээс хойш харилцагчдын талархалыг хүлээсэн, дэлхийд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн Монголын брэнд карт болжээ. Харилцагчид маань мэдэж байгаа. Зэс карт бол дараа төлбөрт карт. 

Зарим хүмүүс ярьдаг л даа. Өрөнд орно гэж. Гэтэл манайд л дараа төлбөрт картын хэрэглээ саяхнаас зүгширч байгаа болохоос дэлхий нийтээр хэрэглэж хэвшээд олон жил болж байна. Хэтэрхий замбараагүй үрвэл мэдээж бэрхшээл дагуулна. Харин санхүүгийн боловсролтой, мөнгөө хэрэгцээтэй зүйлд л зарцуулдаг  хүмүүст бол тун хэрэгтэй хөрөнгө оруулалт юм. Эхний 45 хоногт картаар хийсэн гүйлгээнд огт хүү тооцдоггүй. Олон төрлийн хөнгөлөлт урамшуулалд хамрагддаг, дэлхийн аль ч улсад валютаа хөрвүүлээд гүйлгээ хийчихдэг, бүх банкны харилцагч авах боломжтой гээд олон давуу талтай. 

Эцэст нь хэлэхэд та www.cards.mn сайт, эсвэл Голомт банкны салбар нэгжид хандаж Зэс, Ган карт эзэмшигч болж Монгол орны аяллын газрын зургаа бэлгэнд аваарай. Таны мөрөөдлийн аялал хэдэн төгрөгийн асуудлаас болж замхрах учиргүй юм. Та санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлээд, эх орноороо сайхан аялаарай.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 24 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 31 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 37 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 42 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 48 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цаг 24 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 1 цаг 29 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 1 цаг 39 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 1 цаг 43 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 1 цаг 48 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 2 цаг 1 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 6 цаг 40 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top