Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар:
- Өнгөрсөн жил уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж туршсан. Энэ жил Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн хэмжээнд энэ бүртгэлийн системийг нэвтрүүлнэ.
Хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлдэг, насанд хүрээгүй хүүхэд уралдуулдаг байдлыг таслан зогсоох юм. Түүнчлэн, хэн нэгэн этгээд хүүхдийн эрх зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх этгээдийг тодорхой болгоно.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хэд хэдэн зарчмыг мөрдүүлнэ.
- Бүх уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, бүгдэд нь цахим карт олгоно
- Бүх аймгийн хэмжээнд уралдаанч хүүхдүүдийн эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр шаардана
- Уралдаанч хүүхдийн даатгалын хураамжийг 100,000, нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг байхаар тогтсон. Даваа гарагаас эхлэн даатгалын компаниудын нэр тодорхой болох аж.



