x

“Галайхан” нээлтийн тоглолтоо хийнэ

СУИС-ийн “Оюутан” театр өнөөдөр хөөмийн шинэ бүтээлийн “Галайхан” тоглолтоо нээнэ. Энэ нь тус сургуулийн багш, оюутнуудын анхны дуурилга ажээ. “Дуурилга” гэдэг нь дуу хөгжмийн аливаа илэрхийллээр дамжуулан агуулга өгүүлэх тодорхой цомнол бүхий тайзны бэсрэг хөгжмийн уран бүтээл юм байна. Энэхүү бүтээлийг санаачлагчид монгол угсаатанд л эрт үеэс уламжлагдаж ирсэн язгуур урлагийн хөөмийн төрлөөр үзүүлэх хөгжимт жүжгийг дуурилга хэмээн нэрлэсэн байна. Хэдэн үзэгдэл бүхий үйл явдалтай, жүжиглэнгээ хөөмийлж утга санаа илэрхийлэх энэ төрөл нь дуурьтай, драмын бүтээлтэй адил. Гэхдээ дүрүүд дуулахгүй, ярихгүй, гагцхүү хөөмийлнө, бүжиглэнэ.

“Галайхан” дуурилгын цомнолыг Чоно багш бичжээ. Энэ нь зохиолчийн уран бүтээлийн нэр бөгөөд чухам хэн болохыг үзэгчид тоглолтын нээлтийн үеэр олж мэдэх юм. Төслийн санаачлагч нь СУИС-ийн хөөмийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн, хөгжмийн зохиолч нь “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд юм байна. Найрал дууны удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий хормейстер Н.Дашбямба, бүжгийн найруулагчаар балетмейстер Р.Туяацэцэг, ерөнхий зураачаар монгол зургийн мастер Б.Нямхүү нар ажиллажээ.  

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн “Хөөмийч хүн бол өөрөө хүн хөгжим болой” хэмээн хэлсэн нь бий. Одоогоос 40 мянган жилийн өмнө “Агуйн хүмүүс” аянга цахилгаанаас үүссэн галаас таслан авч, галтай болсондоо баярлан хөөмийлж наадан байтал дуурилгын гол дүрүүдийн нэг Галайхан охины буруугаас өнөөх галаа алдчихдаг ажээ. Адал явдал хэрхэн өрнөхийг хөөмийчдийн дуу хоолой, жүжиг, бүжгээс харах нь сонирхолтой болов уу.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна 11 цаг 16 мин "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөлөө 11 цаг 19 мин Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ 11 цаг 33 мин Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 11 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой 12 цаг 26 мин Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Өчигдөр 20 цаг 44 мин БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа Өчигдөр 14 цаг 19 мин Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна Уржигдар 18 цаг 38 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Уржигдар 17 цаг 59 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ Уржигдар 17 цаг 47 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа Уржигдар 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Уржигдар 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Уржигдар 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Уржигдар 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Уржигдар 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 2026-08-06 “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 2026-08-06 Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 2026-08-06 Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 2026-08-06
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга...
Top