Улаабаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ



