x

Хурдан морины уралдаанч хүүхдийн даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлнэ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар танилцууллаа.

Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээг нэвтрүүллээ.

Хүүхэд хамгааллын даатгалын бүтээгдэхүүнийг Азидаа анх удаа нэвтрүүлжээ. Сүүлийн үед эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоох болсон нэг асуудал бий. Тэр нь хүүхэд ор сураггүй алга болоод, олддоггүй, хүчирхийлэлд өртөх зэрэг асуудлууд юм.

Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Номин даатгал” ХХК-тай хамтран “Хүүхэд хамгааллын даатгал”-ын бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгожээ. Эхний ээлжинд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 7,000-9,000 хүүхдийг төрөөс хамруулах аж.

“Хүүхэд хамгааллын даатгал”-ын үйлчилгээнд хамрагдсанаар гэнэтийн ослын болон үл хайхрах, хүчирхийлэлд өртсөн зэрэг эрсдэлүүд тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг даатгалын байгууллага нөхөн төлөх боломж нээгдэж байгаа юм.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж анх удаа амжилттай туршсан байна. 

Энэхүү цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхдийн гэрийн хаяг, сургууль, анги, уралдаанд оролцсон амжилт, бэртэл, гэмтэл зэргийг бүртгэхээс гадна уралдаанд оролцуулж буй уяачдын мэдээллийг давхар бүртгэх боломжтой аж. 

Үүлэн технологид суурилсан энэхүү системийг нэвтрүүлснээр 

  • Монгол Улс даяар уралдаанд оролцож байгаа бүх хүүхдийн мэдээллийн баазыг бүрдүүлэх зорилтыг тавьж, 

  • Үндсэн хууль болон салбарын хууль тогтоомжуудаар олгогдсон эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх 

  • зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээх буруутай этгээдэд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой болж байна.

Энэ жил энэхүү цахим бүртгэлийг 21 аймагт Үндэсний их баяр наадмаар нэгэн зэрэг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хурдан морь уралдаанч хүүхэд заавал даатгагдсан байх ёстой юм. Гэвч өнөөдрийн байдлаар уралдаанч хүүхдийн даатгалын тохиолдолд олгох нөхөн олговрын дээд хэмжээ 5 сая төгрөг байна. Энэ нь хүүхэд осолдож бэртсэн, хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд тээвэрлэлтийн болон нөхөн сэргээх эмнэлгийн үйлчилгээнд хүрэлцэхгүй байгаа юм. 

Зарим тохиолдолд бэртэл гэмтлийн зэргээс шалтгаалан газраар тээвэрлэх боломжгүй тохиолдол цөөн биш гарч байна. Иймээс эх орны аль газар байгаагаас үл шалтгаалан уралдаанч хүүхдийн амь нас эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлагатай тулгарч байгаа аж.

Энэ төрлийн даатгалын компаниудтай хийсэн удаа дараагийн уулзалт, нөхцөл байдалд хийсэн үнэлгээгээр уралдаанч хүүхдийн гэнэтийн даатгалын хураамжийг 100 мянга болгож, нөхөн олговрыг 20 сая төгрөг байхаар тогтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top