x

Долоон байршилд жишиг гудамж, спорт талбай байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдлыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу гэр хорооллын долоон байршилд жишиг гудамж, 16 байршилд спорт тоглоомын талбай байгуулахаар болжээ.

Тухайлбал, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүрэгт жишиг гудамж байгуулах аж. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын гудамж талбайд иж бүрэн гэрэлтүүлэг, зориулалтын явган хүний зам тавьж өгөх юм байна.

Мөн авто машины зорчих хэсэгт байгаа саадыг арилгаж, тэгшлэн орц гарцыг чөлөөлнө. Шаардлагатай хэсэгт ус зайлуулах хоолой байрлуулна.

Харин нийтийн эзэмшлийн талбайг хувийн зориулалтаар ашигласан тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө.

Нэг дүүргийн гудамжны бүтээн байгуулалтыг 80 сая төгрөгт багтаан хийхээр зураг төслөө боловсруулсан байна.

Жишиг гудамж байгуулах ажлыг наймдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Жишиг гудамж байгуулах 7 байршил:

  1. Баянзүрх дүүргийн 24-р хороо

  2. Сүхбаатар дүүргийн 15-р хороо

  3. Чингэлтэй дүүргийн 17-р хороо

  4. Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо

  5. Хан-Уул дүүргийн 13-р хороо

  6. Налайх дүүргийн долдугаар хороо

  7. Багахангай дүүргийн 2-р хороо

Спорт тоглоомын талбай байгуулах 16 байршил:

  1. Баянзүрх дүүргийн 14-р хороо

  2. Баянзүрх дүүргийн 5-р хороо

  3. Баянгол дүүргийн 13-р хороо

  4. Баянгол дүүргийн 1-р хороо

  5. Сүхбаатар дүүргийн 8-р хороо

  6. Сүхбаатар дүүргийн 20-р хороо

  7. Сүхбаатар дүүргийн 13-р хороо

  8. Сонгино-хайрхан дүүргийн 11-р хороо

  9. Сонгино-хайрхан дүүргийн 1-р хороо

  10. Хан-Уул дүүргийн 10-р хороо

  11. Хан-Уул дүүргийн 1-р хороо

  12. Чингэлтэй дүүргийн долдугаар хороо

  13. Чингэлтэй дүүргийн 12-р хороо

  14. Багануур дүүргийн 1-5 дугаар байр

  15. Налайх дүүргийн 2-р хороо

  16. Бага-хангай дүүргийн 2-р хороо

Гэр хорооллын 9 байршил, орон сууцны 7 байршилд спорт тоглоомын талбай байгуулахаар зураг төслийг боловсруулсан байна. Тухайлбал, ахмад настны чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сагсан бөмбөгийн талбай, саравч, хүүхдийн гулгуур, элсний талбай байхаар төлөвлөжээ. Уг тоглоомын талбайг нийтдээ 1.5 тэрбум төгрөгөөр байгуулахаар болсон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.34.186)
    Борооны дараа цуваа нөмрөв гэдгийн үлгэр.Энхболд Бадамжунайтангууд хотын газрыг бүгдийг хуурайлж нэгч цэцэрлэгт хүрээлэн бариагүй.Тэр бүү хэл сургуулиулын биеийн тамирын талбай,орон сууцнуудын хоорондох зайг чигжээд барилга барьсан.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 1 цаг 32 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 1 цаг 40 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 1 цаг 45 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 1 цаг 50 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 1 цаг 56 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2 цаг 32 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 2 цаг 38 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 2 цаг 47 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 2 цаг 51 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 2 цаг 56 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 3 цаг 9 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 7 цаг 48 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top