x

Монголд хүн болж төрөхөөр...

Хэдхэн хоногийн өмнө Францын хэвлэлүүд Мали улсаас дүрвэж ирсэн 22 настай Мамуду Гассамагийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буй талаар бичиж байв. Тагтнаас дүүжлэгдэж байсан дөрвөн настай хүүг аварсан залуу Францын ардын баатар болж, ерөнхийлөгч Макронтой уулзаад зогсохгүй тус улсын иргэншил авсан билээ. Гассама түргэвчилсэн шугамаар иргэний бичиг баримтаа бүрдүүлээд гал сөнөөх албанд 10 сар дагалдангаар ажиллах гэрээ байгуулжээ. “Дадлагажигчийн сарын цалин 600 еврогоос эхлэх бөгөөд энэ хугацаанд амжилттай суралцаж, шалгуурыг давбал мэргэжлийн гал сөнөөгч болох юм” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Парисын “хүн аалз”-ын тухай энэ “түүхийг” манайхан ч гэсэн уншсан.

Харин Монголд усанд живж буй гурван хүний хоёрынх нь амийг авраад өөрөө амиа алдах шахсаны дараа гуравдагчийн ар гэрийнхэн аварсан иргэнийг шүүхэд өгсөн тухай сонсч байв. Өөрийнхөө амиар дэнчин тавьж хүний амь аврахад сайндаа л “Шударга журам” медалиар шагнадаг биз дээ. Тэрийгээ Шадар сайд нь төрийн ордонд дуудаж, сүр дуулиантай гардуулахыг яана.

Асуудлын гол нь аль нь баян, аль нь ядуу орон бэ? гэдэгт биш юм. Харин аль улс хүнээ хэрхэн үнэлдэг, хайрладаг вэ? гэдэгт байгаа юм. Тэр улсад хүний амь гэдэг тийм л үнэ цэнэтэй байх нь. Дахиад нэг хүний амьдралыг аврах хэмжээний. Харин манайд ямар байдаг билээ?

Бас л саяхан хэвлэлээр гарсан мэдээлэл. Дорнодод нэг мянгат зээ хүүгийнхээ үсийг үргээхдээ хурдан морины уралдаан зохион байгуулсан байна. Тавдугаар сарын 18-нд болсон явдал. Харин Засгийн газрын тогтоолоор хурдан морины уралдаан зохион байгуулахыг зургадугаар сарын 1 хүртэл хориглосон байлаа.

Гэтэл найранд ирсэн солио галзуу нэг нөхөр хоёр настай хүүхдээ хурдан морины нуруун дээр хүлээд уралдуулсан байдаг. Мэдээж түүнийг нь хэн ч хориглоогүй. (аягүйдвэл бүгдээрээ согтуу байсан биз) Баян-Өлгийд бас нэг казак хээр хөдөө мотоцикл нь эвдэрчихээр гурван настай хүүхдээ “мотоцикл харж бай” гээд орхиод явсан байгаа юм. Замын унаанд дайгдаад 70 гаруй км давхиад сэлбэг аваад ирэхэд нь хүүхэд нь алга болчихсон байсан. Юу ч гэхэв дээ, монголчууд минь...

Тэгсэн манай төрийн агентлагийнхан (Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсэн. Яасан ч том нэртэй юм, базардарь гэж) “Хүүгийн биеийн байдалд үзлэг хийсэн. Биеийн байдал хэвийн байгаа нь тогтоогдсон. Залуу гэр бүлд хүүхдэд учирч болох байсан эрсдэлийн талаар зөвлөмж өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тайлбарласан” гэв. Сонсохнээ Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгосон гэв үү.

Хэрэв уралдааны замд морь бүдэрсэн бол яах юм. Хэрэв морьдын давхил дунд хүүхдийн тархинд цус харваж амиа алдсан бол яах юм. Хоёрхон настай нялх амьтныг морины нуруун дээр хүлээд уралдуулна гэдэг чинь шууд алахаар санаархаснаас огт ялгаагүй хэрэг гэдгийг яагаад олж хардаггүй юм. Нөгөө хүүхэд хамгааллын хууль энэ тэр нь хаана байна?   

Өнгөрөгч долоо хоногт бас нэг эмгэнэлтэй явдал тохиов. 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү хөлбөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт даруулж амиа алджээ. Сургуулийн захирал нь “Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай, эмээтэйгээ амьдардаг, ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан” гэж ярьжээ. Үгүй, тэр одоо хүүгийн нас барсанд ямар хамаа байна аа. Хүүхэд зүгээр л хөлбөмбөг тоглохоор сургууль дээрээ очсон шүү дээ. Тэр ямар буруутай гэж. Ар гэр нь анхаарал тааруу байсан болохоор магадгүй сургуульдаа хоргоддог, сургууль дээрээ цаг нөхцөөх дуртай байсан байх (тэр нь түүний амиа алдсаныг зөвтгөх шалтгаан биш биз дээ) Харин ч тэрнийх нь төлөө илүү анхаарал халамж тавих ёстой байсан юм биш үү?! Хэрэв хүүхэдтэй ажилладаг багш хүн ухаантай юм бол.

Ингэхэд одоо үед сургуулийн захирлыг хэн, ямар хүн хийдэг болсон юм. Бидний багад багш хүн, тэр дундаа хамгийн сайн багш л сургуулийн захирал хийдэг, захирал багш гэхээр аав шигаа хүндэлдэг, бас эмээдэг байлаа. Одоо ямар гээч махан мануухайнуудаар сургууль удирдуулаад, хүүхдүүдээ хариуцуулаад байгааг мэдэх ч арга алга.   

Өчигдөр Боловсролын сайд Ц.Цогзолмаа “Засгийн газрын цаг”-аар мэдэгдэл хийж байна лээ. Сургуулийн захиралд захиргааны арга хэмжээ авна гэж. Тэр нь бас л хэдэн төгрөгийн торгууль энэ тэр л байх л даа.

Хоёрхон жилийн өмнө Өмнөд Солонгосын нэг сургуулийн сурагчид төгсөлтийн баярын аялал хийж яваад татлага онгоц живж, бүгдээрээ амиа алдахад сургуулийн захирал нь өөрийгөө буудчихаж билээ. Тэр олон эцэг эхийн уй гашууг тэсвэрлэж чадаагүй хэрэг. Гэтэл манай сургуулийн захирал “Угаасаа эрсдэлтэй бүлгийн хүүхэд байсан юм оо” гээд зогсч байдаг. Угаасаа монгол хүний чанар ийм болчихсон юм уу? Эсвэл дандаа адгийн шаарнуудыг нь түүж албан тушаалд тавьдаг юм уу?

Ядаж нэг удаа “Миний буруу. Би ажилдаа хариуцлагагүй хандсанаас, сургуульдаа аюулгүй, найдвартай орчин бий болгож чадаагүйгээс, анхаарал хандуулаагүйгээс хүний сайхан үрийг алчихлаа” гэж хэлээд ажлаа өгч болдоггүй юм. Яагаад заавал ядарсан ч гэлээ үр хүүхдээ алдсан эцэг эхийн, амиа алдсан хүүгийн ар амьдралыг доромжлоод байгаа юм. Ингээд харахаар Монголд хүний амь шиг үнэ цэнэгүй зүйл алга. Монгол хүн болж төрөхөөр... юу гэдэг билээ дээ. Өөр хэлэх ч үг алга...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • хүн (202.179.25.242)
    монголын асуудал бол бидний ихэнх нь хулгайч, луйварчин, худалч залхуу арчаагүй болсонтой холбоотой. бид ямар байна бидний төлөөлөл яг тийм л байна. төрд дан хулгайч луйварчид гараад байна гэнэ үнэндээ бид өөрсдөө сонгоод байгаа шүүдээ. ядаж тв-р арван жилд үздэг байсан бие хүн, хувь хүн гэж юу юм, ардчилал гэж юу юм, хүний эрх, эрх чөлөө, үүрэг гэж юуг хэлдэг гэдгийг заамаар юм шиг. монголчууд гэхээр аль ч оронд очсон хаа нэгтээ хулгай, хэрүүл хийсэн урдуур дайрсан хамгийн бүдүүлэгүүдийг туйлууд байх юм. ямарч нийгэм хамгийн бүдүүлэг харанхуй хэсгээрээ удирдуулж явж болдоггүй, үр дүн нь өнөөгийн монгол шиг болно
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.11.107)
    Хүн чанаргүй ухамсаргүй этгээд ажлаас нь шууд халах хэрэгтэы
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • zochin (188.165.255.11)
    toriin bodlogo mash. muu hariutslaga. gej bhgui mongoor buhniig shiidsen iim archaagui ymnuudiig shorond oruulbal taarna ... haanii huuhed hartsiin huuhed. gej ylgaj bn arai yma. huuliig changalj surgan humuujigchiig changatgaj alband oruulah zuitei bh getel muu hujaagiinh hun am olontoi hariutslaga. gdg ym ondort tawigddag ym bnle .. getel manai. tsoohob heduulee bj neg negnee dotroosoo oorsdoo alaad bh ch gejde
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • Zulaa (185.3.84.202)
    Манай монголчууд хүнийг хайрлах хүндлэх сэтгэлд суралцмаар байна. дэндүү бүдүүлэг байх юм наад захын баярлалаа уучлаарай гэдэг үгч хэлж сураагүй хүмүүжих юм даа. бага наснаас нь зааж баймаар байна эцэг эхчүүдээ багш нараа. ЭЦЭГ ЭХЧҮҮД ХАРААЛЫН ҮГ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ДЭРГЭД ХЭЛЖ БАЙХААР БАЯРЛАЛАА УУЧЛААРАЙ ГЭДЭГ ҮГ ИХ ХЭЛЖ ТЭР ҮГНИЙ ТАЛААР ОЙЛГОЛТ СУУЛГАМААР БАЙНА. хайран сайхан хүүхдүүд минь дэндүү харамсалтай юм. Дэлгүүрт ороод касс ндээр байсан хүүхдээ тэвэрсэн хүний сагснаас нь юмын гаргаж өгч байхад тоох ч үгүй баярлалаа ч хээлэлгүй явж билээ энэ хэргийн хажууд энэ бол юу ч биш юм байна.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Боогий (103.10.23.129)
    Нам дагасан малнуудаар удирдуулсанаас ийм юм болж байгааюм.Наад захирал гээд байгаа мануухай яаж төсвөөс хэдэн юм цохих вэ гэдгээс өөр юм мэддэггүй мал шиг байна даа.Ярьж хэлж байгаа нь
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • yyy (43.228.129.250)
    iim zolbn hariutslagag huleej meddeegui malnuudiig halah tsag bolsoon .Iim alban tushaaltanuud hol yavahgui tsag bolnoo.I
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Unshigch (66.181.161.95)
    Haalgiig ni zaschih mongo horongogui um bol avaad haychihsan yasan archaagui malnuud ve?
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.23)
    Тэр хаалганы хендлевчийг засахад нэг их менге зарах шаардлагагуй шд,зугээр л сэтгэл дутаж байна манайханд!Yйлийн vр заавал эргэж бумеранг шиг ирдэг гэсэн шуу
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.23)
    Yнэн харамсалтай юм аа,нялх амьтан бидний ач зээгээс ялгаа юу байхав!!!Одоо бvх сургууль,байр орон сууцны гадаах тоглоомын бvx xэрэглэлийг шалгаж янзлах хэрэгтэй гэдгийг эрхбиш ойлгосон байлгуй энэ эрхтэн дархтангууд нь!Заавал хvvxдийн амиар зольж ажлаа хийх естой гэж vv!!!Ямар Сирийн дайн уу!!!
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 1 цаг 33 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 1 цаг 40 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 1 цаг 46 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 1 цаг 51 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 1 цаг 57 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2 цаг 33 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 2 цаг 39 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 2 цаг 48 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 2 цаг 52 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 2 цаг 57 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 3 цаг 10 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 7 цаг 49 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top