x

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум амжилттай болж өндөрлөлөө

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудын дарга нарын форум хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 2014 оноос хойш гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ форумд зургаан улсын 18 хотын удирдлагууд оролцож, “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тухайн хотууддаа хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, сайн туршлагаа хуваалцсан, байгаль орчин, экологийн асуудлуудыг хөндсөн өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.

Форумд хотуудын дарга, удирдлагуудаас гадна Азийн хөгжлийн банк, Азийн сан зэрэг олон улсын төрөлжсөн байгууллагууд оролцож, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эсрэг хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан юм.

Форумаас гарсан шийдвэр, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ удаагийн форумаар үндсэн сэдвийн хүрээнд хотуудын дарга нар чухал ач холбогдолтой илтгэлүүд тавьж, түүнийхээ дагуу хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ удаагийн Форумын нэг онцлог нь Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын Нарийн бичгийн дарга нарын газар байгуулж, байнгын ажиллагаатай ажиллуулахаар болсон. Тус газар нь хотуудын ногоон хөгжил түүний өсөлт, нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил, байгаль орчиноо хамгаалах чиглэлээр хотуудын хийж буй ажлын талаар байнга мэдээлэл солилцож байх юм. Мөн форумыг дөрвөн жил тутамд заавал нэг удаа Улаанбаатар хотод зохион байгуулах, хоёр жил тутамд зохион байгуулагдах форумыг хотуудаас нууц санал хураалтаар сонгож байхаар тогтсон. 2020 оны форумыг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулахаар боллоо.

Агаарын бохирдол ихтэй байсан ч шийдэж чадсан Бээжин хот, цаг уурын хувьд ижил төстэй байдаг ОХУ-ын хотуудын туршлага сонирхолтой байлаа. Энд тавигдсан бүх илтгэлүүдийг товхимол болгож олон нийтийн хүртээл болгоно. Улаанбаатар хотод тулгамдаад буй агаар хөрсний бохирдлыг бууруулахад бусад хотууд ямар тэргүүн туршлага, инноваци нэвтрүүлж байгааг бид хэрэгжүүлэх боломжтой болж байна. Зөвхөн хотуудын түвшинд төдийгүй улс орны хэмжээнд дэлхийн цаг агаарын өөрчлөлт, дулааралтай асуудалд хэрхэн хандаж, шийдвэрлэж байгааг өргөн хүрээнд ярилцсан. Түүнчлэн нэг чухал асуудал бол агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд гадна, дотны санхүүжилтийг хэрхэн татах ёстой, олон улсын хэмжээнд ногоон сангийн санхүүжилт ямар хэмжээнд байдаг. Түүнээс санхүүжилт авахын тулд хотууд юу хийх ёстой вэ гэдгийг ярилцсан” хэмээв.

Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг санаачилан, амжилттай зохион байгуулсан ноён С.Батболд танд талархал илэрхийлье. Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудад тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцаж, хамтран шийдэж, хамтын гарцыг олж, бие биенээ дэмжин ажиллаж чадвал жижиг, том гэлтгүй олон асуудлыг бид шийдэх боломж байна. 2020 онд зохион байгуулагдах дараагийн форумыг Сөүл хотдоо зохион байгуулах эрхийг өнөөдөр авсандаа их баяртай байна. 2020 оны форумаар Зүүн хойд Азийн хотуудын хамтын ажиллагаа, энх тайвнаар зэрэгцэн орших, стратегийн түншлэлийг хөгжүүлэх гэсэн асуудлуудаар хамтын ажиллагааныхаа хүрээг улам бүр тэлж, ярилцах сэдвээ нэмэгдүүлэх болно гэдгээ хэлмээр байна” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top