x

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцохоор ирсэн зочдыг хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Чи Гуохуа болон тус хотын төлөөлөгчид байлцлаа. Уулзалтын үеэр хоёр тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр хэлэхдээ “БНХАУ-ын хотууд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд ихээхэн ач холбогдол өгч, бидний үйл ажиллагааг дэмжиж, энэ удаагийн хуралд нийт 4 хотоос 18 төлөөлөгч, IGDP олон улсын байгууллагаас 3 төлөөлөгч, Хятадаас нийт 21 төлөөлөгч хүрэлцэн ирсэн явдалд туйлын баяртай байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч юм. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг 10 гаруй хотуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллаж байна.

БНХАУ-ын хувьд Улаанбаатар хоттой хамгийн ойр, харилцан туршлага судлах, суралцах боломжтой эдийн засаг нь маш хурдацтай хөгжиж байгаа улс юм. Таны энэ удаагийн айлчлал Зүүн хойд Азийн хотын дарга нарын цаашдын үйл ажиллагаа болоод хоёр хотын цаашдын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үнэтэй  хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top