x

Он гарсаар 12 аймгийн 40 суманд гал түймэр гарчээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,742 обьектийн гал түймэр гарчээ. Үүний улмаас 11.8 тэрбум төгрөгийн хохирол учирч 37 хүн амь насаа алдаж, 20 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 766 гэр орон сууц шатсан байна.

Энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5.6 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 28.4 хувиар, нас барсан хүн 54.9 хувиар, түлэгдэж бэртсэн хүмүүсийн тоо 5.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй.

Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр:  

-Он гарснаас хойш Архангай , Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн 40 суманд нийтдээ 55 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Эдгээрийг онцгой байдлын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллага, сум орон нутгийн захиргаатайгаа хамтран бүрэн гүйцэт унтраасан.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Шарлангийн голын “Байвгайт” ууланд 5 дугаар сарын 17-ны өдөр ой хээрийн түймэр гарсан. Тус газар нь авто машин тээврийн хэрэгсэл хүрэлцэн очих боломжгүй газар байсан. ОБЕГ-ын 260 гаруй алба хаагч 27 хоногийн турш түймэр дээр ажиллаж 6 дугаар сарын 12-ны өдөр бүрэн унтрааж орон нутгийн иргэдэд хүлээлгэж өглөө. Ой хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 43,120 га ой, 41,630 га хээр нийт 84,750 га талбай түймэрт өртсөн.

Сүүлийн үед гарсан томоохон гал түймэр 5 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэг, 5 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт гарсан. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй буюу бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж гэрт нь цоожилсон байдлаас үүдэн гал гарч хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсэн, гэлээ.

Иймд иргэддээ зуны амралт эхэлж цэцэрлэг, сургууль амарч байгаатай холбогдуулан хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байх,  ахуйн галт түймэрт өртөхгүй урьдчилан сэргийлэхийг өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОБЕГ-аас анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top