x

Япон улсад зорчих иргэдэд өгөх зөвлөмж

Наран улс хэмээгдэн дэлхий дахинаа нэрлэгддэг арлын Япон орон бол манай дэлхийн хамгийн сонирхол татам улс гүрнүүдийн нэг. Технологийн хөгжил, түүхэн уламжлал, амьдралын хэв маяг, түүх дурсгал гэхчилэн олон зүйлээрээ гайхагддаг орон билээ.

Япон улсад зорчих иргэдэд өгөх зөвлөмж анхаарах зөвлөмж:

Нэг. Японы хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

Японы визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Японд нэвтрэх эсэхийг тус улсын Цагаачлалын алба (Immigration Bureau) шийдвэрлэдэг бөгөөд нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд Японд байх хугацаандаа байрлах байр /зочид буудал/, урилга өгсөн хүний нэр, хаягийг сайн мэдэж байх ёстойг зөвлөж байна. Японд хилээр нэвтрэх орох хуудсанд уригч тал болон байрлах хаягаа үнэн зөв бөглөх шаардлагатайг анхаарна уу. Иргэн Та очих хаягаа орох хуудаст буруу бичих, асуусан асуултад зөрүүтэй хаяг хэлэх, аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

Хоёр. Японд байх хугацааны талаар анхаарах зүйлс

Японы цагаачлалын албаны ажилтан тухайн иргэний Японд байх хугацааг зааж, паспорт дээр нь дарж өгдөг. Монгол иргэд аялалын визтэй ирээд, визийн хугацааг хэтрүүлэн үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдол гардаг нь Японы виз дахин авах үед виз олгохоос татгалзах үндэслэл болдог. Сүүлийн үед ажлын виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу иргэд 8,0-9,0 сая төгрөг төлж, хохирох явдал ихсэж байна. Иргэдийг 90 хоногийн виз гаргаж өгнө, японд угтан авч, ажлын байраар хангана, дараа нь ажлын визээр сольж өгнө хэмээн их хэмжээний мөнгө авч, 15 хоногийн аялалын виз гарган өгч залилж байгааг анхаарна уу. Аялалын визийг цагаачлалын алба ажлын визээр сольдоггүй. Зөвхөн өвчтэй эсхүл зайлшгүй тохиолдолд визийн хугацааг сунгадаг.

Гурав. Японы хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

Япон улсын хилээр орох ба гарахдаа 1 сая ба түүнээс их хэмжээний иен биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, хилийн хуудсанд бөглөх ёстой. Их хэмжээний ам.доллар, евро зэрэг бэлэн валютыг иенд хөрвүүлэх нь хүндрэлтэй байдаг нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм.

Дөрөв. Хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх

Японд зорчихдоо бусдын дайвар зүйлсийг авахгүй байхыг онцгой анхаарна уу. Дайвар зүйлст элдэв хориотой зүйл байж болзошгүй тул хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг юм.

Тав. Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байгаа эсэхийг шалгах

Зургаа. Япон улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн:

  • Олон улсын жишгийн дагуу хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг оруулахыг хориглосон байдаг. Мөн түүнчлэн дараах зүйлсийг хязгаарладаг. Үүнд:
  • Ургамал, амьтныг гаалиар оруулахаас өмнө хорио цээрийн хяналтын байцаагчид шалгуулсан байх ёстой.
  • Эмийн төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 2 сар хүртэлх хугацаанд хэрэглэх хэмжээтэй байх
  • Гоо сайхны бараа нэг төрлөөс 24 ширхэгээс дээшгүй байх
  • Эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр ангийн буу, хийн буу, сэлэм зэрэг

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү.  http://www.customs.go.jp/english/summary/prohibit.htm  

Долоо. Монгол иргэдийн хувьд гол төлөв хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн, чихэр, гурилан бүтээгдэхүүн, архи зэргийг хилээр оруулах, улмаар хураалгах тохиолдол түгээмэл байдаг. Тус улсын хилээр дараах хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглодог. Үүнд:

1. Мах, махан бүтээгдэхүүн

Японы хуулиар гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн /үхэр, гахай, шувууны мах, махан бүтээгдэхүүн/ нэвтрүүлэхийг хориглодог. Сүүлийн үед МИАТ-ын онгоцны ачаанд нохой гүйлгэж, мах, махан бүтээгдэхүүн ихээр хурааж байгааг анхаарна уу.

2. Архи болон согтууруулах ундаа, тамхи болон бусад

            Японы хилээр татваргүй оруулах архи, тамхи болон бусад зүйлсийн тоо, хэмжээг тогтоож өгсөн байдаг. Үүнд:
-           Архи, согтууруулах ундаа            3 шил 
-           Навчин тамхи                               100 ш
-           Тамхи                                           400 ш
-           Бусад төрлийн тамхи                    500 гр
-           Үнэртэй ус                                    2 ш
-           Бусад                                     200,0 мянган иен хүртэлх үнэ цэнэ бүхий зүйлс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top