x

"Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл" үзэсгэлэнг цахимаар үзье

ЗҮҮМ: "Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл" төслийн цахим үзэсгэлэн танилцуулж байна.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia) хамтран ЗҮҮМ: "Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл" гэрэл зургийн төслийг санаачлан 6 сарын хугацаанд хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан онцгойлон эмэгтэй уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино. Төслийг хэд хэдэн үе шаттайгаар улс орны тухайн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж байна.

Эхний үе шатанд баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сан болон хүний эрх, жендэр судлаач, бүтээлч үйлдвэрлэлийн мэргэжилтэн, багш нараас бүрдсэн багтай хамтран 5 удаагийн уран бүтээлчдийг чадавхжуулах сургалтыг Австралийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 оны 6 сарын 29-өөс 7 сарын 5-ны хооронд 100 гаруй оролцогчдод зохион байгуулсан билээ.

Дараагийн үе шат буюу “ЗҮҮМ” гэрэл зургийн уралдааныг “Тэгш оролцоот нийгэм” сэдвийн дор 2020 оны 8 сараас 2 сарын хугацаанд зарласан юм. Уралдаанд оролцогчид мэргэжлийн болон сонирхогчийн ангилалд Хөрөг, Сэдэвчилсэн 2 төрлөөр нийгмийн олон талт асуудлыг өөрсдийн бүтээлээр илэрхийлж, сургалтаас сурсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх болзолтой байв.

Зохион байгуулагчид 26 уран бүтээлчийн 39 бүтээлийг хүлээн авсан бөгөөд эдгээр уран бүтээлчдээс 12 уран бүтээлч “ЗҮҮМ” уралдааны болзол шаардлагыг хангасан тул сонгон шалгаруулалтад тэнцэж, үзэсгэлэнд оролцох эрхтэй болсон. Зохион байгуулагчид тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “ЗҮҮМ” цахим үзэсгэлэнг 2020 оны 12 сарын 15-аас 2021 оны 1 сарын 15-ны хооронд зохион байгуулж бөгөөд 12 оролцогчийн 13 бүтээл #GenerationEquality хаштагтайгаар танилцуулагдаж байна.

Үзэсгэлэнд сонгон шалгарсан шүүгчдийн бүрэлдэхүүн эдгээр бүтээлээс Хөрөг, Сэдэвчилсэн төрөл тус бүрт мэргэжлийн, сонирхогч ангилалд сонгон шалгаруулна.

Харин сошиал орчинд үзэгчдээс хамгийн өндөр хандалт авсан бүтээлд “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг гардуулах юм.

“Миний бодлоор гэрэл зураг гэдэг зүгээр л нэг зураг бус өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж болох арга зам юм. ЗҮҮМ: Тэгш Оролцоот Нийгмийг Эрмэлзэгч үеийн төлөөлөл сургалтанд суугаад энэ санаа минь улам бат болсон. Би өөрийнхөө санааг зовоож буй асуудалдаа бусдын анхаарлыг татаж болох юм байна гэж ойлгосон. Би зүгээр л гэрэл зургийг авах арга техникт суралцах байх гэж бодсон чин нийгэмд тулгамдаж буй асуудлыг гэрэл зургаар яаж илэрхийлж болох вэ? гэдэгт суралцсан. Тиймээс би энэ сургалтанд суусандаа үнэхээр баяртай байгаа…” хэмээн төсөлд хамрагдсан гэрэл зураг сонирхогч Ч.Итгэл ярьж байна.

Зохион байгуулагчид 2021 онд ЗҮҮМ: "Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл" гэрэл зургийн төслийг дахин хэрэгжүүлж, эмэгтэй гэрэл зурагчдын чадавхыг дээшлүүлэх, тэдэнд уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх боломжийг дахин олгохоор төлөвлөн ажиллаж байна.

Social media hashtags: #би_тэгш_оролцоот_нийгмийг_эрмэлзэгч_үеийн_төлөөлөл #GenerationEquality

@АНУ дахь МУЗ

@Австралийн ЭСЯ

@Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia)

@Баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top