x

Хуримын гэрэл зурагчид ба КОВИД

Хуримын гэрэл зурагчин бүсгүй маскгүй нэгэн найран дээр аль хэдийнээ нэг, хоёр цагийг өнгөрөөчихсөн байв. Усан ягаан даашинзтай гэрч бүсгүйчүүдийн нэг нь түүн дээр ирээд, "хүргэнтэй холбоотой бүх зүйлийг" үл харгалзан үйлчилгээгээ үзүүлсэн хэвээр байгаад талархлаа илэрхийлэв.

Гэрэл зурагчин үүгээрээ яг юу гэх гээд байгааг тодруулахад өнөөх бүсгүй сүйт залуугаас урьд өдөр нь коронавирусийн шинжилгээ эерэг гарсан гэжээ. "Тэр намайг зүгээр л түүнтэй санал нэгдэх гэж байгаа юм шигээр, солиотой юм байна гэсэн харцаар харж байсан" гэж гэрэл зурагчин дурсав. 

Сүйт бүсгүй "Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ?" гэж байгаа юм шиг л харсан. Тэр  "Өө, үгүй, үгүй, үгүй, та битгий уурлаарай. Түүнд ямар ч шинж тэмдэг байхгүй. Тэр сайн байгаа” гэжээ.

Астматай, гурван хүүхэдтэй гэрэл зурагчин мэдсэн даруйдаа арга хэмжээг дуусгалгүй туслахтайгаа тэр хуримнаас явлаа. Үүсэж болзошгүй үр дүн хурцадмал байсныг тэрээр хэлэв. Хуримын зохион байгуулагч үүнийг урьд өмнө нь мэдэж байсан нь өөрөө хамгийн мэргэжлийн бус зүйл байв. Сүйт бүсгүйн гэрчүүд түүнийг гэмгүй эмэгтэйн хуримын өдрийг зүрх сэтгэлгүйгээр сүйтгэсэн гэж буруутгажээ. Түүнд нэг гэрч “Би багш байна. Би арван дөрвөн шавьтай. Би эрсдэлд орохыг аль хэдий нь хүлээн зөвшөөрчихөөд байхад та яагаад болохгүй гэж?" гэж хэлсэн байна. Харин өөр нэг нь "Эцэст нь бүгд COVID-тэй болох гэж байна" гэж хэлжээ. 

Тэгвэл хамгийн том асуудал юу байв? Буурцаг асгасан сүйт бүсгүйн нэг найз нь "хамгийн муухай хуримын гэрч" гэж хэлээд уйлжээ.

Гэрэл зурагчин тэр хуримнаас явсныхаа дараа талархлын баяраар гэр бүлтэйгээ хийх байсан цугларалтаа цуцалж, хүүхдүүдээ өвдөхгүйн тулд хамаатан садныхан руугаа явуулж, удахгүй болох хуримын ёслолын үеэр сүйт бүсгүйчүүдэд бусад гэрэл зурагчидтай туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаа мэдэгдэв. Хэдэн өдрийн дараа тэр өвчтэй болж, титэм вирусийн хариу "эерэг" гарчээ. Тэр хосуудад мэдэгдсэн ч "Тэдэнд хамаагүй" гэдэг хариу сонсов. Тэд түүнд шинжилгээний нөхөн олговрыг өгөхийг санал болгоогүй, мөн өвчтэй болгосондоо уучлалт ч гуйсангүй.

Хурим бол төвөгтэй үйл явдлуудын нэг бөгөөд Ковидоос болоод аль хэдий нь төлөвлөчихсөн байсан хуримаа цуцлаад, эсвэл хойшлуулаад өөр өдөр болгох тийм ч энгийн биш. Хосууд байрны хуваарь, нийтийн хоолны газар, бармен, ДЖ, цэцэгчин, гэрэл зурагчин, хуримын машин гээд бусад олон зүйлсийг зэрэг харгалзан үзэх ёстой. 

Тэдний амьдралын хамгийн сайн өдөр байх ёстой байсан өдөр гэнэт л хамгийн муу өдөр болоод хувирчихвал яах вэ?  Хуримын хуваарийг өөрчлөх нь зөвхөн ложистик хар дарсан зүүд биш. Мөнгө санхүү ч дагаад эрсдэлд ордог. 

Дахин хуваарь гаргах эсэх нь олон хосуудын сэтгэл хөдлөлийн асуудал.  "Үдэшлэгийг хойшлуулах нь нэг хэрэг" гэж өөр нэгэн гэрэл зурагчин яриандаа дурьдав.  "Гэрлэхээ хойшлуулах нь өөр хэрэг", Магадгүй тийм ч учраас олон хосууд сайн болно гэж өөрсдөдөө хэлээд төлөвлөгөөгөө урагшлуулсаар байна. Хэрэв бусад хүмүүс үүнийг хийж байгаа бол яагаад болохгүй гэж? Олон хосууд зочдын жагсаалтыг өөрчилсөн ба эсвэл мэдэгдэхүйц бууруулсан байна.

Грег Эбботт хуримын газрууд зөвхөн 50 хувийн хүчин чадалтай (одоо 75 хувь) арга хэмжээ зохион байгуулж болно гэж хэлэхэд тэд тохируулга хийсэн. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ нь 500 хүний ​​хурим болж байсан зүйл 250 хүний ​​хурим болсон гэсэн үг юм.  Илүү жижиг хуриман дээр ч гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ зам дээр байгаа харх шиг л болсон. 

Бяцхан бүжгийн талбайг тойрон эргэх нь #texaswedding гэсэн инстаграм hashtag юм. Энэ нь мужийн өнцөг булан бүрээс саяхан гэрлэсэн хуримын хэдэн зуун бичлэгийг илтгэнэ. Эдгээр гэрэл зургуудад ихэвчлэн маск, Пурелл шахуурга, баяр ёслол дэлхийн цар тахлын дунд болж байгааг харуулах бусад шинж тэмдэг байдаггүй. Зарим үйл явдал нь бусдаасаа илүү аюулгүй мэт санагддаг - гадаа болдог, жижиг хэмжээтэй байдаг - гэхдээ хорин хэдэн хүний ​​хуримын үдэшлэг, хөл хөдөлгөөн ихтэй (бас маскгүй) хуримын зургийн карусель олоход тийм ч их хугацаа шаардагдахгүй. 

Хуримын гэрэл зурагчид өөрсдийгөө хатуу газар олж авдаг. Тэд амьдралаа залгуулахын тулд зургаа авах хэрэгтэй, гэхдээ энэ нь том бүлгүүдэд цаг заваа тогтмол зарцуулахыг хэлнэ.  Миний ярилцсан зургаан гэрэл зурагчин тэд ажил хийж байхдаа гар ариутгагч авч яван, маск зүүж, зарим нь бүр нүүрний бамбайгаар давхарладаг гэсэн. Гэхдээ тэд хуримын ёслолоо хийснийхээ дараа хосуудад үйлчилж байгаа тул цар тахлын удирдамжийг хэрэгжүүлэхийн тулд гэрэл зурагчид юу ч хамаагүй хийж чадахгүй.

"Миний бодлоор ихэнх хүмүүсийн хүсэл зорилго сайн байна" гэж нэгэн гэрэл зурагчин (өөрийн түүхээ хамгийн их дэлгэрэнгүй хуваалцсан хэдий ч ажлаа алдахыг хүсээгүй тул нэрээ нууцлахыг хүсэв). Яг л хэсэг бүлэг хүмүүс нийлүүлээд архидуулаад, нийгэмшүүлж байгаа юм шиг боловч энгийн үеийнхээс жоохон уйтгартай болдог болсон. Нэг хуриман дээр сүйт залуу үдэшлэгний төгсгөл хэсэгт нилээн халчихсан, түүн дээр ирж DJ-ийн дуу чимээнд талархлаа илэрхийлж байсан нэг үйл явдлыг тэр дурсав.  Тэр догдолж, баярлаж, баярлалаа гэж хэлэх үед түүний шүлс надруу үсэрч байсан гэв.

Гэрэл зурагчид цар тахлын үеэр хуримын зураг буулгахдаа “gamut” хийдэг байсан туршлага гэрэл зургийн халааг авч чаджээ. Хэдэн гэрэл зурагчин болгоомжтой, хүндэтгэлтэй, ойлголцсон хосуудын талаар ярив. Гэхдээ ихэнх нь тийм биш байсан. "Би ажилласан хуримынхаа тавин орчим хувийг хэлж чадна, маск огт байгаагүй. Бид COVID-оос өмнөх зэрэгцээ орчлонд амьдарч байгаа юм шиг байна" гэж нэг гэрэл зурагчин хэлэв. "Би дотогшоо зочид буудлын танхимд байсан. Сардина шиг савлаж, бүгд сайхан цагийг зугаатай өнгөрөөж байна. Хэн ч маск зүүгээгүй. Хүлээн авалтыг баримтжуулж буй гэрэл зурагчин би тэнд байна. Хөлс урсаж, халуун, хөгжим шуугиантай, хөгжөөн дэмжигч нь асаалттай байна. Би яг л 'За, энд байгаа арван хүн тутмын нэг нь COVID-тэй байх магадлалтай, заза аль болох бодохгүй, анзаарахгүй байх хэрэгтэй” гэж өөртөө хэлж байсан гэв.

Харин урам нь хугарсан нэгэн гэрэл зурагчин ойролцоогоор зуун зочинтой хамт Өмнөд Техаст хуримын зурагчнаар ажиллажээ. Цугласан хүмүүсийн нэг нь түүний хамтран ажиллагсдын нэгэнд “Өө, та заавал маск зүүх хэрэггүй. Та санаа зовох хэрэггүй.  Бидний хэн нь ч “рона”-тай биш" гэжээ. Хүлээн авалтын үеэр олон зуун зочид КОВИД-ын шаардлага хангаагүйгээр барахгүй, тойрон бүжиглэж эхэлсэн гэв. Хөгшин, залуугүй зочид өөрсдийгөө уламжлалт их жагсаал хийхээр тохиролцсон бөгөөд гэрэл зурагчин “бие биендээ хүрсэн, нэг нэгнийхээ гарыг барилцсан, бие бие рүүгээ хашгирч, шүргэлцсэн хүмүүсийг” хараад аймшигтай байснаа ярив. Гэрэл зурагчид, нийтийн хоолны ажилтнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу ажиллахыг хичээж байсан “цорын ганц” оролцогчид байсан гэж тэр хэлэв.

Өөр нэг гэрэл зурагчин, бас жаахан итгэмээргүй сонсогдож, сүйт бүсгүйн үдэшлэгт оролцсон арван дөрвөн хүнээс дор хаяж зургаа нь эерэг сорил авч дууссан хуримын талаар ярьжээ. "Хуримын үдэшлэгт шинж тэмдэг мэдрэгдээгүй тул зүгээр л шинжилгээнд хамрагдаагүй хүмүүс байсан гэдэгт би итгэлтэй байна" гэж тэр хэлэв. 

Тэрээр зуны турш зочдын дор хаяж тал нь ёслол, хүлээн авалтын аль алинд нь маск зүүсэн байсан гэх мэт түүний оролцсон бүх хурим увайгүй байгаагүй гэж нэмж хэлэв.  (Бүх зочид нүүрээ далдалж байхыг асуух нь дэндүү их зүйл гэж бодож байна уу?) Тэр миний ярилцсан хамгийн өөдрөг, ууч сэтгэлтэй гэрэл зурагчдын нэг байлаа. Гэхдээ тэр харсан зүйлдээ хүртэл цочирдсон байв. Түүний хэлснээр олон хурим дээр ная, ерээд насны зочид маскгүй алхдаг. “Би хүчилтөрөгчийн аппараттай залууг харсан.  Тэрээр хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалж байсан боловч маскгүй байсан” гэлээ. 

Ковид эерэг хүргэнийг хуриманд очсны дараа өвдсөн гэрэл зурагчин цар тахалд нэрвэгдсэн нь түүнийг бага зэрэг сэтгэлээр унагасан гэв. Тэр хүлээн авалтаас гарахаасаа өмнө тэр хуримын нэг яриаг дурсав.  "Би хүүхэдтэй" гэж тэр сүйт бүсгүйд хэлэв. "Хэрэв миний хүүхдүүд үхвэл яах вэ?"  Сүйт бүсгүй "Би ойлгож байна, гэхдээ энэ бол миний хуримын өдөр" гэж хариулав. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 14 цаг 25 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 14 цаг 32 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 14 цаг 37 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 14 цаг 41 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 14 цаг 47 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 17 цаг 53 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар...
Top