x

Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгджээ

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2020 оны III  улирлын тойм мэдээллийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Хороо нь зохицуулалт хяналтынхаа чиг үүргийн хүрээнд нийт 3213 зохицуулалттай этгээд, 2448 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар үзвэл даатгалын зах зээлд нийт 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогч, аудитор, 533 банк бус санхүүгийн байгууллага, 248 хадгаламж зээлийн хоршоо, 140 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 389 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1039 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. 

Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өсөж 2,601.2 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнтэй харьцуулахад 7.1 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 1926 нэгжээр буурч 17532-д хүрсэн. Мөн III улиралд нийт 40.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь  өмнөх оны мөн үеэс 63.5 хувиар буурсан байна. Нийт арилжааны 1.4 хувийг Засгийн газрын үнэт цаас, 13.1 хувийг компанийн бонд, 85.4 хувийг хувьцаа тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 28.9 хувиар буурч 4 төрлийн 472.2 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.63 хувиар өсөж 390.7 тэрбум төгрөгт, нөөц сан 6.3 хувиар өсөж 180.5 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс  2.0 хувиар өсөж 159.9 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсөж 56.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 18.4 хувиар өсөж 3.4 саяд хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгдэж 43.5 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн орлогын 27.2 хувийг эзэлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага III улирлын байдлаар нийт 533 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 47.1 хувь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.5 хувийг иргэдийн зээл, 14.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийг чанараар ангилахад 86.7 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 552.0 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.6 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр буурч 2.9 хувьтай байна.

Хадгаламж, зээлийн хоршоо: ХЗХ-дын тоо өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурч 248-д хүрсэн бөгөөд 73182 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өсөж 234.4 тэрбум төгрөгт хүрсэн ба хадгаламжийн хэмжээ 163.6 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өсөж 171.2 тэрбум төгрөгт хүрснээс 88.4 хувийг хэвийн зээл, 7.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.3 хувийг  чанаргүй зээл эзэлж байна. ХЗХ-дын нийт олгосон зээлийн 70.8 хувь нь хэрэглээнд, 12.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 5.9 хувь нь ХАА-н салбарт олгогджээ. ХЗХ-дын гишүүдийн мөнгөн хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү 1.46 хувьтай, зээлийн хүү 2.85 хувьтай байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага: 57 зуучлалын байгууллагаар дамжуулан 856 хэлцлээр нийт 150.6 мянган м.кв талбай, 131.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдан, худалдан авч шилжүүлсэн бол 48 зуучлалын байгууллагаар дамжуулан 555 хэлцлээр нийт 45.7 мянган м.кв талбай, 5.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлжээ.

Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа: Тайлант улиралд 16.8 их наяд төгрөгийн алт, мөнгө худалдан авч, 291.3 тэрбум төгрөгийн алт, мөнгөний борлуулалт хийсэн байна. Түүнчлэн үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид 450.1 сая төгрөгийн алтан эдлэл, 146.3 сая төгрөгийн мөнгөн эдлэл худалдан авч, 751.6 сая төгрөгийн алтан эдлэл, 257.6 сая төгрөгийн мөнгөн эдлэл худалдан борлуулсан байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top