x

"Хичээлүүдийг агуулгаар нь танхимын болон зайны гэж боловсруулсан"

Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлхээр болсон. Мөн хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ дагуу:

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл Ес дүгээр сарын 1-нээс, 

  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл Ес дүгээр сарын 14-нөөс, 

  • Их, дээд сургууль, коллежийн хичээл Арав дугаар сарын 5-ны өдрөөс эхэлнэ.

ЕБС, цэцэрлэг, Их дээд сургуулиудын нэг ангид 20 хүүхэд байхаар танхимын сургалтыг хийнэ. Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир: “ЕБС-иуд гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээл үзэх тал дээр иргэд эргэлзэж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал өмнө нь 40 сурагчтай 11-р ангийн хүүхдүүд өглөө 08:00 цагаас эхлэн 7 цагийн хичээлээ судлаад 13:30 цагт тардаг байсан.

Одоо шинэ зохицуулалтаар тухайн 40 хүүхэдтэй хоёр дэд бүлэг болж хуваагдана. Эхний бүлэг нь  08:00-10:30, дараагийн бүлэн 11:00-13:30 хүртэл хичээллэнэ гэсэн үг. Ийм л зохицуулалтыг хийх юм. Ялангуяа нийслэлийн сургуулийн ачаалал өндөр ба 70-аас дээш сурагчтай 15 бүлэг, 60-аас дээш сурагчтай 95 бүлэг байна. Эдгээрийг гурван бүлэгт хувааж өдрийн зохицуулалт хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Эхний хоёр бүлэг Даваа гаригт хичээллэсэн бол дараагийн бүлэг нь Мягмар гаригт хичээллэх гэх мэт зохицуулалтыг хийн долоон хоногийн гурван өдрийг танхимын, хоёр өдрийг зайны сургалтын арга барилаар шийдвэрлэнэ" гэв.  

Тодруулбал, батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу жишээ нь математикийн хичээл өмнө нь долоо хоногт 5 цагаар судлагддаг байсан бол одоо 2-3 цаг судлах байдлаар хөтөлбөрт өөрчлөлт оруулсан байна. Мөн боловсролын хүрээлэнгээс энэ хүрээнд арга зүйн зөвлөмжийн хамт хичээлүүдийн гол тулгуур агуулгуудыг боловсруулан гаргажээ. Өөрөөр хэлбэл, хичээлүүдийн аль агуулгыг танхимын сургалтдаа багтааж, алийг нь теле хичээл буюу зайны сургалтын агуулгадаа багтаах арга зүйг боловсруулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 7 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 15 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 19 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 23 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 27 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 2 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top