x

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн тоглолт дэлхийн хамгийн том онлайн хөгжмийн төлбөртэй арга хэмжээ болжээ

Өмнөд Солонгосын BTS хамтлаг коронавирусийн тахлаас шалтгаалан дэлхийг тойрох аялан тоглолтоо цуцалж, оронд нь “Bang Bang Con: The Live” онлайн тоглолтоо зохион байгуулсан юм.

Тэгвэл энэхүү тоглолт нь үзсэн хүний тоогоор дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. 100 минут үргэлжилсэн онлайн тоглолтыг АНУ, Хятад, Япон, Их Британи зэрэг дэлхийн 107 орны 756,000 орчим хүн төлбөртэй үзсэн байна.

Үзэгчдийн тоо нь ойролцоогоор 15 цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх хэмжээтэй гэсэн үг юм.

“Энэ удаагийн тоглолт нь дэлхийн хамгийн том төлбөртэй онлайн хөгжмийн арга хэмжээ боллоо” гэж BTS хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Big Hit Entertainment компани мэдээлжээ.

Тоглолтын тасалбарын үнэ BTS-ийн албан ёсны фэн клубын гишүүдэд 29,000 вон ($24) байсан бол энгийн үзэгчдэд 39,000 вон байсан юм.

Тасалбарын борлуулалтын дүн ойролцоогоор 22 тэрбум воныг давсан байна.

Энэхүү амжилт нь хөгжмийн уран бүтээлчдэд цар тахлын үед орлого олох замыг нээж өгсөн ач холбогдолтой хэмээн үнэлэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Korea Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top