x

А.Миеэгомбо: "Эхнэрийн заавраар" нэвтрүүлэг "Ахлах тогоочийн заавраар" нэвтрүүлгээс илүү үзэлттэй байгаа

Кино найруулагч, зохиолч, “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн хөтлөгч А.Миеэгомботой ярилцлаа.


-Арван жилдээ их ноомой хүүхэд байсан гэж ярьсан байсан. Ер нь яаж яваад СУИС-ийн жүжигчний ангид орчихов?

-Тийм шүү арван жилдээ дуугай, ном уншдаг, хажуугаар нь маш их кино үздэг хүүхэд байсан. Уншсан ном, киногоо найзууддаа ярьж өгнө. Ангийнхан намайг үзсэн киногоо өнгөтөөр ярьж өгдөг гээд л шавчихна. Энэ нь сүүлд телевизэд ороход их дөхөм болсон шүү. Арван жилийнхнээс урлагаар явсан нь Дуучин Quiza, “Содура” киноны найруулагч Б.Жаргалсайхан байна. Арван жилээ төгсөөд Б.Жаргалсайхан бид хоёрыг СИУС-ийн жүжигчний ангид орно гэхэд манай ангийнхан бүгдээрээ их гайхаж байсан.

-Яагаад тэр вэ?

-Манай найз Жагаа угаасаа их хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд. Харин би бол олон нийтийн ажилд их оролцдог мөртлөө нээлттэй биш, бүрэгдүү хүн. Намайг жүжигчин болно гэхэд хүмүүсийн нүд нь орой дээрээ гарсан гэж байгаа. Нийгэм даяараа жүжигчин хүн нүүрэмгий, хөдөлгөөнтэй байдаг гэсэн ойлголттой. Гэхдээ миний орсон зорилго бол найруулагч болох. Тухайн үед найруулагчийн анги хоёр жилийн өмнө авчихсан, одоо хоёр жилийн дараа элсэлт авна гэдэг байгаа. Эсвэл жүжигчний ангид ороод яваандаа найруулагчийн мэргэжлээр давхар сураад төгсөх боломжтой юм билээ. Ингээд СУИС-д ороод яваандаа “нүүр хагарсан” юм шиг байгаа юм.

-2011 онд “Сайн, муу, хэрцгий 1” киногоо найруулж олны хүртээл болгосон. Түүнээс хойш олон ч уран бүтээл гаргалаа. Ер нь кинонуудынхаа талаар тэр болгон ярилцлага өгөөд байдаггүй юм байна лээ?

-Тийм шүү. Ер нь ярилцлага өгч байгаагүй. Миний зохиол бичсэн кинонууд бол 100 хувь гэж бодоход 70 хувь нь хит болдог. Үүнийг бардам хэлнэ. Их сайн продюсер, найруулагчидтай ажилласан нь амжилт гаргахад нөлөөлсөн болов уу.

-Таны найруулсан кино, бичсэн зохиолууд ихэвчлэн адал явдалт, гэмт хэргийн драм байдаг. Энэ жанраа өөрчилье гэсэн бодол бий юү?

-Найруулсан кино, зохиол бүхэнд минь миний онцлог бий. Мэдээж адал явдалт, мт хэргийн төрөл жанрт би дуртай. Жишээлбэл, “Сайн муу хэрцгий 1, 2” кинонд эргэлтийн цэг олон бий. Үзүүштэй. Миний сүүлд хийсэн “Тэрбумын хэрэг” кино ч мөн улс төрийн агуулгатай мөртлөө гэмт хэргийн драм. Одоогоор гэмт хэргийн драмаар кино хийдэг найруулагчид цөөхөн байна. Жилдээ 32 кино гарлаа гэхэд нэгээс хоёр нь л энэ чиглэлийн кино гэсэн үг. Харин одоо бол сонирхол өөрчлөгдөж байна. Илүү тулхтай, даацтай бүтээл хийнэ гэсэн бодолтой байна. Даацтай гэхээр хүмүүс түүхэн кино гэж ойлгоод байдаг. Үгүй. Бидний хэлдгээр фестивалийн чанартай бүтээл. Нөгөөтэйгүүр монгол уламжлалын талаар кинонууд хийх юмсан гэсэн мөрөөдөл байна. Энэ мөрөөдлөө ажил хэрэг болгох гээд хоёр ч зохиол эхлүүлчихсэн явж байгаа.

-Ямархуу зохиол бол. Сонирхуулж болох уу?

-Хоёр том төсөл бий. Гэхдээ эхлээгүй, дөнгөж бэлтгэл шатандаа явж байгаа учраас хамаагүй зарлаад хэрэггүй байх. Энэ хоёр кино гарах юм бол нийгэмд нэлээн дуулиан, шуугиан үүсгэнэ. Хүмүүсийг бараг шоконд оруулж ч магадгүй./ инээв / Шуугиан үүсгэнэ гэхээр гэмт хэргийн төрлийн кино болов уу гэж бодох байх. Үгүй. Ер нь гэмт хэргийн шинжтэй кино хийж олны хүртээл болгоно гэдэг амар ажил биш л дээ.

-Гэмт хэргийн шинжтэй гэснээс та саяхан нээлтээ хийсэн “Зура” киноны талаар фэйсбүүктээ шүүмж оруулсан байсан?

-Нэгдүгээрт, манай нийгэм хүмүүсийг далдаар тагнадаг, чагнадаг. Ялангуяа цагдаа хүчнийхэн, төрийн тусгай чиг үүргийн ажлыг хувийн ажил мэтээр хийдэг. Үүнийг нэлээн даацтай хөндөж гаргаж ирсэн бүтээл болсон байна лээ. Хоёрдугаарт жүжигчдийн багийг сайн бүрдүүлсэн. Гурван үеийн төлөөллүүдийг маш сайн хослуулсан. Нэг том шүүмжлэл нь сэтгүүлчийн дүрд тоглосон С.Идэрмаагийн дүр. Тэр дүр үнэн бодит баримтыг гаргаж, шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийн дүрийг гаргаж байна гэж ойлгосон. Гэхдээ С.Идэрмаагийн дүр кинондоо жаахан жулдсан. Жүжигчний хувьд ч залуудсан. Магадгүй энэ дүр дээр Б.Одончимэг тоглосон бол нэлээн даацтай хүрэх байсан байх. Мөн жүжигчний дүрийн судалгаа эрэл, хайгуул тал дээр жаахан дутуу ажилласан юм уу гэж харагдсан. Харин найруулга дээр маш сайн анхаарч ажилласан байна лээ. Зохиол дээр ганц хоёр газар үсрэлттэй. Дүрүүдийн зорилго жаахан дутуу гаргасан. Ялангуяа манай Можухын тоглодог мөрдөгч Алтанцоожийн дүр байна. Тэр дүр өнөөгийн нийгэмд байгаа цагдаа нарын дүрээс арай жаахан дутуудчихав уу даа. Захын нэг цагдаатай уулзахад тийм аймхай байдаггүй. Үүнийг илүү уртай хийх байсан байна л гэж бодсон. Зовлон байгаа мөртлөө зовлонгоо нууж тоглож болно. Багш маань “Хааны дүрд хаан өөрөө тоглодоггүй. Харцууд нь тоглодог” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, би хаан байна гэж орилдоггүй. Тэгэхээр дүрээ нуугаад дараа нь зангилаагаар тайлагдсан бол их уртай байсан болов уу гэж бодсон. Гэхдээ манай залуучууд “Зура” киног маш сайн хийсэн. Би хэтэрхий мэргэжлийн талаас нь буюу хэрвээ би хийсэн бол гэсэн өнцгөөс хандаад байна л даа./инээв/

-Олон ч телевизийн киноны албанд ажиллаж байсан. Энэ туршлагууд тань кино зохиол бичих, найруулахад дөхөм болсон болов уу?

-Дуу оруулалт бол миний хамгийн анхны ажил л даа. 2001 он буюу гуравдугаар курсдээ МҮОНРТ-д шалгуулахаар найзтайгаа очсон. Тухайн үед Д.Батцэцэг багштайгаа учирсан. Ингээд шалгуулахад “үгүй ээ, яахав дээ, болвол болох л юм гэхдээ та хоёр цалингүй хагас жил дагалдангаар явж чадах юм уу” гэсэн. Чадна гэж хэлээд зуны гурван сар ажилласан. Ус, цай, кофендоо гүйнэ. Ний нуугүй хэлэхэд заримдаа томчуудын ганц шил архинд ч гүйнэ. Энэ мэт дурсамж их бий. Дөрөвдүгээр курсдээ ороод гэрээт ажилтан болсон доо. МҮОНРТ бол буянтай сайхан газар. Гурван үеийнхэн цуг ажилладаг байсан учраас маш их ч зүйл сурсан.

-2017 оноос 2019 оны хооронд “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийг хөтөлсөн шүү дээ?

-2017 онд NTV телевизээс Канадын франчайз контентэд хөтлөгчөөр ажиллах санал тавьсан. Журам нь бол Канадаас хөтлөгчөө сонгон шалгаруулдаг гэнэ. Энэ дагуу шалгаруулалтад оролцсон. Тэгсэн би шалгарсан. Франчайз шоу гэхээр “Авяаслаг монголчууд”, “The Voice of Mongolia”,”Яг түүн шиг” гээд байна шүү дээ. Эдгээр шоунууд цаанаасаа “библи” буюу номлол заавар маягийн маш их дүрэмтэй ирдэг. Ингээд ажиллаад эхний хоёр гурван дугаар бичсэн их боломжийн. Гарч эхлээд л шууд хүмүүсийн анхаарлын төвд орсон.

- Хүмүүс сандарч ядаж байхад та бяцхан садаа болоод байдаг шүү дээ. Тэгж садаа болох нь дүрэм үү?

-Бас яг ёстой биш. Хүмүүсийн сандраад гүйж байгааг харж байгаад яг эгзэгтэй үеийг нь тааруулж очоод хорлодог байхгүй юу. Манай найзууд “ Дугаар гарах болгонд чиний хоролмааддаг улам л төгсрөөд байна уу даа” гэж хөгжилдөнө./инээв/

-Хоёрдугаар улирлыг өөр хөтлөгч хөтлөөд байсан нь ямар учиртай юм бэ?

- Хоёрдугаар улиралд NTV телевиз өөр хөтлөгч сонгоод ажиллуулсан. Тэгсэн судалгааны дүнгээр үзэгчид эрс саараад ирэхгүй юү. Тэгсэн үзэгчид буцаад Миеэгээр хөтлүүлмээр байна гэсэн хүсэлт их тавьсан юм билээ. Тэгээд гуравдугаар улирлаас дахин хөтөлж өгөөч гэсэн санал ирээд нэг, гурав, дөрөвдүгээр улирлын дугааруудыг тасралтгүй хөтөлсөн. Ингээд байж байсан шинэ санал орж ирсэн. Тэр нь “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг.

-“Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг үзэгчдийн хүлээж үздэг шоу боллоо. Хосууд хоорондоо өрсөлдөж байгаа учраас үнэхээр хөгжилтэй юм аа?

-Тэгэлгүй яахав. “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгтэй төстэй мөртлөө олон өрсөлдөгчтэй. Ер нь “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг илүү их үзэлттэй байгаа шүү. Нэвтрүүлэг цацагдаад 14-15 цагийн дараа фэйсбүүкээр 240 мянга гаруй хүн үзчихдэг. Манайхан амьдралтай шоунд их дуртай. Нөгөөтэйгүүр хүний мууд жаахан дуртай. Хүмүүсийг загнуулах, сандрах, тэвдэх тийм зүйлийг их дуртай үздэг. Хөгжиж л үздэг шоу л даа. Харин хүмүүс уралдаж байгаа тохиолдолд хөтлөгч саад болох ёсгүй. Гэхдээ нэвтрүүлгээ хөгжилтэй хөнгөн болгохын тулд ажиллаж, чиглүүлж л явна.

-“Эхнэрийн заавраар” шоуны анхны дугаарт жүжигчин Н.Нэргүйбаатар гуайн орсон дугаар их хөгжилтэй байсан шүү. Олон ч хүмүүст хүрсэн?

-Хүмүүс хөгшин хүмүүсийг орууллаа гээд шүүмжлээд байгаа юм. Би бол эсрэгээрээ. Би ч гэлтгүй манай нэвтрүүлгийн продюсерийн баг тэр чигээрээ гурван үеийн төлөөлөл байвал их зүгээр юм байна гэж үзсэн. Тэр үүднээсээ жүжигчин Н.Нэргүйбаатар ахыгаа эхнэртэй нь оруулсан. Нэргүй ахын хувь хүний зан характерийн хувьд жаахан зөрүүд. Зөрүүд дээрээ хааяа их алиа хошин зан гаргана. Нэвтрүүлэг эхлээд цагийн дотор хоол хийх ёстой. Эхний 30 минут харьцангуй их аятайхан явагдана. Цаг хойшлох тусам бүх хүн нервтэж эхэлдэг. Ялангуяа эмэгтэйчүүд их стресстэнэ. Эмэгтэйчүүдийн аравхан секундын дотор хийх ажлыг эрэгтэй хүн нэг минутад хийхээр аргагүй биз ээ. Тэгээд загнаад манай Нэргүй ахын зөрүүд зан нь хөдлөөд. Ямар сайндаа тэр хэсгийг нь монтажаар хассан, хөгжилтэй. “Би байна шүү дээ, залуудаа ч чиний үгэнд орж яваагүй, одоо ч орохгүй” гэж хэлээд авсан. /инээв/ Тэгсэн нөгөө талд хоол хийж байсан хоёр залуу савж унатлаа инээгээд болдоггүй. Эхнэр нь “чи ямар сонин юм бэ, чи телевизээр гарч байна” гээд л. Настай хүмүүсийн хувьд ингэчих болов уу, тэгчих болов уу гэсэн болгоомжлол байхгүй их чөлөөтэй байдаг юм байна. Харин залуучууд тийм биш. Нэгнийгээ гомдоочихвий гэсэн болгоомжлол ихтэй. Тэр ч утгаараа манай Нэргүй ахын оролцсон дугаар маш их үзэгчидтэй байсан. Нэргүй ахын тоглолт асар өндөр нөлөөлсөн хэрэг. Нөгөө хоёр маань эхэндээ жаахан маргалдаад байсан сүүлдээ учраа олсон уу яасан жаахан аргадаад ирсэн. Даалгавраа ч амжилттай гүйцэтгэсэн.

-“Ахлах тогоочийн заавраар”, “Эхнэрийн заавраар” хоёр шоуны аль нь танд илүү таалагдав?

-Найруулагч хүний үүднээс бол “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг таалагдана. Яагаад гэхээр зургаан хүн нэгдүгээр байрны төлөө өрсөлддөг. Тэрийг дагаад нэвтрүүлэг их ритмтэй болчихно. Харин “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн гол онцлог нь мэргэжлийн тогооч нар хоорондоо өрсөлддөг. Хэдийгээр шоу ч гэсэн үнэн сэтгэлээсээ өрсөлддөг байхгүй юу. Бачуурна, өөрийнх нь оролцогч авхаалж самбаа муутай хүн байвал бүр шатдаг. Ялгаа нь энэ. Гэхдээ ритмийн хувьд бол дутахгүй хоёулаа адилхан. Харин олны танил хос өрсөлдөж байгаа урчаас “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг маш их үзэгчидтэй байна.

-Ингэхэд танд бүтэлгүйтэж байсан кино, контент, зохиол бишгүй л тааралдаж байсан байх. Тэрийгээ яаж давж байв?

-Миний дэлгэцэнд гаргасан 18 бүтээл бий. Энэ 18 бүтээл чинь цаанаа их зовлон туулж ирсэн. Дахиад дэлгэцэнд гараагүй арав гаруй зохиол бий. Хүмүүс мэддэг бол би кино зохиол бичих курс ажиллуулдаг. Манайд мэргэжлийн кино зохиолчид дутмаг байгаа. 1990 оноос өмнө Монголын кино урлаг маш сайн хөгжиж байсны гол учир нь зохиолчидтой холбоотой. Түүнээс гадна цаг үеэсээ хоцрогдоно гэсэн нэг зүйл байна. Оюун сэтгэлгээ нь хуучирна л гэсэн үг. Ялангуяа уран бүтээлч хүнд тэр хамгийн хэцүү мэдрэмж.Энэ үзэгдэл надад ч гэсэн тохиолддог. Залуучуудын үздэг кино илүү хэлбэр тал руугаа. Харин бидний үед үзэж өссөн нь агуулга чухал байсан. Залуучууд хөнгөн контент, кинонд их дуртай. Би ч залуудаа “Ийм нэгэн дурлал, “Миний хөрш чөтгөр” “Single ladies” гээд хөнгөн төрлийн кинонууд хийсэн. “Ийм нэгэн дурлал 2”-оо бичиж байхдаа үнэхээр бүтэлгүйтэж байсан тохиолдол бий. Найман удаа зохиолоо бичиж байсан. Продюсер бүгдийг шийддэг. Ирж үзчихээд л зохиолоо уншсанаа таалагдахгүй байна, дахиад янзал гэнэ. Ингэж явсаар ес дэх засвар дээрээ батлагдаад кино хийгдсэн. Найман жилийн өмнө “Түлхүүрчин” нэртэй гэмт хэргийн зохиол бичиж байсан. Сая гарсан “Зура” кинотой их төстэй. Тухайн үед мөнгө нь олдоод хийсэн бол энэ кино хит болох байж дээ гэж бодож байлаа.

-Таны үг, үйлдэл хийж бүтээсэн зүйлүүд залуучуудад их үлгэр дуурайл үзүүлдэг шүү дээ?

-Миний уриа бол тууштай байх. Эргээд харахад би киноныхоо салбарт тууштай явж ирсэн, тууштай амьдарсан, дундаас нь хаяагүй. Харин сүүлийн үед намайг найзууд “улс төрд орох хэрэгтэй” гэж их шөвөгдөж түлхдэг болсон./инээв/

-Улс төрд орох уу?

-Яахав, бодож л байна. Гэхдээ одоохондоо бэлэн биш байна. Миний үеийн залуучууд дуучин, сэтгүүлч, яруу найрагч сонсогдоод явж байгаа хүмүүс төдийлөн олон түмнийхээ төлөө ажил хийж чадахгүй байна. Хийж байгаа ч гэсэн их сул байна гэж харж байна. Хэрэв улс төрд орох юм бол орсон шиг ороод, ард нийтийн төлөө амьдралаа зориулах шаардлага гарна. Чадна гэвэл чадсан шиг чадах хэрэгтэй. Манай элэнц, хуланц дээдсүүд дандаа төрийн хүмүүс байсан. Тухайлбал, Гадинбалын Чагдаржав гээд наймдугаар Богдын сангийн яамны сайд байсан. Түүний хүү бол миний эмээгийн аав. Тэгэхээр өвөг эцэг, өвөө ааваас захидаг, хэлдэг зүйл нь “төр бол дуртай хүнийх нь тоглодог тоглоом биш. Хэрвээ төрд ажиллана гэж зоривол амьдралаа зориулах хэрэгтэй” гэдэг байсан.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top