x

“ЗОРИГ” уран сайхны кино нээлтээ хийнэ

Монголын кино урлагт нэгэн цоо шинэ, адал явдалт уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болжээ.

White horse film -н бүтээл “ЗОРИГ” нэртэй энэхүү кинонд 1986-1996 оны хоорондох  Монголын нийгмийн байдал, ард иргэдийн сэтгэлгээний өөрчлөлтийн тухай болоод залуу насны алдаа оноотой амьдралын түүхийг тодоор өгүүлэхийг зорьжээ.

Киноны гол дүрд сүүлийн үед залуучуудын дунд нэр хүндтэй яваа, авьяаслаг залуу жүжигчин О.Самданпүрэв тоглосон бөгөөд түүний бүтээсний дүрийн киноны туршид үргэлжлэх амьдралын хэмнэл, огцом эргэлтүүд нь үзэгчдийн сонирхлыг ихэд татна гэдэг тус киноны уран бүтээлчид нь итгэлтэй байгаа аж. Тус киноны Ерөнхий найруулагчаар Б.Гарамханд, Ерөнхий зураглаачаар Б.Баатар, Кастинг хариуцсан найруулагчаар СТА, жүжигчин Н.Ялалт зэрэг одоо цагийн хамгийн шилдэг уран бүтээлчид нэг дор цуглан баг болон ажиллажээ.

Кинон зураг авалтын дийлэнх хувийг 2019 оны 8, 9 дүгээр сард Дархан хотод хийсэн бөгөөд хамгийн олон хүний оролцоотой, компьютер график ажиллагаа орох томоохон хэсгийн зураг авалтуудыг энэ хавар Улаанбаатар хотноо гээд нийт 3 сар орчим хугацааг зөвхөн зураг авалтдаа зарцуулсан байна.

80, 90 оны үйл явдлыг өгүүлж буй учир тус киноны багийн зураачийн баг олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, тухайн цаг үеийг санагдуулам орчныг бүхлээр нь бүрдүүлж, хувцас хэрэглэл дээрээ ч онцгой анхаарчээ. Мөн тус кинонд монголын кино зураглаачдын ур чадварыг дахин нэг түвшин ахиулсан эрсдэлтэй, зураг авалтын шинэ технологиудыг гаргахыг хичээсэн байна.

Сонирхуулахад, нэг жил гаруйн хугацаанд бүтсэн энэхүү кинонд гол дүрээс эхлээд олны хэсгийн гээд нийт 200 орчим жүжигчид оролцон тоглож, кинон уран бүтээлийн багт 100 гаруй хүмүүс ажиллаж, тухайн цаг үеийн 10 төрлийн 30 орчим машиныг оролцуулсан байна.

Ойрын жилүүдэд хийгдээгүй өнгө төрх, шийдэлтэй, адал явдалт шинэ цагийн кино гэсэн хүлээлт киноны салбарынхан төдийгүй, үзэгчдийн дунд их байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top