x

“Харанга”-ынхан “Хайрла” гэдэг үгийг сануулна

“Алдрын од” одонт “Харанга” хамтлагийн 30 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг угтан тус хамтлагийнхан “Хайрла...” нэртэйгээр уран бүтээлийн тоглолтоо ирэх зургадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд "UB Palace"-ын концертын их танхимд тоглохоор болжээ.

“Харанга” хамтлаг анх 1989 онд “Амьдрал” тоглолтоо хүргэснээс хойш бүрэн хэмжээний 20 гаруй тоглолтыг тоглосон байна. Энэхүү “Хайрла...” тоглолтын бэлтгэлд хамтлагийн гишүүд орсон бөгөөд өнөөдөр тоглолтын талаарх мэдээллийг өглөө.

“Бидний амьдарч буй нийгэмд сайн зүйл олон байгаа хэдий ч бухимдаж, уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байна. Мөн бие биенээ элдвээр муухайгаар хэлж, сошиалд хэтэрхий ихээр доромжлолыг хэлдэг болжээ. Сайн тал нь их байгаа ч саар тал нь давамгайлах гээд байна. Болж өгвөл нэгийг бариад шоронд оруулчий, эсвэл сэтгэл санааны дарамт өгч дайрах гээд их өөдгүй араншин гардаг болжээ. Наад захын замын хөдөлгөөний дүрмэнд бие биенээ хүндэтгэхгүй байх зэрэг сөрөг талууд их байна. Хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгааг эрхэм дүү нар мэдэж байгаа. Хүмүүсийн хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “ХАЙРЛА” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие биеээ ХАЙРЛА хүмүүсээ” хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэгүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийг та бүхэндээ дахин дахин энэхүү тоглолтоороо хүргэх болно. “Харанга” хамтлаг бат бөх байж, олон жил хамт байж ёс зүйтэй байсны хувьд дүү нартаа бие биенийгээ хайрлаач хэмээн энэхүү тоглолтондоо урьж байна.” гэж хамтлагийн аргил гитарчин, дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат хэллээ.

“Харанга” хамтлагийн уран бүтээлчид ирэх онд болох түүхэн 30 жилийн ойн өмнө зохион байгуулж буй энэхүү тоглолтоо “Хайрла ...” хэмээн нэрлэж дараах уриаг гаргажээ. 

“ХАЙРЛАХТУН” хэмээн

“ХАРАНГА”-аа дэлднэм

СОНСОХТУН, НЭГДЭХТҮН! 

“Хайрла ...” тоглолт зургадугаар сарын 8, 9-ний өдөр UB Palace-ын концертын их танхимд болох бөгөөд тасалбарыг ticket.mn хаягаар худалдаалж байна. 

Харанга нь Монголын рок хамтлаг юм. Хамтлагийн гишүүд 1977 онд Ардын Армид татагдан танилцаж “Соёмбо” хамтлагт хамт тоглох болсон. Үүнээс хойш 10 гаран жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагийг анх байгуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top