x

Хүчирхийлэгчийн эхнэр байх: Вайнштейны эхнэр асан эргэн ирлээ

Харви Вайнштейнаас салсны дараа Жоржина Чапман хэрхэн амьдарч байна вэ?

Danny Moloshok/Reuters: Жоржина Чапман

Холливудын нөлөө бүхий продюсер байсан Харви Вайнштейны эхнэр байсан Жоржина Чапман сүүдрээс гарч эхлэв. Модельер  бөгөөд  Marchesa брендыг үүсгэн байгуулагч 2017 оны аравдугаар сараас  хойш  далдуур буруутгагдаж байгаад загварын аж үйлдвэрлэлд эргэн ирлээ.  Тэр “өршөөгджээ”.  Хэн түүнд туслав.

Өнгөрсөн оны аравдугаар сард Холливудын хэдэн арван эмэгтэйчүүд сексийн дарамт үзүүлсэн гэж орчин цагийн хамгийн  нөлөө бүхий продюсер Харви Вайнштейныг буруутгаж эхэлсэн юм.  Олон хүний нэр төр, карьерыг  тэр дуулиан  устгав. Вайнштейнд хүчтэй эсэргүүцэл зарласны дараа одод түүний эхнэр Жоржина Чапмены үүсгэн байгуулсан Marchesa маркийн гоёлыг өмсөхөө  больсон билээ.

Вайнштейны эхнэрийн гар хүрсэн гоёлоор ганц ч жүжигчин гоёхгүй болсон мэт л санагдаж байв.

Danny Moloshok/Reuters: Харви Вайнштейн ба  Жоржина Чапман, 2017 он

Сексийн шахалт дарамтаас гадна аравдугаар сард продюсерт бас нэг хэрэг нэмсэн нь түүний эхнэрийн  уран бүтээл нь  нөхөртэй нь шууд холбоотой гэсэн дуулиан байв. The Hollywood Reporter  хэвлэл Жоржинагийн гоёл улаан хивсний зочдод алдартай байдаг нь Вайнштейны шууд оролцоо гэв. Тэрбээр өөрийн эхнэрийн хувцсаар  чухал ёслолуудад дээр гоёхыг  киноныхоо оддоос шаардаж байсан болж таарав.

Чапманы бизнесийг  хэтэрхий  дэмжиж байсан нь тэргүүн зэргийн ододтой холбоотой  хачирхалтай хэрэг явдлыг өдөөсөн байна. Хэвлэлийн эх сурвалжийн мэдээгээр “Би Энди Уорхолын толгойг эргүүлсэн” гэх киноны жүжигчин Сиенна Миллерыг продюсер 2006 онд  эргүүлж дарамталж байсан болж таарлаа. Тэр жүжигчин эмэгтэй “Алтан бөмбөрцөг” шагнал дээр өөр дизайнерын хувцсаар гоёх гэж байтал нь түүний багийнхан

“Marchesa-гийн хувцсаар гоёхгүй бол Вайнштейн их л дургүй байх болно доо”  гэж хэлсэн гэх.

Bebeto Matthews/AP: Marchesa үзүүлбэр, 2017 он

Хэрэв улаан хивсний ёслолд Marchesa өмсөхгүй бол  санхүүгийн дэмжлэгээ Вайнштейн «Трансамерика» кинонд нь үзүүлэхгүй гэж “Ааштай гэрийн эзэгтэй нар” киноны од Фелисити Хоффманыг сүрдүүлсэн гэж өөр нэг эх сурвалж ярьжээ.

Сүүлийн 13 жилийн дотор Жоржина Чапманы хувцсаар яанз бүрийн арга хэмжээ дээр янз бүрийн шалтгаанаар гоёж байсан Вайнштейны  кинонуудын одод дунд Николь Кидман, Женнифер Лоуренс, Кейт Бланшетт зэргийн олон мундаг жүжигчид байсан юм.

Нөлөөтэй эрээр хөтлүүлэхээс татгалзсан  олны дотор  жүжигчин Ж ессика Честейн байгаа. Түүний хэлснээр, тэр    продюсерын ойрын хүрээнийхэнд хэл амаар бишгүй доромжлуулж, цөөнгүй дүр аваагүй ажээ.

Дуулианы дараа  Чапман  салах өрөгдлөө өгч, брэндийн үзүүлбэрээ Нью-Йоркийн үзүүлбэрт үзүүлэхээ зогсоожээ.  Шоуг болиулсан нь  алдартай брэндийн хэрэг явдал тааруу болжээ гэсэн яриаг гаргав. Гэхдээ Чапман Vogue US  сэтгүүлд ярилцлага өгөхдөө “улирлын шагналуудад” өөрийн гоёлыг санал болгохгүй байхаар шийдсэн гэв. “Үүссэн нөхцөл байдлын улмаас  бид   үзүүлбэрээ зогсоох нь зөв гэж бодсон юм. Хэлмэгдсэн бүх эмэгтэйчүүд  хүндэтгэл хүлээсэн хүмүүс. Тиймээс би тодорхой хугацаанд хүлээхээр шийдлээ. Үнэн хэрэгтээ эмгэнэлтэй цаг ирлээ” хэмээн Жоржина ярьсан байлаа.

Жоржина  хагас жил олны өмнө харагдаагүй. Түүний гоёлууд түүнээс ч удаан харагдаагүй.  Харин энэ бүгд тавдугаар сарын 7-нд Скарлетт Йоханссон костюмын хүрээлэнгийн  Met Gala  арга хэмжээнд Marchesa  брэндийн гоёлоор гангарсны дараа байдал өөрчлөгджээ. Скарлетт Чапманыг дэмжсэн хүмүүсийн анхдагч биш.

Bebeto Matthews/AP: Marchesa-гийн хуримын даашинзууд, 2017 он

“Олон хүн надтай холбогдон “Надад өмсөх ямар нэгэн гоёл өгөөч”  гэж байв”, Жоржина Чапман Vogue сэтгүүлд ярьсан байгаа.

Хэдэн сарын өмнө хатагтай Анна Винтур Marchesa брэндийг “ивээлдээ” авсан байв.  Гуравдугаар сарын 18-нд Винтурын жин ихтэй Америкийн загварын дизайнеруудын зөвлөлд Чапманыг очиход  мэргэжил нэгтнүүд нь нижигнэтэл алга ташин угтаж байлаа. Vogue сэтгүүлийн зургадугаар сарын дугаарт редакторын захидал нийтлэгдсэн ба түүнд  Харвийн эхнэр нөхрийнхөө адал явдлыг огт мэдээгүй байсан  гэдэгт бүрэн итгэлтэй хэмээн Винтур бичсэн  байгаа.  Манай дижиталын харгис эринд өөр хүний үйлдсэн хэрэгт түүнийг буруутгах нь  болчимгүй хэрэг” гэж Винтур бичжээ.

Eduardo Munoz/Reuters: Скарлетт Йоханссон ба инээдмийн жүжигчин  Колин Йост  Met Gala ёслол дээр.

Дизайнерын  дотны найз, Вайнштейны  хамтран бүтээгч асан Нил Гейман “Муу нөхөртэй тааралдсан сайн эмэгтэйчүүдийн ангилалд Чапман багтана” гэсэн байв.   Одоо Чапман хэрэг явдалд  гүн ухаан талаас нь хандан “Би хохирогчийн байр сууринаас өөрийгөө харахыг хүсэхгүй. Учир нь өөрөө тийм биш гэж үздэг. Би бол заваан байдалд орсон хүүхэн, гэхдээ түүхэнд  анхны тийм хүн биш” гэж ярих болжээ. Анна Винтур өөрийн захидалдаа  хүн өөрийн түншийн  үйлдлийг тээн хариуцах ёсгүй гэж онцлон бичсэн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top