x

Төсвөө яагаад тодотгох шаардлагатай вэ?

Улсын төсөв 2020 онд зэсийн экспортоос 1.1 их наяд төгрөгний орлого олно гэж төлөвлөсөн. Нэг тонн тутмыг нь 5991 ам.доллараар зарна гэж тооцоолсон байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт зэсийн үнэ ханш огцом унаж 5000 ам.доллараас доош орчихлоо. Судалгааны байгууллагууд 2020 оны зэсийн үнийн таамаглалаа өөрчлөөд эхэлсэн. Одоо бид зөвхөн үнийн өөрчлөлтийн тухай ярьж байна. Үүн дээр экспортын тоо хэмжээний бууралт бий болохыг хэн ч хэлж чадахааргүй нөхцөл байдал үргэлжилж байна. Хэрэв зэсийн үнэ ханш, борлуулалтын хэмжээ хоёул унавал манай төсөвт ямар хэмжээний алдагдал үүсэх бол, урьдчилсан арга хэмжээ авч чадах уу, авахгүй ингээд гүрийгээд байх уу?

Мөн нүүрснээс маш их хэмжээний орлого улсын төсөвт төвлөрүүлнэ гэж эрх баригчид тооцоолсон. Энэ жил түүхэндээ хамгийн их хэмжээ буюу 42 сая тонныг экспортлохоор төсөвт тусгасан. Мөн нэг тонн нүүрсийг 75 ам.доллараар экспортлохоор тооцсон.

Үнэ болон экспортын хэмжээ хоёр бол хоёулаа маш өөдрөг төсөөлөл, сансрын тоо. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн том хямрал эхэлчихлээ. Энэ хямралыг ихэнх шинжээчид, том улс гүрнүүд 1-2 жил, зарим нь гурван жил үргэлжлэх эдийн засгийн хямрал гэж үзэж байна. Төсөв батлахын өмнө АНУ, Хятадын худалдааны маргаан, зах зээлээс шалтгаалж  уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах төлөвийг олон улсын  байгууллагын шинжээчид олон удаа сануулсан. Гэсэн хэдий ч Засгийн Газар нүүрсний экспортын хэмжээ, үнийг маш өндөр байх тооцоотойгоор төсвийн хуулинд батлуулж чадсан.

Хэсэг хугацаанд тасарсан нүүрсний тээвэрлэлт эхэлсэн, гэхдээ нэг хэсэгтээ өмнөх шигээ олон машинаар их хэмжээгээр экспортолж чадах эсэх нь бас л эргэлзээтэй. Асар өндөр хяналтын дор, ариутгал хорио цээрийн үеийн нэмэгдэл зардалтайгаар эхэлсэн нүүрсний экспорт эхний хагас жилдээ хэдэн хувиар тасрах талаар ямар нэгэн таамаг гараагүй байна. Энэ тасралтыг жилийн хоёрдугаар хагаст нөхөх ямар ч боломжгүй. Нүүрснээс олох төсвийн орлого төлөвлөснөөс их хэмжээгээр тасалдах нь тодорхой байна.

Эрх баригчид, ялангуяа Сангийн сайд гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, байгалийн баялгаас татварыг бүрэн хураах боломжтой болно, ингэснээр төсөвт төвлөрөх мөнгө нэмэгдэнэ гэж ярьж байсан. Онцгой нөхцөл байдал үүссэнээс үүдэн манай гадаад худалдааны эргэлт багадаа 3 сар, цаашлаад хэдэн ч сараар тасалдаж мэдэх нөхцөл үүсчихлээ. Байгалийн баялгийн экспорт буурахаас гадна бусад бүх төрлийн бараа таваарын экспорт, импортын хэмжээ ихээр буурна. Энэ шинэчлэлээс олохоор тооцож байсан төсвийн орлого хэдэн хувиар тасалдах бол.

Бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлснээр төсөвт төвлөрөх татварын орлогыг нэмэгдүүлж чадна гэж ярьж байсан. Гэвч үүссэн нөхцөл байдлаас болж энэ хүрээнд төсөвлөсөн орлого огт орж ирэхээргүй болчихлоо. 2020 онд ашгийн татвар төлж чадах аж ахуйн нэгж, иргэн тэр бүр олдохооргүй нөхцөл байдалтай нүүр тулаад байна. Бизнесийн байгууллагууд ахиад хэдэн сар яаж тэсэх вэ гэдэг дээр бүгд ажиллаж байна. Тиймээс бизнесийн байгууллагаас олохоор төлөвлөсөн татварын орлого маш их хэмжээгээр тасалдахаар болчихлоо.

Төсвийн орлого маш их хэмжээгээр тасалдах нөхцөл байдал үүсчихээд байхад яагаад Засгийн газар "сонгуулийн" төсвөө тодотгохгүй гүрийгээд байгаа нь хачирхалтай. Төсөвт тодотгол хийхгүй мөртлөө 5.1 их наяд төгрөгийн нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэнэ. Бас энэ жилдээ ямар ч бэрхшээлийг даван туулах санхүүгийн нөөцтэй гэж мэдэгдлээ.

Бүр 2021 оноос эхлэн төлөх гадаад өрүүдийг төлөх боломжтой гэнэ, гайхамшигтай. Энэ 5.1 их наядын эх үүсвэр тодорхойгүй байна, мөн үүнээс үүдээс хэр хэмжээний өр үүсэх асуудал бас олон нийтийн анхаарлыг татаж байна. Угаасаа орлого их хэмжээгээр тасалдах нь тодорхой үед яагаад сонгуульд чиглэсэн хөрөнгө оруулалтууд, үргүй зардлуудаа танаж чадахгүй байна.

Сонгууль дуустал төсвөө тодотгохгүй гүрийх нь хувийн жижиг амбийц уу, үнэхээр улс орны эрх ашиг уу. Сонгуулийн дүнгээр байгуулагдах шинэ Засгийн газарт дааж давшгүй алдагдал, өр үлдээхээр тэд шийдээд байгаа юм биш биз. 

Дэлхийн улс орнууд хоёр, гурван жилээр энэ хямралыг урьдчилан тооцоолж арга хэмжээ аваад эхэлчихлээ. Манай эрх баригчид гурван сарын дараах сонгуулийг л харж байна. Тэд ганцхан сонгуулийг угтаж ингэж чичирснээрээ улс орноо, аж ахуйн нэгжүүдээ, иргэдээ маш их эрсдэлрүү түлхэж байна.

Эдийн засагч Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • albaker (77.81.167.242)
    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай. Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (64.119.18.13)
    Төсвийн тодотгол хийж, илүү зарлагаа тана. Нэг их баян юм шиг.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 4 цаг 37 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 4 цаг 44 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 4 цаг 53 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 5 цаг 35 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 5 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 8 цаг 27 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 8 цаг 48 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 8 цаг 54 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 4 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 13 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 18 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 20 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top