x

Мария Шукшина: “Мөнгөлөг нарсан ойд”

Нэр: Мария Шукшина (Maria Shukshina)

Овог: Васильевна

Төрсөн өдөр: 1967 оны тавдугаар сарын 27 (52 нас)

Төрсөн газар: Москва

Өндөр: 180 см

Жин: 65 кг

Зурхайн тэмдэг: Ихрийн гэр

Дорнын зурхай: Хонь

Карьера: ОХУ-ын жүжигчдийн 465-рт эрэмбэлэгддэг

Мария Шукшина

Бага нас ба гэр бүл

Мария нь Оросын нэрт зохиолч, жүжигчин Василий Шукшин ба жүжигчин эмэгтэй Лидия Федосеева-Шукшина нарын том охин юм. Мөн түүнд  эх нэгтэй том эгч Анастасия (1960 онд төрсөн, эцэг нь жүжигчин Вячеслав Воронин), дүү Ольга нь нар бий. Эгч, дүү хоёр ааш зангаар тэс өөр. Чимээгүй, төвлөрсөн, ичимхий талдаа ээжийгээ дуурайсан гэж Мария өөрөө ярьдаг. Ольга нь түргэн хурц зантай, “бид хоёр их зөрөлддөг” гэж тэр хэлжээ.

Мария Шукшина эцэг, эх, дүүгийн хамт

Маша нэг настайдаа анх дэлгэцэнд гарчээ. Түүнийг “Хачин хүмүүс” кино түүвэрт тоглуулсан байв. Сергей Никоненкогийн найруулсан “Хотын дээрх шувууд” кинонд тэрбээр зургаан жилийн дараа дахин тогложээ.

“Хачин хүмүүс” кинон дээр

Түүнийг долоон настайд нь эцэг нь өнгөрчээ. Ээж нь карьераа үргэлжлүүлж, аялан тоглолт байнга хийж байсан учир охид нь эрт бие даан амьдарч сурцгаажээ.

Мария Шукшина хүүхэд ахуй ба өнөөдөр

Хүүхэд байхдаа Мария Шукшина жүжигчин болохыг хүсч байсан ч ээж нь түүнд “Хэрэв аз тохиолдвол, найруулагч нөхөртэй бол. Тэгвэл л тэр чамайг кинондоо тоглуулна. Хэрэв үгүй бол, чи ажилгүй, цаг үргэлж л стресст байна” гэж хэлжээ. Ээж нь ингэж хэлсний дараа бүсгүй арай тогтвортой мэргэжлийг сонгон Морис Торезийн нэрэмжит гадаад хэлний дээд сургуульд суралцжээ.

"Насны нөхөр" киноны хэсэг

Анхны дүрүүд

Дээд сургуулиа дүүргээд Мария Шукшина  хэдэн жил англи, испани хэлний орчуулагч-нарийн бичгийн даргаар (хожим тэрбээр герман, франц хэл сурчээ) ажиллан, жолоочийн курс төгсч, мөн компьютерийн болон  хэрэг хөтлөх мэргэжилтэй болсон байна. Дараа нь биржийн брокераар ажиллажээ. Гэсэн ч “мах цусны” эрмэлзлээ дарж чадаагүй байна. Ингээд бүсгүй 1990 онд Евгений Марковскийн “Насны  нөхөр” кинонд тоглосон байдаг.

Карен Шахназаровын 1995 онд найруулсан “Америкийн охин” киноны Эннийн дүр Мариягийн гол бүтээлийн нэг юм. Энэ уянгын драмд  америк баяныг даган нөхрөө (Владимир Машков) орхиж, охинтойгоо Америк явсан хүйтэн сэтгэлтэй сайхан хатагтайн дүрийг бүсгүй бүтээсэн байдаг.

Мария Шукшина “Америкийн охин” кинонд

Петр Тодоровскийн “Ямар гайхамшигтай тоглоом бэ” кинонд бас л иймэрхүү дүрийг тэр гаргасан байдаг. Энд тэрбээр нэг ангийнхнаа дотоод яаманд “матдаг” бүсгүй болжээ. Дараа нь Владимир Борткогийн “Цирк шатлаа, алиалагчид таран зугтав” (1998) кинонд тогложээ.

"Намайг хүлээ"

Мария Шукшина 1998 онд “Чамайг хайж байна” (хожим түүнийг  “Намайг хүлээ” нэртэй болгожээ) гэсэн сэтгэл хөдөлгөсөн хөтөлбөрийг Игорь Квашагийн хамт хөтлөх болсон юм. Мария энэ хөтөлбөрт орсноо дурсахдаа “Телевизид ажиллах санал шууд л дөрвөн ч сувгаас ирээд гэнэтийн болж байлаа. Эхлээд “Хоёулаа” гэсэн ток-шоунд туршигдаад тэнцэв. Гэтэл ОРТ-оос санал ирээд ард түмэнд ойр тэр нэвтрүүлэгт түүнийг  туршилгүйгээр авахаар болжээ. Тэр нь Марияд таалагдаж бүсгүй сонголтоо хийсэн гэж ярив.

Мария Шукшина "Намайг хүлээ" нэвтрүүлэгт 16 жил ажилласан байна

Тэр нь үзэгчдэд их таалагдсан ба Мария энэ нэвтрүүлгээс “Зовлон бусдынх биш” гэдэг энгийн үнэнийг ойлгож авсан гэдэг. Тэрбээр 2014 онд нэвтрүүлгээ орхисон ба энэ талаар янз бүрийн цуу яриа их гарч байв. Тэрээр үүнээс болж сэтгэл гутралд орж байжээ.

Кинондоо эргэн орсон нь

Мария Шукшина  2001 кинематографт гурван жилийн завсарлагын дараа эргэн ирээд “Жишгийн хос” гэсэн олон ангит кинонд сэтгүүлчийн дүр бүтээжээ. Дүр нь жижигхэн, Армен Джигарханянаас тэр ярилцлага авсан байна. Дараалаад өөр олон ангитуудад тэр тоглов. “Хүмүүс ба сүүдэр: Хүүхэлдэйн театрын нууц” (үзэсгэлэнт эмэгтэй Лариса Стрелецкая), “Илбэчны адал явдал” (тачаангуй, үйлийн лайтай шулам  эм Катерина), “Хайрт Маша Березина”-д (загварын агентлагийн захирал Екатерина Круглова) дүрүүд бүтээжээ. Харин “Брежнев”  олон ангитад Шукшина эмнэлгийн сувилагч бөгөөд Леонид Ильичийн сүүлчийн шохоорхол Нина Коровякова гэдэг эмэгтэйн дүрийг бүтээжээ.

Залуу Мария Шукшина “Хайрт Маша Березина” цувралд

Түүний баатрууд нь хүчтэй зан ааштай янз бүрийн эмэгтэйчүүд болсон юм.

Мария Шукшинагийн өндөр нь 180 см

Догшин эмээгийн гарт хүүгээ өгөөд хувийн жаргал хөөсөн ээжийн дүр “Плинтусийн ард намайг нутаглуулаарай” киногоор олонд дурсагдан үлдсэн юм.

2009 оны “Террористка Иванова” киноны дүрийг ч сайн бүтээжээ. Мундаг бизнесменээс болж хүү нь олдмол эрүүл мэндийн бэрхшээлтэй, нөхөр нь урьдчилан хоригдох төвд нас барсан эмэгтэй өшөө авч эхэлдэг.

“Намайг аваад яваач” олон ангитад тэр бас л сэтгэлд буусан дүрийг бүтээжээ. 2013 онд үзэгчдэд  нэртэй найруулагчийн эхнэр байгаад дараа нь саальчин болсон (“Ирж буй нас”) энгийн эмэгтэй дүрээр Мария үзэгчдэд ихээхэн таалагдсан байна. Дүрээ бүтээхийн тулд үнээ сааж сурчээ.

Зэрэгцээд “Суурин” олон ангит драмын зураг авалтад орж байлаа. Гайд өртсөн охиноо аврахаар гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэж байгаа эхийн дүрд тэр тогложээ.

2014 оны олон ангитад тэр цагдаагийн офицерийн дүрд тогложээ.

Хувийн амьдрал

Мариягийн амьдрал өөрийнх нь бүтээсэн дүрүүд шиг “цэвэр цэлмэг” шиг байж чадсангүй. Мариягийн анхны нөхөр нь нэг ангийн оюутан Артем Трегубенко байв. 1989 онд тэдний анхны охин төрсөн ба удалгүй гэр бүл салжээ.

Мария Шукшина охины хамт

Мария 1995 онд үлэг гүрвэлийн үзэсгэлэн дээр санамсаргүй Касаткинтай тааралдсан ба тэд сургуулиа дурсан ярилцсан байлаа. Тэгээд тэдний  хайр сэтгэл бадарчээ. 1998 оны арваннэгдүгээр сард тэдний хүү төрсөн ба их удалгүй тэд гэрлэлтээ бүртгүүлжээ.

Зүүнээс: Артем Трегубов, баруунд нь: Алексей Касаткин Мария ба Анягийн хамт 

Мария Алексей хоёр дөрвөн жил хамт амьдраад бас л салав. Нөхөрт нь жүжигчний мэргэжил таалагдсангүй хар, шар их байлаа. Нэг ой хагастай Макар хүүгээ нуурын эргийн коттежид  асрагчийн хамт үлдээн Мария гадаадад зураг авалтад явжээ. Үүний дараа хадам ээж нь ачаа “хулгайлуулсан” гэх дуулиан гарган цагдаагийн тусламжтайгаар түүнийг “чөлөөлж” багагүй дуулиан мандуулсан нь гэр бүлийг салгажээ.

Хүү Макарын хамт

2000-аад оны дундуур хуульч, бизнесмен Борис Вишневский Марияг эргүүлж байв. Удалгүй тэдний ихрүүд Фома, Фока хоёр төржээ. Бизнес нь унан тэдний амьдрал савлуур мэт явсаар эцэст нь Вишнеский ч мөн түүнийг орхив. Ихрүүд нь эхтэйгээ үлджээ.

Мариягийн гурав дахь нөхөр хөвгүүдийнхээ хамт. Мария хүүхдүүдээ чандаар хүмүүжүүлдэг.

Мария Шукшина одоо

2017 онд эцгийнх нь драмыг  “Русская песня” театр тавихад Мария Шукшина тайзнаа гарчээ. “Улаахан улаагана минь” (“Морин улаагана”) кинонд 43 жилийн өмнө эхийнх нь бүтээсэн Люба Байкаловагийн дүрийг тэр тайзнаа амилуулжээ.

Мария Шукшина эх Лидия Федосеева-Шукшинагийн хамт

Тэр жилийн өвөл нь наяад онуудын тухай “Мөнгөлөг нарсан ойд” олон ангит кино гарч, гол дүрд нь Мария гол тогложээ.

«Мөнгөлөг нарсан ойд» киноны хэсэг

Мөн энэ үеэр Мария Нэгдүгээр сувагт шинэ нэвтрүүлэг хөтлөхөөр болсон байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top