Дэлхийн мөсөн урлалын алдарт гурвын нэг Харбины наадам (Harbin Ice and Snow Festival) нээлтээ хийжээ. Энэхүү тэмцээнд Монголын мөсөн урлаачид оролцож байна.
Харбины наадмын хүрээнд, Олон улсын мөсөн урлалын 34 дэх удаагийн тэмцээний эхний ангиллын дүн гарахад Монголын багууд хоёр болон гуравдугаар байр эзэлжээ. Энэхүү уламжлалт тэмцээнд тогтмол дээгүүр байр эзэлдэг манай урлаачид дараагийн тэмцээнүүдэд ч амжилттай оролцох зорилго тавьж байна.
Дашрамд дурдахад, дэлхийн мөсөн урлалын нөгөө хоёр алдартай наадам нь АНУ-ын Аляска, Канадын Оттавад болдог байна.