x

Р.Эмүжин: Амьсгал шүргэм, арьс цочим дэндүү ойрхон...

Ундармаагийн хацар дээр гялтганах дусал нулимс, бүдэгхэн сэнгэнэх үнэртэй ус, хөмсөг шанааг нь халхлан буусан хэдэн ширхэг сахилгагүй үс...Идэрмаагийн эмзэгхэн арьс, хумсных нь засалт, бэлхүүснийх нь галбир...гараа сарвайгаад хүрчихмээр дэндүү ойрхон, яг дэргэд зогсоод гол дүрийн жүжигчид уйлж, инээж, дурлан хайрлаж, дундран хагацаж буй давтагдашгүй агшнууд...

АСEM VILLA дахь Бөмбөгөр цагаан театрт морилон ирсэн хэн бүхэн энэ гайхмаар эгэл дотно хэрнээ эрхэмсэг мэдрэмжээр амьсгалсан гэдгийг онцолмоор байна. "Ангарагаас ирсэн эмэгтэй" жүжиг агуулгын хувьд ч үзэгчдийн сэтгэл зүрхэнд дэндүү ойрхон ажээ. Нүүр тулахаас зайлсхийдэг нүцгэн үнэн, нүүгээд холдчихмоор "новшийн" үнэн, гараа алдлан угтмаар гайхам үнэн энэ жүжигт бий. Гадныхны зохиол, эсвэл зохиомжийг хуулбарласангүй. Монгол уран бүтээлчдийн зохиол, санаа, аялгуу, сэтгэл зүрх тэнд бас бий.

Ангирмаагийн зүрх хөглөсөн аялгуу, Отгонжаргалын уянгалаг атлаа хүчирхэг хоолой эгшиглэж...Эмүжингийн зэвүүн эрх чөлөө, зэрлэг ухаарал, Баясгалангийн чадал заасан найруулга...галзуу эро бүжигчдийг амьсгал шүргэм дэргэдээс нь харж...гол дүрийн хоёр бүсгүйн сэтгэл хөдлөл, жүжиглэлтийг арьс шүргэм ойрхноос мэдэрч болох өвөрмөц орчин. Үзэгчид урсан буй нулимсаа нуух ч шаардлагагүй, бие биенээсээ амны цаас сурагласан тийм л дотно орой...уйлах, инээх уралдсан тийм л учиртай үдэш...хүн хүндээ ойрхон байлгүй ямар их удаа вэ? "Ангарагаас ирсэн эмэгтэй" харин үүнийг санууллаа.

Халуун галын илч дүрэлзсэн монгол гэрт тойрон суугаад, монгол бүсгүйчүүдийн ур ухаанаар бүтсэн жүжгийг шимтэн үзэж, монгол сэтгэл хөдлөлийг нэг нэгнийхээ нүүрэн дээрээс нэрэлхэлгүй уншиж болох ийм боломж магадгүй нэгэн амьдралд цөөн тохиох буй за. "Ангарагаас ирсэн эмэгтэй" хаврын энэ үдшүүдээс яг л ийм гэгээн атал гэрэлт агшнуудыг "хулгайлан" бидэнд авчирлаа. Тавдугаар сарын 15-ныг хүртэл, үдэш бүр 20 цагаас ACEM VILLA дахь Бөмбөгөр цагаан театрт эл гайхамшигтай та нүүр тулаарай. Тэгээд хүн хүнээсээ хол явах учиргүйг, холдох ч боломжгүйг ухаараарай. Нээрэн Бөмбөгөр цагаан театр нов ногоохон хамби хилэн хөшигтэй юм билээ. Ангарагаас ирсэн эмэгтэйтэй амьсгал шүргэм, арьс цочим ойрхон очих боломжийг 19001950 танд олгоно.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна 11 цаг 17 мин "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөлөө 11 цаг 21 мин Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ 11 цаг 34 мин Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 11 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой 12 цаг 27 мин Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Өчигдөр 20 цаг 44 мин БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа Өчигдөр 14 цаг 19 мин Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна Уржигдар 18 цаг 38 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Уржигдар 17 цаг 59 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ Уржигдар 17 цаг 47 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа Уржигдар 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Уржигдар 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Уржигдар 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Уржигдар 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Уржигдар 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 2026-08-06 “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 2026-08-06 Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 2026-08-06 Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 2026-08-06
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга...
Top