Улс төр

Nike компани зургаадугаар сараас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ
Америкийн спорт хувцас, гутлын тэргүүлэгч үйлдвэрлэгч “Nike” компани 2025 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн зарим бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ нь тус компанийн улирлын төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй алхам бөгөөд дэлхийн зах зээл дэх тогтворгүй нөхцөл байдал, үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарласан ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогын талаар тайлбар хийгээгүй байна.
2025-05-22

Инновац, цахим бодлогын байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжлээ
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдрийн (2025.05.22) хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2025-05-22

2026 оны хөгжлийн төлөвлөгөөний хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хил орчмын хамтын ажиллагааны мэдээлэл сонсов
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.22) “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гаргасан хөнгөн үйлдвэрийн экспортыг дэмжих зарчмын зөрүүтэй саналыг олонх дэмжсэнгүй. Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
2025-05-22

Сонгон шалгаруулалтын зар
Ажлын байр: “Соного 2” /МОН 19/ төслийн нэгжийн Төслийн менежер
2025-05-22

Лу.Гантөмөр: АН гэрээгээ зөрчөөгүй, намууд хамтын хариуцлага хүлээнэ
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийг хэлэлцэнэ. Мөн Улс төрийн зөвлөлөө хуралдуулахаар болов.
2025-05-22

МАН хамтарсан Засгийн газраас гарах улстөрийн шийдвэр гаргалаа
МАН-ын VI Бага хурал 2025 оны тавдугаар сарын 21-нд болж, тус хурлын шийдвэрийг өнөөдөр албан ёсоор танилцууллаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэхдээ, хуралдаанаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг хэлэлцэж, түүнтэй холбоотойгоор 40 гаруй гишүүн асуулт тавьж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн болохыг онцоллоо.
2025-05-22

Монгол, Индонезын гадаад харилцаа шинэ түвшинд гарч, Улаанбаатарт Элчин сайдын яам нээгдэнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионо нар 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
2025-05-22

Хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд блокчейн нэвтрүүлэх саналыг дэмжлээ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжлээ.
2025-05-22

Бага хурал: Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн намуудыг Засгийн газраас явуулна
Я.Содбаатар: Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намуудыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого, бүсчилсэн хөтөлбөр" реформыг хэрэгжүүлнэ.
2025-05-22

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцсон иргэдийн 69.6 хувь нь тэнцэж, 39 хүн нөөцөд бүртгэгдэв
Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрвөн ээлжээр зохион байгуулж, нийт 66 иргэн бүртгүүлснээс 56 нь шалгалтад оржээ. Эдгээрээс 69.6 хувь нь амжилттай тэнцсэн бөгөөд 39 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзол хангалаа.
2025-05-22

Булган аймгийн удирдлагууд Баяннуур суманд ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэл өглөө
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа бүх сумыг тойрон ажиллаж буй бөгөөд өнөөдөр Баяннуур суманд ажиллалаа. Ажлын хэсгийн зорилго нь иргэдэд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ төрийн байгууллагын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэвэл зохих асуудлыг тодорхойлох явдал байв.
2025-05-22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзав.
2025-05-22

ХЗБХ: Төрийн алба хаагчийн тоо 44 мянгаар нэмэгджээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2025-05-21

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна
МАН-ын Бага хурал 369 гишүүнтэй, гишүүдийн 50 хувийн босго давж байж хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох учиртай. Өнөөдрийн хуралдаан 240 гишүүн буюу 67 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүлжээ.
2025-05-21

Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдгүүдийг төрийн дээд шагналаар шагналаа
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
2025-05-21

Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан тохиолдолд иргэний журмаар хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өргөн барилаа.
2025-05-21

“Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ эмэгтэйчүүдийн орон нутгийн түвшин дэх оролцоо, манлайллыг бодлогын түвшинд дэмжих шаардлагыг онцоллоо. Тэрбээр энэхүү чуулганыг зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хязгаарлахгүй, харин тэднийг шийдвэр гаргах шатны бодлогын хэрэгжилтэд оролцуулах, нийгмийн бүх бүлгийн дуу хоолойг төрд хүргэх өргөн хүрээний зорилготой болохыг тодотгов.
2025-05-21

Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, нийслэлийн өмч, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, хорооны дарга Ж.Сандагсүрэн удирдан явуулж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм.
2025-05-21

Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна. АН-ыг засагт засагт байлгаач гэж хэзээ ч гуйхгүй
Бид итгэл үнэмшлээрээ хамтарсан. Энэ итгэл үнэмшил бол Монгол Улсын эрх ашиг. Улсынхаа эрх ашгаас урвасан бол хамтрал задрах ёстой. Хамтарсан засаг тарах хэрэгтэй. Улсын эрх ашгаа орхиод намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байвал бид засгаас явах ёстой. АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй.
2025-05-21

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонезид албан ёсны айлчлал хийж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионо-гийн урилгаар 2025 оны тавдугаар сарын 21–22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Индонез Улсад 1982 оноос хойш буюу 43 жилийн дараа хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.
2025-05-21
