x

Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь хүртэнэ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар батлуулснаар салбарын эрх зүйн орчин ил тод, тогтвортой болж, урт хугацааны хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашигт эерэг нөлөө үзүүлэхийг АҮЭБЯ мэдээллээ.

Үүний урьтал болгож уул уурхайн салбарын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагынхан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэн, үзэл бодол, гарц шийдлээ ярилцаж, зовлон бэрхшээлээ хуваалцав. УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд хэд, хэдэн өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонголтыг бий болгож, хайгуул хийлгүй хадгалсан тохиолдолд үнэтэй байх зохицуулалтыг хийнэ. Чухал ашигт малтмалын зохицуулалтыг тусгахдаа манай улс чухал ашигт малтмалын жагсаалтаа баталж, дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн бодлогоо тодорхойлно.

Мөн АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэн, орон нутгийн хүртээмжийг нэмэхээр төлөвлөжээ. АМНАТ тооцох жишгийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох, зэсийн АМНАТ-ийн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг оновчтой тогтоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлнэ. Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ногдуулах АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглаж буй аймаг, орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах зэрэг өөрчлөлт оруулахаар ийнхүү хэлэлцүүлж байгаа юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Ухдаг биш боловсруулдаг концепц тусгасан. Одоо мөрдөж буй хууль эрхзүйн орчин боловсруулах тусам ашиггүй байгаа. Улсын хэмжээнд зогссон 47 үйлдвэрийг ашиглалтад оруулж, тоог нь хоёр дахин нэмж, бодлогоор дэмжинэ. Уул уурхайн хариуцлагатай үйлдвэрлэл, хайгуул, олборлолтыг дэмжиж буй орон нутаг илүү боломж олгоно. Хулгай хийгээд зугтдаг төслүүдийг зогсооно” гэв.

Тэрбээр хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж “Бид талцвал ямар ч үр дүнд хүрэхгүй. Нэгнийхээ санаа бодлыг сонсож, бүгд хүлээн зөвшөөрсөн хувилбараа барихыг хичээнэ. Үндсэн зарчмын зарим ойлголтын талаар ТББ, иргэдийн дунд буруу ойлгож эсэргүүцэх нь бий. Монгол Улс уул уурхайгаас үл хамаарах эдийн засагтай болж чадаагүй ч эндээс өөрчлөлт эхэлнэ” гэдгийг тодотгосон юм.

Манай улсад 2015-2024 онд нийт 99.38 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт орсний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногджээ. Уул уурхайн салбар манай эдийн засгийн ДНБ-ий 30 гаруй хувийг, улсад орж ирж буй 100 ам.доллар тутмын 95-ыг нь, мөн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Мөн экспортын нийт орлогын 95.4, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74, нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг бүрдүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд баталж, 2006 онд шинэчлэн найруулснаас хойш 16 удаа 300 орчим нэмэлт, өөрчлөлт хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 1 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 6 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 10 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 19 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 25 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 33 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top