x

Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрийг давах уу…

Эдийн засаг сайнгүй, улс төр амгалан бус байна. Юмны үнэ өсөж, бэлэн мөнгөний хомсдол үүссэн. Ард нийтийн амьжиргаа илтэд доройтсон. Бэлгэдлээ бодоод цагаан сар өнгөртөл амаа жимийцгээж байх шиг. Мөнхүү: Цагаан сарын дараа улс төр ширүүснэ, бужигнана гэдэг яриа нэвт таржээ. Халж солиод, барьж хориод сүйд болох л сурагтай. Энэ хоёр ингээд хавсрахаар хавар хэцүү. Хаврын улс төр хахир ч, яхир ч болох шинжтэй. Тэр төлөв байдал нэгэнтээ бүрдэж.

Хаврын улс төрд хамгийн эхлээд Засгийн газар өртөнө. Тэгэхээс тэгэх гэсэн шиг Г.Занданшатарын Засгийн газарт бүтэхээсээ бүтэхгүй нь их юм. Яриад л байна. Хийсэн нь ховор. Тиймийн учраас: Г.Занданшатарт өөрийгөө аварч, авч үлдэх талаар бодож, хамгаалалт хийх хэрэгцээ үүссэн.

Эдийн засгийн талаас: Ард нийтэд тааламжтай бодит ажил дутагдалтай байгаа. Энэ дээр: Ерөнхий сайд Г.Занданшатар удахгүй нэг сюрприз задлах гэж байгаа сураг сонстож байна. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: -Байгалийн баялгийн өгөөжийг хүртэх, 20-иод жил чадахгүй байгаа энэ ажлын үр дүнг гаргаад ард иргэддээ ийм шийдэл гаргалаа гэдгийг тун удахгүй та бүхэндээ Ерөнхий сайд Г.Занданшатар зарлана гээд байгаа. Энэ нь: Хармагтайн ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх гэнэ гээд яриад эхэлж.

Ерөнхийдөө: Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэх дээр туршлагатай. 19 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа Дундговь аймагт байх Салхитын мөнгөний орд дээр тусгай ажиллагаа удирдаж тусгай зөвшөөрлийг нь хураан авсан. Тэгээд: Ерөнхийлөгчийн санаачилга, Аюулгүйн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ 20 оны босгон дээр баталсан. Энийг хэрэгжүүлж Салхитын мөнгөний ордын нөөцийг барьцаалан 233 мянган ахмадын 1 их наяд орчим төгрөгийн тэтгэврийн зээлийг төлсөн. “Эрдэнэс бонд” гаргаж арилжааны банкууд нийт тэтгэврийн зээлийн төлбөрийг төлсөн. Төлбөрийг барагдуулах “Эрдэнэс силвер ресурс” компани ажиллуулсан. Тэр компанийн захирал Т.Мөнхбаяр 23 онд Тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг нэр бүхий компанитай байгуулж, хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон нийт 1.4 тэрбум төгрөг авсан хэргээр шүүхээр шийтгүүлсэн.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын ахмадуудад барих 2 дахь орд гэгдэж байгаа Хармагтайн орд нь Улаанбаатар хотоос 680 орчим км, Оюутолгойн ордоос хойш зүгт 120 км-т , Дундговь аймгийн Өлзийт, Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумын зааг нутагт нийтдээ 6882 га талбайг хамарч оршдог ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй орд.

Нийт 680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэх 17 оны мэдээ байдаг. 24 онд Хармагтайн ордын батлагдсан олборлох нөөцийн хэмжээ 4.8 сая тонн зэс, 9-11 сая унци буюу 300 тонн алт байна хэмээн хөрөнгө оруулагчдадаа зарласан. Гэтэл нь АМГТХЭГ-ын мэдээлэлд Хармагтай ордын нөөцийг 512 мянган тонн зэс хэмээн 9 дахин багаар, 51 тонн алт хэмээн 3-6 дахин бага дүнгээр бүртгэгдсэн байна.

Тусгай зөвшөөрлийн гол эзэмшигч нь Австралид бүртгэлтэй “Занадау Майнз” компани. Тэд 22 онд төсөл дээрээ Хятадын “Зижинь” уул уухайн групптэй стратегийн түншлэл байгуулж, хөрөнгө оруулснаар 14.9 хувийн эзэмших болсон юм. Мөн уг төслийн 76.5 хувийг эзэмшдэг “Хүйтэн Металлс Пте Лимитэд” компанид 50/50 хувийн хамтрал байгуулсан.

23-25 онд Монголын төр тус ордод 34 хувь эзэмших тухай хүчтэй яригдаж байгаад намдсан. Нөгөө талд: Ерөнхий сайд Г.Занданшатар ахмадуудын тэтгэврийн асуудалд их анхаардаг. Үндэсний телевизийн ярилцлагад орохдоо: -259 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байна. Цаашид хүүг бууруулна гэж байсан.

Тэрбээр өнгөрөгч зуны 7 дугаар сард Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандаж ахмадуудын зээлийн 50/50 гэсэн зарчмыг өөрчилж, 70/30 болгох, эсвэл ахмадын хүссэнээр 100 хувь зээл олгодог байхыг судалж, журмандаа өөрчлөлт оруулах асуудлаар ярилцаж байв. Тэрүүгээр нь харвал Хармагтайн ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх нь үнэн байх магадлал их.

Улс төрийн шинжтэй гэхээр: Засгийн газартаа бага зэргийн салхи оруулах нь зөв болно. Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн бүтэлгүй сайдаар ХҮН намын хоёр нэгэнтээ тодорсон. Нэн ялангуяа Боловсролын сайд П.Наранбаяр зогсоолдоо тулсан. Салбар нь ч балраад дууслаа. П.Наранбаяр дээр нэг их улс төр яваад байгаа юм алга. Тэр үнэхээрийн Боловсролын сайд биш байна. П.Наранбаярын оронд Л.Энх-Амгалан гээд бэлэн сайд байна. Боловсролын сайд байсан. Дараагаар нь ХНХ-ын сайдаар ажилласан. Боловсролын салбар дахь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг цэгцэлчихнэ. Ямар ч байсан энэрхүү сэлгээ хийхгүй бол Г.Занданшатарын Засгийн газар улс төрийн цохилт авах нь бол ойлгомжтой.

Нэмээд: -МАН-ын дарга Н.Учрал УИХ-ыг даргалах нь зохимжгүй гэж УИХ-д суудалтай бусад нам санал нэгддэг. Өнгөрөгч долоо хоногт юм уу даа УИХ-д суудалтай намын дарга нар уулзжээ. Тэрүүгээр тэд: -Нэг намын дарга нь УИХ-ыг удирдаж болохгүй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зөв юм байна. Удахгүй хамтарсан мэдэгдэл хийе гэж тохирцгоожээ.

Шулуухандаа: Энэ бол МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас буугаад Ерөнхий сайд болоход шахалт болно. Г.Занданшатар шахагдана гэсэн үг. Тэрэн дээрээ тулахаар МАН-ынхан ч дэмжинэ. Тэгэхгүй бол: Алив сонгуулийн дараа хариуцлага хүлээх субьектээр Н.Учрал сонгогдсон атал ажил үүргээ гүйцэтгэх албан тушаалд нь Г.Занданшатар суусаар байгаа. Энийг Н.Учрал ч анзаарч ухаарсан нь ойлгомжтой. Гэвчиг: -Учрал аа, ахын дүү Ерөнхий сайд болсон нь дээр. Хоёр талаасаа зэрэг хөдлөөд чиний тэргүүлэх Засгийн газрыг гараанаас сайхан гаргачихъя гэж Г.Занданшатар хэлэхгүй л байх шиг. Тэгэхгүй л дээ. Энэ чигээрээ гүрийгээд хавар, зуныг давчихвал 27 онд Ерөнхийлөгчид зүтгэнэ гэж яваа гэх. Магадгүй л. Тэр нэгэнтээ Ерөнхий сайдаа өгөөд явах хүсэлгүй тул тэсэж үлдэх хэрэгтэй. Улс төр дээр ч, эдийн засаг дээр ч алга ташуулах ёстой. Тэгж л энэ хэвэндээ үлдэнэ.

Ө.Билэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (45.132.224.44)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover @ zohomail. com Telegram: @ Capitalcryptorecover Contact: Recoverycapital @ fastservice. com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 50 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 55 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 59 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 1 цаг 0 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 1 цаг 1 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 1 цаг 3 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 1 цаг 4 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 2 цаг 30 мин Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга 2 цаг 42 мин Д.Трамп: Израил Ираны эсрэг цөмийн зэвсэг хэзээ ч хэрэглэхгүй 2 цаг 54 мин Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ 2 цаг 55 мин Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барина 2 цаг 56 мин ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрт олон улсын үнэлгээ хийж эхэллээ 3 цаг 6 мин Төв аймагт малын шүлхий өвчин гарчээ 3 цаг 9 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдаж, дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ 3 цаг 11 мин Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ 4 цаг 57 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 5 цаг 0 мин Өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 5 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 0 мин “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт боллоо 5 цаг 1 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ...
Top