x

Хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо

"Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай" Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай" Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.

"Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9-2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна. Иймд Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

"Боомтыг хөгжүүлнэ", "эдийн засгийг дэмжинэ" гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Форд" компани 2008 оноос хойших хамгийн их алдагдлаа хүлээв 1 цаг 11 мин Монгол, Хятадын 7 дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатарт болов 1 цаг 12 мин Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ 1 цаг 12 мин "Смарт Эко Транс" ХХК-д давуу байдал олгосон албан тушаалтнуудыг шалгуулна 1 цаг 13 мин Монгол, Орос улс хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллана 1 цаг 14 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа 1 цаг 16 мин Бангладешийн иргэд хуурамч визээр хил нэвтрэхийг завджээ 1 цаг 19 мин Хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо 1 цаг 25 мин Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ 1 цаг 48 мин Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулна 3 цаг 19 мин Сомалид 55 хүний амийг аварсан нисгэгчийг баатар хэмээн магтаж байна 3 цаг 20 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ 3 цаг 22 мин 102 апплейкшнээр зөрчлийн мэдээлэл илгээж буй иргэдийн анхааралд 3 цаг 23 мин "Дулааны V цахилгаан станц"-ыг санхүүжүүлэх 200 тэрбумын үнэт цаас гаргах эрхийг олгов 3 цаг 23 мин Цагаа түлх, Ерөнхий сайд аа! 4 цаг 30 мин Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч 4 цаг 57 мин Засгийн газар 2026 онд эзэмшүүлэх газрын жагсаалтыг баталлаа 5 цаг 18 мин Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана гэв 5 цаг 21 мин Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ 5 цаг 21 мин COP17 хурлын түр байгууламжийг Францын "GL Events" компани барихаар шалгарлаа 5 цаг 26 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Зул задалсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгу... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х...
Top