Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал
Олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй, орлогоо нотлох ёстой. Би хүүдээ итгэж байна.
2025-05-19

МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион байгуулах үүрэг өгчээ
МАН-ын анхан шатны үүрүүдээс Засгийн газрын эсрэг үзэл бодлоо олон нийтийн сүлжээгээр нээлттэй илэрхийлсэн гишүүд рүүгээ холбогдож, арга хэмжээ авахаа мэдэгджээ. Үүрийн дарга нарт тус бүр 20 хүн цуглуулж, төв талбайд сөрөг жагсаал зохион байгуулах үүрэг өгчээ.
2025-05-19

"Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй Ө.Өгөөмөр цахим орчинд өндөр үнэтэй эд зүйлсийг бэлгэнд авсан талаарх мэдээлэл нийтэлсний дараа олон нийтийн бухимдал хүрээгээ тэлж, Ерөнхий сайдаас хариуцлага нэхсэн жагсаал зургаа дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. “Огцрох амархан” хэмээх уриатай энэхүү жагсаалд оролцогчид улс төрийн хариуцлага нэхэж, Ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байгаа юм.
2025-05-19

Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.
2025-05-19

Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан 11 жилийн дараа Францын нийслэл Парис хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтад Монголын талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Анн-Мари Дэкот нар оролцож, хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх хэд хэдэн чухал асуудлаар харилцан тохиролцолд хүрлээ.
2025-05-19

АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ
Ардчилсан намын зарим гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Цогтгэрэл, намын дарга Л.Гантөмөр, Үндэсний бодлогын хорооны дарга Д.Амгаланбаатар болон АН-аас сонгогдсон 42 гишүүнд хандан хамтарсан Засгийн газраас гарахыг шаардаж, албан бичиг гардууллаа. Энэхүү мэдэгдлийг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Уянга, намын гишүүд Л.Ганхөлөг, Д.Цогтбаатар нарын төлөөлөл хийв.
2025-05-19

Монгол, Туркийн гамшгаас хамгаалах хамтын ажиллагаа өргөжинө
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Башак Гэнч Юксэл-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох талаар санал солилцжээ.
2025-05-19

Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.05.19/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-05-19

Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ
Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжиж буй МЕРИТ төсөл буюу “Хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, хүртээмжтэй төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэх” хөтөлбөрийг Дундговь аймагт хоёр дахь удаагаа хэрэгжүүлэхээр боллоо. Төслийг “Каталист плас” байгууллага хэрэгжүүлж байгаа ба нийт дөрвөн аймагт хүрч ажиллах юм.
2025-05-16

“Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Гадаад харилцааны яам, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хамтран зохион байгуулсан “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх Бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
2025-05-16

“Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улс болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (ОУСБХБ) хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025-05-16

2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлэх ажлын хэсгийг байгууллаа
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр "Ажлын хэсэг байгуулах тухай" тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
2025-05-16

Ерөнхий сайдын хөрөнгө орлогын маргаан улс төрийн хүчнүүдийг өөр өөр байр суурьт хүргэлээ
Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг тойрсон хөрөнгө орлогын асуудал олон нийтийн бухимдлыг өдөөж, гурав дахь удаагийн тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Иргэд Ерөнхий сайдаас ил тод тайлбар шаардсаар байгаа бол улс төрийн гол хүчнүүд, УИХ-ын гишүүд энэ асуудалд харилцан адилгүй байр суурь илэрхийлэв.
2025-05-16

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлууд
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.16/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
2025-05-16

Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлгүүд
Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.05.16/ хуралдаан, хэлэлцүүлгийн товыг хүргэж байна.
2025-05-16

“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-ий хүрээнд Япон Улсын Засгийн газрын Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банктай хамтран “Цахим хоршоо” төслийг хэрэгжүүлж байна.
2025-05-15

“Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй техникийн төслийн хүрээнд “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.
2025-05-15

Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс 23 мянган цэргийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна. Энэхүү оролцоо нь манай улсын олон улсын тавцанд хүлээсэн үүрэг, хариуцлагыг биелүүлэх чухал алхам болж ирсэн билээ.
2025-05-15

Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаргуудад тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
2025-05-15

Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө
БНСУ-ын SBS телевизийн нэр хүндтэй VEILED MUSICIAN шоу нэвтрүүлгийг Монголд МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Дуу хоолойг царай зүснээс дээгүүрт тавьдаг энэхүү уралдаанд оролцогчид "хөшигний ард" буюу зөвхөн дуу хоолойгоороо өрсөлдөх онцлогтой.
2025-05-15
