УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ.
АТГ-аас 26-ны даваа гаригт түүний ажлын байранд нэгжлэг хийж, 48 цаг саатуулаад байсан юм. Прокурорын байгууллагаас түүнийг үргэлжлүүлэн хорих санал шүүхэд хүргүүлсэн бөгөөд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүсэлтийг авч хэлэлцэж, Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээлжээ.



