x

Ерөнхий сайд дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд нэрэмжит шагналаа гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд өнөөдөр гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Монголын залуучууд оюун ухаан, урлаг, спортын амжилтаар улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж байгаагийн тод жишээ болсон, дэлхийн шилдэг баритон Амартүвшинд баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ.

2025 оны Rome Opera Star Award-ын “Best Baritone”шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц шагнал юм гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн дэлхийн дуучныг бэлтгэсэн Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөд баяр хүргэлээ. 

Шавийн маань амжилтад Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн багш нар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хувь нэмэр их. Монгол хүний чадвараас илүү Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаагийн илрэл юм гэдгийг гавьяат багш Ц.Ерөө уулзалтын үеэр хэлж байлаа. 

Тоглолтын шахуу хуваарьтай ажилладаг. Цагаан сараар аав, ээждээ золголгүй зургаан жил боллоо. Энэ жил Монголдоо цагаан сараа тэмдэглэнэ гэж Э.Амартүвшин хэллээ. Лондонд “Травиата” дуурийн дараалсан зургаан тоглолт хийгээд эх орондоо өчигдөр ирсэн. Дуурийн театртаа “Травиата” дуулна гэлээ.

Дуурийн урлаг өндөр хөгжсөн улс орнуудын театртын удирдлага, уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна. Дуурийн урлагийн том дуучдыг эх орондоо урьж дуулуулах, монгол үзэгчдэдээ танилцуулах зорилго тээж яваагаа уран бүтээлч сонирхууллаа.  

Соёл урлаг, спорт бол гадаад харилцааны зөөлөн хүчний чухал бодлого юм. Энэ бодлогод чухал хувь нэмрээ оруулж буй дэлхийн шилдэг баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Ерөнхий сайд Г.Занданшатар дахин баяр хүргээд, өмнөө тавьсан бүх зорилгоо биелүүлэхийн ерөөл тавилаа. 

Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм. 

Энхбатын Амартүвшин олон улсын уралдаан, тэмцээнүүдэд  гаргасан амжилт: 

·       2011 – “Baikal” Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Улан-Үдэ, ОХУ)  1-р байр

·      2011 – XIV Чайковскийн олон улсын уралдаан (Санкт-Петербург)  2-р байр, үзэгчдийн нэрэмжит шагнал

·      2012 – Placido Domingo “Operalia”олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Бээжин, Хятад)  1-р байр

·      2013 – 50 дахь “Francisco Viñas” олон улсын уралдаан (Барселона) 2-р байр

·      Орос хөгжмийн шилдэг дуучин, Sabadell Опера найзуудын тусгай шагнал

·      2015 – BBC Cardiff Singer of the World  Үзэгчдийн нэрэмжит шагнал

·      2016 – Seoul International Competition 3-р байр

·      2018 онд ОХУ-ын Большой театрын “Bravo” шагнал

·      2020 болон 2023 онд Италийн Arena di Verona Festival-аас олгодог “Opera Oscar” – Шилдэг баритоншагналыг хоёр удаа хүртсэн.

·      2024 онд дэлхийн агуу баритон “Ettore Bastianini”-д нэрэмжит “Trofeo di Bronzo” шагналыг хүртсэн.Энэхүү шагналаар дэлхийн алдартай 
дөрвөн баритон шагнагдаж байсан бол тав дахь нь Э.Амартүвшин болсон. 

·      2025 онд Rome Opera Star Award “Best Baritone” шагнал хүртсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 31 мин Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо 1 цаг 33 мин Хиймэл оюуны хөрөнгө оруулалт технологийн компаниудын хувьцааг унагав 1 цаг 38 мин Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 40 мин Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 1 цаг 46 мин УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 1 цаг 47 мин Ерөнхий сайд дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд нэрэмжит шагналаа гардууллаа 1 цаг 48 мин Ерөнхий сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнуудад үүрэг өглөө 3 цаг 2 мин Монгол, ОХУ, ОХУ-ын Буриадын хоккейчид Эрдэнэтийн мөсөн талбай, “Байгал” нуур дээр аваргаа шалгаруулна 3 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчтой уулзлаа 3 цаг 13 мин Эрчим хүчний хараат байдлыг бууруулах, ногоон шилжилтийн асуудлыг хэлэлцлээ 3 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 3 цаг 26 мин Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр шинэ технологи нэвтрүүлж байна 4 цаг 47 мин Ерөнхий сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынханд үүрэг, чиглэл өглөө 4 цаг 55 мин НИТХ-ын хороод нийтийн тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа 4 цаг 56 мин Сэлбэ голын загасыг хорогдох эрсдэлээс сэргийлж, Туул голд шилжүүллээ 4 цаг 57 мин АНУ, Орос цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцов 7 цаг 33 мин Өсвөрийн таван сумоч “Хакүхо кап” тэмцээнд оролцоно 7 цаг 36 мин Өсвөр үеийн жирэмслэлт, үр хөндөлтийн асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 37 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 7 цаг 50 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгу... Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлан... Монгол ба түрэг хэлний холбоо АТГ долоо хоногт 105 гомдол шалгаж, 15-д нь хэрэг нээжээ Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана Богдхан ууланд хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн газар ашигл... Альпийн нуруунд 20 жилийн дараа Өвлийн олимп зохион байгуула... Хятадаас Юрийн галавын үеийн хоёр нутагтан амьтны чулуужсан ...
Top