Улс төр

Хөөт-Бичигтийн чиглэлд 216 км төмөр зам бариулах хүсэлтээ илэрхийлэв
Сүхбаатар аймгийн удирдлагууд Хөөт-Бичигтийн чиглэлд 216 км төмөр зам,
Баруун урт-Бичигт чиглэлийн 272 км зам барих, Бичигт боомтыг хөгжүүлэх хүсэлтээ Ерөнхий сайдад танилцуулсан байна.
2019-09-30

Г.Занданшатар: АН-ын зөвлөл зөвшилцөх санал ирүүлснээр шинэ нөхцөл байдал үүслээ
Ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлах ёстой байсан АНСА явуулах тухай УИХ-ын тогтоол, мөн уг тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцсэнгүй. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар "АН-ын зөвлөлөөс дээрх асуудлаар зөвшилцөх санал ирүүлсэн учраас шинэ нөхцөл байдал үүслээ" гэв.
2019-09-30

Польшийн цагдаагаас Монголын 69 дипломатч, улстөрч, төрийн албан хаагчийг эрэн сурвалжилжээ
Х.Аюурсайхан: Польшийн хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа мэдээллийг ирүүлсэн. Зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь Монгол Улсын төрийн албанд, улс төрийн намын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс байна.
2019-09-30

Монгол, Солонгосын Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтарч ажиллана
Хоёр орны гадаад худалдааны бараа эргэлт сүүлийн 15 жилийн байдлаар 4 тэрбум ам.долларт хүрчээ.
2019-09-30

"Монголын түүхий эдийг Чехийн технологитой хослуулах замаар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой"
Эдийн засаг, хүн ам нь өсөж буй зүүн Азийн улс орнуудын импорт нэмэгдэж байгаа ойрын ирээдүйд Монгол дахь түүхий эдийг БНЧУ-ын үйлдвэрийн технологитой хослуулах замаар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэв.
2019-09-30

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат: Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү өргөдлөө өгч байна.
2019-09-30

Үлэг гүрвэлийн олдворыг буцаан авахаар болов
АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцжээ.
2019-09-30

Дипломатч Т.Мөнхбат хар тамхины хэргээр Германы шүүхээс ял сонслоо
Дрезден хотын шүүх Т.Мөнхбатыг гурван жил, есөн cap хорих ял, түүний жолооч Э.Оргилыг найман cap хорих ялаар шийтгэсэн байна.
2019-09-30

БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ
Талууд өнөөдөр /2019.09.30/ албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.
2019-09-30

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүллээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллах байна. Тэрээр энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүллээ.
2019-09-29

Х.Баттулга: ДНБ-ий нэг хувийг эрдэм судлалын ажилд зарцуулах хэрэгтэй
Бидэнд шинжлэх ухаан, технологийн дэвшил, ололт амжилт, эрдэмтэн судлаачдын нөөц боломж бүрэн бий болж чадсан. Гэвч судалгааны үр дүнг ашиглах, дэмжиж туслах талаар төр засгийн бодлого өнөөг хүртэл урагшлахгүй байгаа нь бодит үнэн.
2019-09-28

Сайд Д.Цогтбаатар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй гишүүн орнуудын төр, засгийн газар, төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн 9 дүгээр сарын 24-ний өдөр тусгай арга хэмжээ зохион байгуулав.
2019-09-27

“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй
“Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкны ӨАБНУ дахь салбарт барьцаалж 109 сая ам.доллар зээлсэн, үүнийгээ төлөлгүй улсад хохирол учруулаад байгаа юм.
2019-09-27

ГХЯ Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнээс гүтгэлгээ зогсоохыг шаардлаа
ГХЯ: Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ яамны үйл ажиллагаа, хилийн чанад дахь ДТГ-т албан хаагчдыг томилох үйл явцтай холбоотой буруу ташаа мэдээллийг нийтэд түгээж, албан хаагчдыг үндэслэлгүйгээр гүтгэж, дипломат албаны нэр хүндэд халдсан явдалд харамсаж байна.
2019-09-26

АНСА болон ээлжит бус сонгуулийн асуудлаар АН-тай зөвшилцөнө
Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал болон ээлжит бус сонгууль явуулахтай холбоотой гурван асуудлаар АН-тай зөвшилцөнө.
2019-09-26

Ц.Сандуй нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа
Ц.Сандуй шүүх хуралдаанд Г.Доржзодовыг гэрчээр дуудах санал ч гаргажээ.
2019-09-26

Д.ЗАГДЖАВ: Хонконгийн жагсаалын цаана барууны тусгай албад байна уу гэсэн таамаглал байна
Хонконгийн Засгийн газар энэхүү үймээн самууныг таслан зогсоох ,нийгмийн дэг журмыг сахиулах, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахаар хүнд нөхцөлд хичээнгүйлэн ажиллаж байна. Хонконгийн ард иргэд ч энэ байдлыг ойлгон, хүчирхийллийг зогсоож, тогтвортой байдлыг уриалан дуу хоолойгоо нэгтгэж байна.
2019-09-25

Монголчууд Парагвайд визгүй зорчино
Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрөв.
2019-09-25

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган эхэллээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна.
2019-09-25

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал баасан гаригт болно
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
2019-09-25
