x

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээлээ. Тэрээр намын дүрмийн дагуу ерөнхийлөгч болоод гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм.

Өнөөдөр тэрээр өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байна гэдгийг Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хороо мэдээлэв. Учир нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх АН-ын гишүүн болохдоо тус хорооноос элсэж байжээ.

Энэ үеэр Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-АН-ыг үзэл санааны уналтад орсон гэдэг дүгнэлт улстөрийн хүрээнд яригдаж байгаа. Энэ уналтын үед та намын гишүүнчлэлээ сэргээж байгаа зорилго юу вэ? Намын шинэчлэлд таны оролцоо байх уу? 

-Ардчилсан нам хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг, монгол улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг чиглэлд явдаг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсэж бий болсон тэр гүүрэн дээрээ бат зогсох ёстой гэж бодож байгаа. Тэгээд намын гишүүнчлэлээ сэргээж байна. 

-Та улстөрийн сонгуульд оролцох уу? 

-Энгийн иргэн, гишүүн байгаа нь хамгийн сайхан. Монгол улс иргэн байх нь өөрөө хамгийн өндөр албан тушаал гэж ойлгож байгаа. 

-Ардчилсан намд таны үүрэг оролцоо ямар байх вэ?

-Гишүүний хувьд намын үйл ажиллагаанд оролцох бодолтой байна. 

-Х.Баттулга ерөнхийлөгч сонгуульд өрсөлдвөл та мөн сөрж өрсөлдөнө гэж байсан. Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?

-Гишүүний хувьд ажиллана. Би эх орондоо тангараг өрнөсөн хүн, эх орон дуудвал бид босч очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний журмаар нам, улс орны ажилд идэвхтэй оролцоод явна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол Иргэн (66.181.178.83)
    Энэ БАЛАЙ ХҮЗҮҮГҮЙ дээрэмчин ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ АН-ыг нурааж, олон гишүүд замаа бодох цаг болж дээ... СБД-ын АН-ын дарга ХАР АВГАЙ, казино ХАЛЗАН БАТТУЛГА хоёр нэр бүлийн намаа Эцэст Ц.Элбэгдоржоо бузарласан ХАРАМСАЖ байна...
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 59 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 1 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 3 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 24 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 26 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 41 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 24 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 17 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 45 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 3 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 13 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 14 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top