x

МАН-аас нэр дэвшигчдийг АТГ-аар шалгуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид бүгдээрээ, зохион байгуулалттайгаар “Сонгуулийн зардлын данс”-аа Төрийн банкинд нээлгэснийг сэжиг бүхий үйлдэл хэмээн Нийслэлийн АН-ынхан үзжээ.

Учир нь Төрийн банкны удирдлагаар дандаа МАН-аас томилогдсон хүмүүс ажиллаж байгаа нь тэднийг ийнхүү сэрдэхэд хүргэсэн байна.

МАН-аас нэр дэвшигчид Төрийн банкны холбогдох албан тушаалтнуудтай үгсэж, сонгуулийн зардлын дансаараа дамжуулан иргэдийн саналыг худалдан авах зорилгоор их хэмжээний мөнгө тараасан байж болзошгүй гэх үндэслэл таамаг байгаа тул нэр бүхий 24 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны задаргааг шалгуулах хүсэлтийг АН-ынхан өчигдөр АТГ-т хүргүүлсэн байна.

МАН-ынхан үнэмлэхүй олонх болон засаглаж байх үед буюу 2017 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос гурав хоногийн өмнө  Төрийн банкны удирдлагууд хууль журмыг илт зөрчиж, БНХАУ-ын Шинжиан Шинфа гэх компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.

Уг мөнгийг “Шинжиан шинфа” ХХК нь зориулалтын дагуу зарцуулаагүй. Харин иргэдийн саналыг худалдан авахад ашигласан байж болзошгүй хэмээн хэвлэлүүд тухайн үед шуугиж байсан юм.

Төрийн банк 20 тэрбум төгрөгийн зээлийг БНХАУ-ын компанид хууль журмыг илт зөрчиж, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас гурав хоногийн өмнө олгосон асуудлыг АТГ-аас шалгаж, улмаар шүүхээс гэм буруутайд тооцож, Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханд 2 жилийн хорих ял, захирал Б.Цэндсүрэнд 3 жил 6 сар, захирал Г.Тохтохбаатарт 1 жил 6 сар хорих ялыг тус тус оноож байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 6 цаг 28 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 8 цаг 10 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 8 цаг 40 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 8 цаг 59 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 12 цаг 30 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 12 цаг 37 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 42 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 14 цаг 22 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 14 цаг 31 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 14 цаг 39 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 14 цаг 45 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 15 цаг 4 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 15 цаг 24 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 15 цаг 29 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 15 цаг 34 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 15 цаг 39 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 16 цаг 0 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 16 цаг 47 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 17 цаг 31 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top