x

ЭЗБХ: Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжилсэн юм.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын банкны салбарын 95 хувь, санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнх хэсгийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх хуулийг 1995 онд баталсан бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд уг харилцаанд холбогдох бусад хууль тогтоомж шинэчлэгдсэн гэдгийг танилцуулгад дурдлаа. Тухайлбал, Банкны тухай хууль 2010 онд шинэчлэгдсэн бол Монгол Улсын төлбөрийн системд холбогдох харилцааг зохицуулах Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдаж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Түүнчлэн санхүүгийн хэрэглэгч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, цахим хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах явдал хурдацтай нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор банк, эрх бүхий хуулийн этгээдээс үзүүлэх үйлчилгээг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилан харилцагчдадаа үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан талаар мөн дурдав. Дээрх хууль зүйн болоод практик хэрэглээ шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд бүтцийн хувьд нийт 6 бүлэг, 32 зүйлтэй.

Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн төслийн нэрийг уг хуульд нийцүүлэн төлбөр тооцоо гэснийг мөнгөн хөрөнгийн шилжүүлэг гэж өөрчилсөн байна. Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн агуулга, түүнд тавих доод шаардлагыг зохицуулагч байгууллагаас баталж,  баталсан  ерөнхий нөхцөлд нийцүүлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс өөрийн үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөлийг батлах талаар төсөлд тусгажээ. Түүнчлэн харилцах дансыг нэр томъёоны хувьд төлбөрийн данс болгож өөрчлөн төлбөрийн дансны үлдэгдэлд хүү төлөхгүй байх, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн харилцагчид түүний данстай холбоотой мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болох талаар төсөлд тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа, одоо иргэн, хуулийн этгээд хугацаагүй хадгаламжийн гэрээг банктай байгуулдаг бөгөөд төсөлд зөвхөн иргэн харилцах болон хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулах, харин аж ахуйн нэгж хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулахгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа гэв. Мөн аливаа төрлийн харилцах дансанд хүү төлөхгүй байхтай холбоотой зохицуулалтууд тусгасан байна. Түүнчлэн ФАТФ-ын зөвлөмжтэй холбоотой хэд хэдэн заалтууд бий бөгөөд гадны аж ахуйн нэгж, иргэн, дотоодын иргэн, аж ахуйн нэгж данс нээхдээ өөрийн эцсийн өмчлөгчөө тодорхойлох зохицуулалтыг тусгасан гэлээ. Зарим банк иргэдээс валют хүлээн авахгүй, валютын үйлчилгээг төгрөгөөр авахыг тулгаж байгаа нөхцөлийн талаар тодруулахад “Энэ нь цар тахлын нөхцөлд зохицуулж буй хуулийн үйлчлэлтэй холбоотой. Ялангуяа санхүүгийн зуучлалын үйчилгээ явуулдаг банкуудын үйл ажиллагааны талаарх зохицуулалт тусгагдсан. Энэ нь төгрөгийн ханшийг хамгаалах, нөгөө талдаа долларжилтыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт дуусах хүртэл дээрх зохицуулалт хэвээр үргэлжилнэ” гэлээ.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төслийн 9 дүгээр зүйлийн 9.11-т “Төрийн өөрийн өмчийн мөнгөн хөрөнгийг зөвхөн Монголбанкинд байршуулна” хэмээх зохицуулалттай холбоотой байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд банкны салбарыг цахимжуулах чиглэлд бодлогын түвшинд бодлогыг нь нээж өгөх, Төрийн санд төрийн бүх сангийн эх үүсвэрийг татахаас гадна 51-ээс дээш хувийн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эх үүсвэрийг татах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. 1995 оноос хойш огт хөндөгдөөгүй байсан хуульд 25 жилийн дараа цаг үеийн шаардлагаар шинэчлэлт хийх гэж байгааг Б.Жавхлан гишүүн цохоод дахин энэ хугацаанд тогтвортой үйлчлэх, сайн хууль батлах нь чухал гэлээ. Банкны системийн хувьд чухал ач холбогдолтой, банк төдийгүй системээрээ дамжин бизнес, бусад бүх асуудалд шууд болон дам хамаарал, нөлөөтэй эрх зүйн зохицуулалт гэдгийг онцоллоо. Тиймээс асуудлыг олон талаас судалж, бүх талын оролцоог ханган сайтар боловсруулж, батлах ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв.

Ингээд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 58 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 0 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 3 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 23 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 25 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 40 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 10 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 11 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 24 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 16 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 44 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 2 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 12 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 13 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top