x

Үе үеийн УИХ-ын дарга нар анхны уулзалтаа хийв

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Их хуралдай зөвлөлдөх танхимыг байгуулсан билээ. Уг зөвлөлдөх танхим өнөөдөр анхны уулзалтаа хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны 9 дүгээр сарын 22-нд хийсэн уулзалтаас гарсан саналуудын дагуу хийж буй ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Үүний дараа Хуралдай зөвлөлдөх танхимын дүрмийн төслийн талаар хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ.

Үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалтын талаар ярилцаж, улиралд нэгээс доошгүй уулзаж зөвлөлдөж байх нь зүйтэй хэмээн үе үеийн УИХ-ын дарга нар үзлээ. Танхимын гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн тусгаж  дүрмийн төслийг хүргүүлэхээр боллоо.

Үүнээс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын талаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан танилцуулсан юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргаж эхэлсэн “Мэдээлэл судалгаа’’ сэтгүүлийн талаар танилцуулж, санал солилцсноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.

Ташрамд дурдахад үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын Хуралдай зөвлөлдөх танхим нь Монгол Улсын Парламентын тогтолцоог бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үе үеийн УИХ-ын дарга нар санал бодлоо солилцох,  ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах сайн дурын механиз билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 59 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 1 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 3 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 24 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 26 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 41 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 22 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 25 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 17 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 45 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 3 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 13 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 14 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top