Эдийн засаг

Монголбанкны тайлан: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрчээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны санхүүгийн тайланг хэлэлцэх үеэр эдийн засгийн өсөлт, инфляцын тогтворжилт болон гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрсэн эерэг үзүүлэлтүүдийг танилцууллаа. Төв банк цаашид гарч болзошгүй гадаад, дотоод эрсдэлээс сэргийлж макро зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
2026-05-07

Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Ерөнхий сайд Н.Учрал эдийн засгийг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой татварын багц хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Уг хуулийн төсөлд татварын шатлалын босгыг нэмэгдүүлэх, данс битүүмжлэх журмыг уян хатан болгох зэрэг олон хөнгөлөлт, зохицуулалт багтжээ.
2026-05-07

Дорнод аймаг шилдэг татвар төлөгч байгууллагуудаа тодрууллаа
Дорнод аймаг өнгөрсөн онд улс болон орон нутгийн төсөвт их хэмжээний татвар төвлөрүүлсэн бөгөөд "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг тохиолдуулан 2025 оны шилдэг 10 байгууллагыг шалгаруулж, хүндэтгэл үзүүлжээ.
2026-05-07

Монгол Улсын ноолуур болон нүүрсний экспорт нэмэгджээ
Энэ оны 4 дүгээр сарын байдлаар манай улсын самнасан ноолуурын экспорт 2.2 дахин, чулуун нүүрсний экспорт 64.3 хувиар тус тус өссөн байна.
2026-05-07

Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа
Засгийн газраас эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулах тогтоол баталлаа. Мөн өвлийн оргил ачааллыг давахын тулд шинээр цахилгаан станц, батарей хуримтлуурын төслүүдийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэв.
2026-05-06

Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн менежментийн төлбөр болон зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эрчимтэй, үр дүнтэй явагдаж байгааг мэдэгдлээ. Рио Тинто компанийн хэлэлцээрийн баг энэ сарын 12-нд Монголд ирж хэлэлцээрийг үргэлжлүүлнэ.
2026-05-06

Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав
Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хуулийн төслийг яаралтай боловсруулахыг ажлын хэсэгт даалгалаа.
2026-05-06

Монголд ирэх гадаадын жуулчдын тоо 35 хувиар өсжээ
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсад 208 мянга гаруй гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн үзүүлэлт юм. Цаашид салбарын яамнаас үйлчилгээний чанар, дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллана.
2026-05-06

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ
УИХ-ын дэд хорооны хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг дэмжих 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн явцыг хэлэлцлээ. Одоогоор 42 аж ахуйн нэгжид 86 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарч, 5.9 тэрбумыг нь гарт олгоод байна.
2026-05-05

СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна
Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгтэй хамтран эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой олон улсын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 40 гаруй орны 70 гаруй төлөөлөгч оролцож, жендэрийн мэдрэмжтэй хяналтын тогтолцоог нэвтрүүлэх туршлага солилцож байгаа юм.
2026-05-05

Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ
Аймгийн хэмжээнд хаврын тариалалт эхэлсэн бөгөөд энэ онд 25 мянга гаруй га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалахаар төлөвлөжээ. Төрөөс тариаланчдыг дэмжих бодлогын хүрээнд 185 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн байна.
2026-05-05

Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ
Нийслэлийн эрчим хүчний хэрэглээг хангах, импортын хамаарлыг бууруулах зорилгоор 43 жил хүлээгдсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр баригдах уг станц нь 100 мянган өрхийг цахилгаанаар хангаж, олон мянган ажлын байр шинээр бий болгох юм.
2026-05-05

Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа
Төрийн ордонд шилдэг татвар төлөгч 50 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслол боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал татварын дарамтыг бууруулах, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав.
2026-05-04

Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ
Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах 300 МВт хүчин чадалтай "ДЦС-5" төслийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Тус станц 2028 онд ашиглалтад орох бөгөөд 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангах юм.
2026-05-04

"Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална
ХХААХҮЯ-наас бэлчээрийн мал аж ахуйг дэмжих зорилгоор 16 аймгийн 100 га талбайд ногоон тэжээл тариалах "Нутагтаа эзэн 100:1000" төслийг хэрэгжүүлэх гэрээг байгууллаа. Уг төсөл нь бэлчээрийн даацын асуудлыг шийдвэрлэж, малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
2026-05-04

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 орчим хувьтай байна
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нийслэлийн ачаа тээврийн урсгалыг хотын захаар шилжүүлэх зорилготой “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа. Уг стратегийн ач холбогдол бүхий төслийн гүйцэтгэл одоогоор 84-90 хувьтай үргэлжилж байна.
2026-05-04

Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа
Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрлээ.
2026-05-01

Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
Урамшууллын хүрээнд 2026.05.01-2026.06.30-ны хооронд Дархан хотод байршилтай сонгогдсон худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас SocialPay болон SocialPay Junior аппликэйшнд холбосон The Color Card-аараа төлбөр төлөөд 20%-ийн буцаан олголт авах боломжтой.
2026-05-01

Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Уг төсөлд эдийн засгийн өсөлтийг 5.8-6.3 хувьд хүргэх, инфляцыг бууруулах болон төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтуудыг тусгажээ.
2026-05-01

Арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулж, Эмээлт эко паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлагуудтай уулзаж, арьс ширний үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
2026-05-01
