Эдийн засаг

Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ
ХХААХҮЯ болон холбогдох байгууллагууд сүүний салбарын бодлого, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж, сургуулийн хүүхдийн сүүний стандартыг боловсруулах болон "Милк фестиваль-2026" арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэв.
2026-04-23

Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо
Монгол Улсын махны экспорт 2025 онд 85,624 тоннд хүрч, 345.3 сая ам.долларын орлого олсон байна. Цаашид экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яамнаас дөрвөн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
2026-04-23

Хүннү хотын бүтээн байгуулалтын ажлын явц танилцуулагдлаа
Хөшигийн хөндийд байгуулагдах 150 мянган хүн амтай Хүннү хотын дэд бүтэц, үерийн далан, авто зам болон цэвэрлэх байгууламжийн ажлууд эрчимтэй үргэлжилж байна.
2026-04-23

ЖДҮХС-аас орон нутагт хөнгөлөлттэй зээл олгож, Улаанбаатарт олгохгүй
ЖДҮХС-нд улсын төсвөөс эх үүсвэр батлагдаагүй тул орон нутгийн төсөвтэй хамтран хөнгөлөлттэй зээл олгож байгаа бөгөөд Улаанбаатар хотод энэ зээл олгогдохгүй.
2026-04-23

Нийслэл 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, Дулааны V цахилгаан станц болон трамвай төслийг санхүүжүүлнэ
НИТХ-ын хорооны хуралдаанаар 2027 онд 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Уг эх үүсвэрээр Дулааны V цахилгаан станц болон Улаанбаатар трамвай төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
2026-04-23

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ
Нийслэлийн Баянгол дүүрэгт баригдах ДЦС-5-ын талбайг чөлөөлөхөөр хуримтлагдсан үнсийг зөөж эхэлсэн бөгөөд станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих уг төсөл нь 100 мянган айлыг цахилгаан, 50 мянган айлыг дулаанаар хангах хүчин чадалтай юм.
2026-04-22

Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна
Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлттэй холбогдуулан дотоодод шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй, үнийг тогтвортой барих чиглэлээр Засгийн газар шуурхай арга хэмжээ авч эхэллээ.
2026-04-22

Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ
Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан 2026 оны тариалалтын технологийн зөвлөмжийг боловсруулжээ. Цаг уурын эрсдэл, гангийн хор хохирлыг бууруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй сайн технологи чухал болохыг онцолсон байна.
2026-04-22

ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна
Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж буй "Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж" арга хэмжээний үеэр ДЦС-5 төслийн явцыг танилцууллаа. Уг цахилгаан станцыг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
2026-04-21

НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана
Гуравдугаар сарын худалдан авалтын НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдах тул иргэд баримтаа 21-нээс өмнө бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас анхаарууллаа.
2026-04-21

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ
Засгийн газрын тогтоолоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт үндэсний үйлдвэрийн барааг байршуулахаар боллоо. Ингэснээр оёдлын болон гутлын үйлдвэрүүдийн борлуулалт өсөж, ажлын байр нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.
2026-04-21

Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа
Анх удаа орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн 28 мянга гаруй иргэнд 57.1 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг шилжүүлж дуусжээ.
2026-04-21

Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ
Засгийн газрын тогтоолоор улаанбуудай болон хүнсний ногоо нийлүүлсэн 977 тариаланчид нийт 17.1 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгоод байна.
2026-04-21

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа
"Монголын төмөр зам" ТӨХК улсын төсөвт дарамт учруулахгүйгээр өөрийн хөрөнгөөр батлан даасан 300 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргалаа. Энэхүү эх үүсвэрийг Багахангай-Хөшигт-Эмээлт чиглэлийн төмөр замын санхүүжилтэд зарцуулах юм.
2026-04-21

ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд ОХУ-ын Эрчим хүчний сайдтай уулзаж, агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх протоколд гарын үсэг зурлаа. Энэ нь шатахууны хангамжийг тогтворжуулж, үнийн өсөлтийг бууруулах чухал ач холбогдолтой юм.
2026-04-21

Малын яснаас бордоо, онгоцны түлшний түүхий эд гаргаж буй үйлдвэрийг төрөөс дэмжинэ
"Protein Mongolia" үйлдвэр хаягдал малын ясыг боловсруулан органик бордоо, тэжээл болон онгоцны түлшний түүхий эд болох ясны тос үйлдвэрлэн экспортолж байна. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат тус үйлдвэртэй танилцаж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлээ төрийн бодлогоор дэмжихээ илэрхийллээ.
2026-04-21

Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Apple Pay төлбөрийн хэрэгсэлд өмнө нь зөвхөн Mastercard болон Т брэндийн картыг холбох боломжтой байсан бол одооноос эхлэн Visa брэндийн картыг холбох шийдлийг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр Голомт банкны харилцагчдын хувьд Apple Pay-д холбох боломжтой картын сонголт илүү өргөн болж байна.
2026-04-21

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх тус төслийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, ажлыг эрчимжүүлэхэд онцгой анхаарахаа мэдэгдэв.
2026-04-21

ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно
ХХААХҮ-ийн сайдын тушаалаар ЖДҮХС-гаас олгох хөнгөлөлттэй зээлийн хугацааг 8 жил, хүүг 5 хувь болгон баталлаа. Мөн өмнө нь зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн хугацааг 2 хүртэл жилээр сунгах боломжтой болсон байна.
2026-04-21

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны доод бүтцийн ажлын гүйцэтгэл 98 хувьтай, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрч, төлөвлөгөөний дагуу урагшилж байна.
2026-04-18
