x

Нөөцийн мах худалдаалах хугацааг сунгаж, үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны тавдугаар сарын 18-нд болж, Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  • Нөөцийн махны борлуулагдаагүй үлдэгдлийг 2026 оны тав, зургаадугаар сард зах зээлд нийлүүлэх,
  • Нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай болон их хэмжээгээр худалдан борлуулсан тохиолдлуудыг яаралтай хянан шалгаж, дутагдсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэхийг бэлтгэн нийлүүлэгчид хариуцуулах,
  • Цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, энэ сарын 25-ны дотор зах зээлд нийлүүлэх зэрэг ажлыг ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. 2027 оны нөөцийн махны тоо хэмжээг тогтоож, ирэх жил дахин ийм байдалд хүргэхгүйн тулд эртнээс бэлтгэл хангаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгов. 

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл нэг мянга 400 тонн махны үнийн зөрүү, зах зээлд нэмэлтээр нийлүүлэх махны үнийн зөрүү болон холбогдох үйл ажиллагааны зардалд шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад, шаардлагатай санхүүжилтийг шуурхай олгохыг Сангийн сайд З.Мэндсайхан нарт тус тус үүрэг болголоо.

“Нөөцийн мах худалдаалах хугацааг 15 хоногоор сунгаж 2026 оны долдугаар сарын 1 болголоо. Мөн нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу 13-15 мянган төгрөгөөр борлуулна” гэж ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэллээ.

Мөн нөөцийн махыг бэлтгэх, хадгалах, түгээх, худалдан борлуулах зэрэг бүх үе шатанд цахим төлбөрийн баримт үйлдэх, стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд худалдаалах боломжийг бүрдүүлж, зуучлагчаас хамааралтай худалдааны тогтолцоог халах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллана.

Max, махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, энэ тав, зургадугаар сард зах зээлд нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэлтийг хангах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ 55 мин Улсын нэгдсэн төсвийн орлого эхний 4 сард 10.2 их наяд төгрөгт хүрчээ 55 мин НӨАТ-ын тавдугаар сарын сугалааны тохирол 20-нд явагдана 57 мин Нөөцийн мах худалдаалах хугацааг сунгаж, үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авна 58 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь батлагдлаа 59 мин Улаанбаатар хотын дүүжин тээврийн төслийн гүйцэтгэл 70 хувьтай байна 59 мин Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн салбарт 400 орчим техникээр парк шинэчлэлт хийлээ 3 цаг 40 мин Хүннү хотын эрчим хүчний дэд станцуудын бүтээн байгуулалт дуусах шатандаа оржээ 3 цаг 41 мин Прокурорын байгууллагаас 346 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 3 цаг 42 мин Конго болон Уганда улсад Эбола вирусийн дэгдэлт бүртгэгдлээ 3 цаг 45 мин Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 53 дахь жилдээ болж байна 3 цаг 53 мин Гандан орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг НИТХ-аар хэлэлцэж байна 3 цаг 54 мин Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно 5 цаг 21 мин 39 дэх удаагийн “Номын баяр”-аар шилдэг уншигч сурагч, багш нарыг шалгарууллаа 5 цаг 41 мин “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө 5 цаг 45 мин Хэлэлцээрийн эцсийн хувилбарыг батлахаар ажиллаж байна 5 цаг 47 мин БНСУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярьж, Америк-Хятадын харилцааны талаар хэлэлцлээ 5 цаг 48 мин Биологийн олон янз байдлын конвенцын Нагояагийн протоколын хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ 5 цаг 49 мин Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа 5 цаг 52 мин Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад болно 5 цаг 53 мин
iИх уншсан
Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ “Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хам... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул... Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах х... АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусла... Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үрг...
Top